DETOX WATER
Хүмүүсээс яг ийм байхын тулд, ийм үзэсгэлэнтэй байхын тулд юу хэрэглэдэг, юу идэж уудаг, яадаг болоод гээд асуухаар тодорхой тоймтой хариулт өгдөггүй дээ. Зүгээр нэг их сонин содон зүйл байхгүй ээ л гэж хариулдаг. Үнэндээ үнэхээр тийм зүйл байхгүй. Хүнээс илүү юм идэж уугаад, хүнээс илүүг өмсөж зүүгээд, хүнээс илүү зүйл хэрэглэдэггүй атлаа маш олон нарийн жижиг зүйлс дээр тэдний ялгаатай байгаа байдлыг ажиглаж болно. Зүгээр л тухайн хүний хувьд тэдгээр зүйлс нь амьдралынх нь хэвшил болчихсон учраас тухайн хүндээ тийм ч онцгой содон хүнээс өөр зүйл шиг санагдахаа байчихсанд л байгаа юм. Жишээ нь би хүмүүст яг хоолны дэглэм, идэж уудаг зүйлсийнхээ тухай ярих гэхээр над шиг Cola чин, чипс, түргэн хоол хааяа идчихдэг буруу гарт нэг их эрүүл сайхан зүйл байхгүй мэт л санагддаг юм. Гэхдээ нарийн сайн өөрийгөө ажиглавал өдөрт нэгээс илүү хүнд хоол идэхгүй, гурил, гурилан бүтээгдэхүүн бараг иддэггүй, сүү тараг хаяа хямарсан үедээ л хэрэглэдэг, colaныхаа хажуугаар усаа сайн уудаг, чихэрний төрлийн амттан огт хэрэглэдэггүй гээд л бас зөндөө юм байдаг юм билээ. Би зүгээр л өөрийнхөө хэвшлээр хийчихдэг болохоор надад онцгой санагдахгүй л байгаа болохоос бусдад онцгой ч байж болмоор зүйлс бас байдаг л юм байна гэдэг бодол хэдэн жилийн өмнө төрж байснаар энэ блогийн эх үндэс тавигдсан түүхтэй. Тиймээс та нар ч бас зүгээр л өөрсдийгөө нарийн сайн ажиглаад үзвэл бас бус хүнд сониирхуулчихмаар олон дадал болчихсон зүйлс амьдралд чинь бий шүү.
Тэгээд би өнөөдөр олон жил хэрэглэж байгаа DETOX WATER ныхаа тухай танилцуулах гэсэн юм. Хаанаас ч билээ нэг л гадны сайтаас анх олоод хэрэгжүүлж үзэхэд над шиг гэдэсний асуудалтай, байнга гэдэс нь хийгээр дүүрдэг хүнд үнэхээр, үнэхээр үр нөлөөтэй байсан тул одоо энэ усаа найруулж уугаад ихээ олон жил болжээ. Би дан ус уух тийм ч дуртай биш төрлийн хүн болохоор усандаа ямар нэг зүйл нэмэхгүй л бол ууж чаддаггүй байсан юм. Одоо ч найруулчихсан уусан сууна. Өчигдөр найзтайгаа уулзсан чинь энэ усыг нөхөртөө найруулж өгдөг болсон чинь их нөлөөтэй байгаа тухай ярихад нь л санаад, та нарт бас тус болж юун магад гээд. Хэхэ
Найрлага:
1 бүтэн лимон ( бүгдийг хэрчинэ)
2 хуруу орчим зүссэн цагаан гаа
Зөгийн бал 1 хоолны халбага
1–2 литр буцалсан ус.
Буцалсан усандаа эдгээрийгээ холиод л миний алдарт detox water бэлэн болж байгаа юм даа. Цагаан гаа нь гэдэсний хий хуйг гаргах, дүүрэнг байдлыг арилгадаг бол, лимон нь витамин С маш сайн нөхөж гэдэсний хүчиллэг орчинг дэмжинэ. Гэхдээ энэ 2 дангаараа байхаар хэт хүчиллэг болоод цээж хорсгоод байдаг тул зөгийн балтай хольж хэрэглэхээр энэ хорсох байдал намжчихдаг юм билээ. Зөгийн бал бол миний хувьд бурхны бүтээл дээ. Хэхэ.
Ийм л амархан. Гэхдээ энэ усыг өвөл аль болох бага хэрэглэхгүй бол нөгөө хийдэх гээд байдаг уламжлалт эмнэлгийн зүйл болох тул тааруулж хэрэглэх хэрэгтэй шүү. Байнга ууна ч гэсэн үг бас биш. Би бол хааяа санаж лимон авсан үедээ л уудаг юм. Өвөл бас дан ногоон цай, дан ус уух нь биеийг буруу хийгээр дүүргэдэг гэсэн шүү. Тиймээс өвөлдөө хааяа хар цай, халуун ундаа бэлдэж ууж хэвшээрэй.
CHEERS,