Donkey tale

expert.bunny
2 min readNov 17, 2022

--

Манай хүү ярьж байна:

  • Ээж ээ та хэдэн хүнээс салж үзсэн бэ? Хягдаж үзсэн үү?
  • Үгүй ээ, ээж нь тийм олон хүмүүстэй дотоно харилцаатай болдог хүн биш юм шиг байна билээ. Ээж нь аавтай нь л анх уулзаад, суугаад, хүүхэдтэй болсон доо. Өөр юм мэдэхгүй шдээ.
  • Аан, би харин сая үерхэж байсан охиндоо хаягдчихсан. Би бараг 5 дахиа хаягдаж байна. Аа үгүй ээ, 1 ийг нь би хаясан юм байна.
  • Шшшш, эвий миний хүүд хэцүү байна уу?
  • Зүгээр ээ ээж ээ, одоо зүгээр болчихсон тэр хаягдсан өдрийн дараах 3 хоногт жаахан хэцүү, уур хүрээд л яваад байсан.

Тэгээд би бодлоо… Миний шилжилтийн насан дээрээ яваа хүүд хүртэл бие, сэтгэлд нь томдохоор зовлон байдаг байх нь ээ гэж. Хаягдаж үзээд, давж гарч сураад гээд л… Бодохоос хайр хүрэх. Харахаас хайр ундрах.

Жижиг бага, том бие даасан даагаагүй аль нь ч бай хүн чинь “хүн” л юм болохоор өөрсөддөө таарсан зовлонтой явах юм даа. Тэрийг нь ч мэдэхгүй тэр хүнд өдрүүдэд нь зэмлэчихсэн юм биш байгаа? гэж баахан санаа зовлоо. Хэн юу туулж явааг нь, юу үзэж давж гарсныг нь мэдэхгүй байж шүүх, муучлах, голох, гоочлох гээч хэчнээн элэг эмтлэм хэрэг вэ? Та нар бас ингэж бодож үзсэн үү?

Нөгөө илжигээ хөтөлж явсан ч, унаж явсан ч гоочилдог үлгэр шиг л… Өөрийгөө яаая, өөрийнхөө зовлонг яаая гэж байхад дээрээс нь нэмэрлэдэг тэр бүх хүмүүсийг бурхан өршөөг дээ.

Бүгд л хүний, юуны ч юм сайхан үр гэж бодохоос орчлонд үнсэлгүй үлдээх тоосонцор ч үгүй л юмсан.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet