ENOUGH IS ENOUGH
Цугласан хүмүүс бүгд бие биеэ таних хэдий ч, бие биетэйгээ мөрөөдлөө хуваалцаж, хүслээ шивнэлдэхээр дотно биш гэдэг нь өрөөнд хачин жигтэй, ойлгомжгүй нам гүм байдал үүсгэжээ.
Гэтэл бүх хүмүүсийг голлож суусан охин босч зогсоод “Би ном бичиж хэвлэхийг мөрөөддөг” гэж намуухан өнгөөр шулганачихаад суудалдаа сандрангуй суучихав. Харин түүний энэ чимээгүйг эвдэн эхэлсэн давалгаа бүх хүмүүст урам зориг өгч хүмүүс нэг нэгээрээ босоод “ Би хүүхэд асрамжийн төв нээмээр байна” “ Би өөрийн брэндтэй болмоор байна” “ Би сургууль нээмээр байна” “ Би skydiving хиймээр байна” “ Би дрон шуудан хөгжүүлмээр байна” гэж дуу дуугаа авалцан мөрөөдлөө хуваалцацгаав. Араас нь world and peace гээд инээхээ ч мартсангүй.
Харин нэг, хэний ч анхаарал татахааргүй охин намуухнаар “ Би,би, би хамгийн сайн ээж, сайхан эхнэр, гэр бүлтэй болмоор байна” гээд суучихав. Хэн ч түүнийг тоосонгүй. Түүний мөрөөдлийн араас world and peace ч гэх хүн олдсонгүй.
WHY?
Хүн заавал дэлхийг эзэлж, ертөнцийг тайтгаруулах зорилго өвөртөлж, том бодож, бүдүүн бааж байж apple хазах ёстой юм уу?
Бүгд ерөнхийлөгч болж, бүгд баяжаад, бүх охид нь бөгсөө томруулж зураг авч амьдардаг болчихвол хэн хүүхэд харж, хэн хоол хийж, хэн машин засч, хэн ногоо тарьж, хэн сангийн хоолой холбох болж байна аа???
Даруухан мөрөөдөл, мөрөөдөл биш гэж хэн хэлсэн юм? Түүнийг надтай уулзуул, гэж мэгээд. Хэхэ
Нэгэнт болох, бүтэх нь тодорхой зүйлийг мөрөөдөж зорьж болохгүй гэж хэн хэлсэн юм?
“Би зүгээр л аз жаргалтай хүн болмоор байна.” Жонн Ленон
Cheers,