DREAM JOB-1
Бид бүгд л мөрөөдлийн ажлын тухай уран төсөөлөлтэй. Гэхдээ та мөрөөдлийн ажлаа хэрхэн тодорхойлдог вэ?
Зарим хүмүүс өөрийн цуцашгүй хүсэл тэмүүллээр сонгоно гэдэг бол зарим хүмүүс ахнгалуун хүссэн бүхнээ хэрэгжүүлдэг байхад нь хангалттай төлдөг бол болчихно гэдэг.
Энэхүү хүн бүрийн мөрөөдлийн карьераа сонгож олоход тулгардаг асуудлуудыг үндэс болгон 60 гаруй судалгааны материал бэлдэж түүний үр дүнг / https://80000hours.org / боловсруулан нэгтгэж хүн мөрөөдлийн карьераа сонгоход нөлөөлдөг 6 түлхүүр хүчин зүйлийг гаргасан байна.
Энэ 6 хүчин зүйл дан ганц хүсэл тэмүүллийг сонгох юм уу олох орлогоор хэмжигдэх бус нэгдмэл ойлголтуудаас үүдэн гарсан гэдгийг ойлгох нь зүйтэй.
Жишээ нь, Стив Жобс технологийн салбарт орохоосоо өмнө Зэн буддизмын онолд татагдсан байсан. Кандалина Райс улс төрөөр суралцахаасаа өмнө сонгодог хөгжимд бүрэн татагдаж чадварлаг тоглодог байсан ч тэд өөр өөр замаар явсан шүү дээ.
Түлхүүр хүчин зүйл:
Өөрийнхөө чадварыг үндэс болгох
Бусдад туслахыг үндэс болгох
Туслах нөхцлүүдэд: Нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлдог ажил, нийтэч хамт олон, шударга бус цалингийн тогтолцоотой эсэх, хувийн амьдралтай ажлын нөхцөл зохицох эсэх
Судалгаа 1:
Таны авч буй цалин аз жаргалын мэдрэмжид хэр нөлөөтэй вэ? Ажлын карьерт хэрхэн нөлөөлөх вэ?
Үүнийг тогтоохоор Careercast судалгаагаар өндөр хандлагатай гарсан ажилтнуудаас доорх асуултад судалгаа авчээ.
- Таны ажил хангалттай төлдөг үү?
- Ирээдүйд цалин тань өссөөр байх уу?
- Ажил тань стресстэй юу?
- Ажлын тань ажиллах орчин таатай юу?
Америкд Careercast — н жагсаалтаар 2015 онд даатгалын статистикчид хамгийн өндөр орлоготой ажилчид байсан ба тэдний 36% нь л дээрх суалгаанд ажилдаа сэтгэл ханамжтай байдаг гэсэн хариулт өгчээ.
Тэгэхээр мөнгө аз жаргал, сэтгэл ханамжийн индекст хэр нөлөөтэй вэ? гэдэг асуулт гарна.
The difference between earning $20,000 and $40,000 is huge and life-changing. The difference between earning $120,000 and $140,000 means your car has slightly nicer seat heaters. The difference between earning $127,020,000 and $127,040,000 is basically a rounding error on your tax return. — Mark Manson
Тэгэхээр таны цалин сэтгэл ханамжид нөлөөлөх үү?
/Гэхдээ энд 40000 доллараас эхлэн тайлбар хийж байгаад мөн учир бий. Учир нь хүмүүсийг үндсэн хэрэглээгээ хангах орлого 40000 гэж Америкд тодорхойлж л дээ. Монголд бол өөр. Амьдралынхаа үндсэн хэрэглээг хангахад цалингийн доод хэмжээ нь хэзээ ч хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ арай өөр гарч болно. Хамгийн гол зүйл нь 80000 байж байгаад 210000 болоход өсөх сэтгэл ханамж, 20000–80000 болоход гарах сэтгэл ханамжийн өөрслөлтөөс бага гэдгийг л ойлгоход болно/
Нэмэлтээр: https://www.sloww.co/how-much-money-enough/
Үргэлжлэл бий.