Dream job-4

expert.bunny
2 min readAug 8, 2019

--

Би л хувьдаа Гампыг хар багаасаа юу хүсдэгээ мэдээд түүнээ дагасан гэж бодохгүй байна.

Passion гэж яг юу хэлээд байгаа вэ гэхээр, “doing what you love” Steve.

Гэхдээ амжилттай карьер бас л дан ганц ийм их дуртай байхаар тодорхойлогдохгүй гэнэ дээ. Үүн дээр Dream job-1 -д дурдсан бусад хүчин зүйлүүд нэгдэн нааштай үр дүн үзүүлдэг байна. Жишээ нь сагсанд учиргүй дуртай нэгэн сагсан бөмбөгийн холбооний ажилд орлоо гэж бодоход түүнд хангалттай цалин өгөхгүй, ажил амьдралын тэнцвэрийг нь хангахгүй, орчин муутай, муухай ааштай босс угтаж авбал энэ нь та сагсан бөмбөгт хэр их хайртайгаас шалтгаалахгүйгээр бусад хүчин зүйлээс болоод та аз жаргалгүйг мэдрэх нь.

Эсвэл бүр ийм Passion-гүй бол яах вэ? Ийм passion-гүй зөндөө л хүн байдаг шүү дээ. Яг яамаар юу хиймээр байгаагаа мэдэхгүй байгаа… Санаа зоволтгүй дээ, нэг л сайхан нартай өдөр та олох болно. Олдохгүй бол та одоо хийж байгаа ажлынхаа сайн сайхан чанаруудад дурласаар байгаад түүндээ passion-тай ч болж болно. Дэлхий бөөрөнхий шүү дээ.

Эсвэл одоо танд утга учиртай агуу сайхан санагдсан хүсэл тэмүүлэл 10 жилийн дараа утгагүй уйтгартай болж хувирж ч болно. Бид нар бүгд жаахан байхдаа мөрөөддөг л байсан. Зохиолч, эмч, сансрын нисгэгч, зохион бүтээгч, жолооч… Хувираад л байдаг байсан. Хамгийн сүүлийн хувирал нь нийгмийн нөлөөллөөр хамгийн өндөр цалинтай л ажил болж хувирдаг даа. Түүнтэй л адил та одоо сонгоод олсон байлаа ч 10–20 жилийн дараа тийм ажлын байр ч байх шаардалагагүй болж боох юм.

Олон алдартай, амжилттай хүмүүс ажилдаа passion-тай байдаг нь үнэн. Гэхдээ тэр ганц Passion-тай зүйлээ олох гэж юм уу түүндээ хүрэх гэж маш удаан зам туулсан байдаг. Энэ чинь л өнөө “өөрийгөө нээх” гэсэн нэртэй туучий шүү дээ. Юунд үнэхээр дуртай юм бэ??? Хэдэн арван цагаар хийгээд, юу ч олохгүй хоосон байсан ч жаргалтай байлгах ажил таны хувьд юу вэ? гэдгийг олох нь Passion гэнэ.

Би ч бас яг олоогүй ээ, үнэнийг хэлэхэд. Надад мөнгө олохгүйгээр дуртай зүйлээ хайгаад явах цаг олдоогүй юм. Одоо ч зав гарвал хайсаар л байдаг. Тиймдээ ч энэ блогийг хөтөлж байж мэднэ.

Одоо хийж байгаа ажилдаа та тийм ч дуртай хүсэл эрмэлзлэлтэй биш байж болно, зүгээр л чаддаг байж болно, эсвэл бүдрээд сэрсэн энэ хүрсэн ч байж болно. Эрж хайгаад байгаа зүйл чинь хэзээ ч олдохгүй ч байж болно. Гэхдээ ээжийн минь хэлдэг шиг “Энэ хүү нэг их сайхан амьдардаг юм. Чаддаг зүйлээ сайхан хийгээд, гэр орноо сайхан авч яваад. Хүнд түүнээс өөр юу хэрэгтэй юм?” гэж амьдарсан ч болно.

Миний хэлэхийг хүссэн санаа бол эцсийн эцэст ажил ч бай юу ч бай. Та бусдад тусалж өгөхийг илүүд үзэхгүйгээр ямар сайханыг олж авсан ч үнэ цэнэгүй байна шүү. Тиймээс алхам бүртээ хуваалцахын тухай санаж сэрж яваарай л гэх гээд байсан юм.

THE END

Өмнөх бичлэг:

Dream job-1

Dream job-2

Dream job-3

Эдгээр бичлэгүүдтэй холбоотой бодит хүний туршлагыг сонирхвол эндээс

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY