DREAM JOB-3
Дээрх бичлэгүүдэд авч буй цалин, ажлын стресс сэтгэл ханамжид хэрхэн нөлөөлж болохыг авч үзсэн бол одоо Payscale-с гаргасан судалгаагаар төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс ажилдаа хэр дуртай хүсэл тэмүүлэлтэй байдгийг сонирхжээ.
Гэтэл судалгаанд оролцсон хүмүүсийн 90% ажлаасаа амьдралын утга учрыг мэдэрдэггүй, хүсэл тэмүүлэлгүй ажилладаг гэсэн хариу гарч.
- Санхүүч
- Загварын дизайнер
- Телевизийн мэдээний найруулагч гэх мэт мэргэжилтнүүд ажилдаа зүрхний угаасаа хайртай биш гэжээ.
Харин
- Гал сөнөөгч
- Сувилагч
- Мэс засалч эмч мэргэжилтэй хүмүүсийн ихэнх нь ажилдаа аминаасаа илүү хайртай дуртай гэсэн байна.
Энэ хоёрын хоорондох ялгааны учир зангилаа нь бусдад тусалдаг, түүнээ шууд мэдэрдэг ажил мэргэжлүүд илүү утга учиртай бахдам санагддаг болохыг баталж байна.
Ер нь хүн өсөж том болж хөгжихийн хэрээр бусдад туслах гэсэн оюун санааны хэрэгцээ үүсдэг байна. Бусдад тусалснаар стресс багасч, аз жаргалын даавар илүү ялгардаг болохыг сүүлийн олон судалгаа батлаад байгаа.
https://80000hours.org/career-guide/how-much-difference-can-one-person-make/ судалгаанд дурдсанаар бол эмчийн карьераа дээшлүүлэх хөгжүлэх гэсэн хүсэл нь өөрийнхөө халаасан дахь мөнгөө 2 дахин нугалах гэсэн зорилгод бус илүү олон, илүү хүнд өвчтөнүүдэд туслах гэсэн хүслээс үүдэлтэй байна гэж баталж байгаа юм.
Тэгэхээр бид өөрсдөө ч мэдэж анзаардаггүй ажил мэргэжлийн хөгжилд тустай, биднийг татдаг мөн чанар нь бусдад туслах миний дотоод хүний дуу хоолой байдаг байх нь.
Би гоё бүтэн цагийн хүүхдийн ном уншигч болмоор байна, Опра!
Set your heart on doing good. Do it over and over again and you will be filled with joy.
— Buddha