Empire of the sun

expert.bunny
2 min readOct 2, 2020

--

“Empire of the sun” миний санал болгож буй кино. Миний дуртай Christen Bale өсвөр насандаа тоглосон, Steven Spielberg найруулж 1987 онд гарч байсан кино юм л даа. Би дунд сургуулийн төгсөх ангидаа үзсэн байх. Маш гүнзгий сэтгэгдэл төрүүлж байж билээ. Хэхэ. Яагаад ч юм энэ киног үзэхээр тэр нийгмийн доод зиндааны хоолоо олж идэхийн тулд элдвийг үйлдэгч хулгай дээрэм хийж, худлаа ярьдаг хүмүүс Монголчуудтай маань адилхан санагдаад байдаг юм.

Уг кинонд Дэлхийн 2-р дайны үе гарна. Япон Хятад руу довтолж эзлэн түрэмгийлж байсан үе. Шанхайд суурьшин амьдарч байсан чинээлэг гаралтай Британи гэр бүлийн хүү Jamie Graham -н дүрээр маш сонирхолтой олон түүх өгүүлдэг юм. Дунд сургуулийн хүүгийн эцэг эх Японы довтолгооноос дүрвэж байх үед хүү нь эцэг эхээсээ төөрч Шанхайд ганцаараа үлдсэнээр кино өрнөж байгаа юм. Эцэг эхээсээ хоцорсон жаалхан хүү хоол унд олж идэхийн тулд олон олон зүйлс туулна.

Хүү уг нь чинээлэг, бүтэн соёлжсон гэр бүлээс гаралтай боловч киноны эхэн төгсгөл хэсгийг харьцуулвал тэнгэр газар шиг зөрүүг хүүгийн дүрээс харна. Хоол олж идэж, тэмцэлдэж, өрсөлдөж амьд үлдэхийн тулд бүх соёл, боловсрол, нинжин сэтгэлээ хөсөр хаях хэрэгтэй. Зөвхөн худалч, хулгайч сэтгэлгээтэй манайхны хэлдгээр “сүйхээтэй, сэргэлэн” байх хэрэгцээ үүсдэг юм. Хүн ямар ч байсан, ямар ч орчин тойронд өссөн байсан хамаагүй орчин нь, тэмцэл нь, өлсгөлөн байдал нь хэн болгож болохыг анх энэ киноноос маш гүнзгий мэдэрч байлаа.

Энэ кино ганцхан биш маш олон санаа, харьцуулалтууд өгдөг нь хэнд ч ойлгомжтой байлгах гэж хичээсний илрэл шиг санагдаад байдаг юм. Нэг тийм үзэгчдэд зориулж их хичээсэн нь үнэртдэг гэх юм уу. Зүгээр л нэг ойлгох нь ойлгоод, ойлгохгүй нь ойлгохгүй л биз гэж өөрийнхөө санааг тулгаагүй. Маш их хичээсэн, хүнд хандсан зохиолтой. Хэхэ Jamie хүү колонд хоригдож байхдаа хашааны цаад талын Японы хурандаагийн хүүтэй найзлах ба тэдний үерхэл яг л “The boy in the striped pajamas” дээр гардаг шиг тоглож нөхөрлөнө. Хүүхэд л болохоор тоглох л хэрэгцээтэй. Хэхэ

Энэ нөхөрлөлөөр, нэг талд Jamie талхны төлөө, амьд үлдэх, хоолоо олж идэхийн тулд амьтдын дунд амьтан болж бүх моралаа алдаж уусч дасан зохицож байгаа тухай болон нөгөө талд Японы эзэн хаан болоод япон хүн байхын тухай үнэ цэнийг харицуулдаг. Дайн уг нь ялсанд нь ч, ялагдсанд нь ч хохиролтой боловч дайн ялсан талд үнэ цэнээ хадгалж үлдэх боломж олгодгийг дээрх харьцуулалт харуулдаг юм шиг санагддаг юм.

Эцсийн эцэст энэ киног үзэх болгонд Монголчууд л гэж бодогдоод байдаг юм. Бид өдөр тутамдаа амьд үлдэхийн тулд дайнд ордог болохоор юм болов уу?

Цэцэрлэгтээ би, машины зогсоолоор алхаад, дугуйтай ахад дайруулахгүйн тулд зам тавьж өгөөд, тэгшхэн явган замд үе үе тааралдах байгууллагуудын довжоог өгсөж уруудаад, 3 хүн зөрөх зам дээр хөтлөлцөөд гагнасан гинж таслуулах гээд байдаг эгч ах нарыг өнгөрөөд, төөхөн биеээс минь давж тогтсон борооны усыг сэлж гатлаад… цэцэрлэгтээ би очно доо.

You can see new series of “Hunger games” from Mongolian Narantuul.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet