Dear diary
Энэ бүхэн яаж эхэлснийг сайн санахгүй байгаа ч, бичээд ч болов гаргахгүй бол амьсгалж чадахгүй болох гээд байх шиг, цээжин дээр дараад, цаг үргэлж бодогдоод… Би галзуурч байгаа юм болов уу?
8-р ангид ордог жил юм уу? Зуны амралтын дараа хичээл орно гэхээс 9.1 нийг хүлээж догдлоод урд шөнө нь олигтой ч унтаж чадсангүй. Зунжин англи хэлээ давтаж онцлоод байх зүйлгүй жирийн л нэг зуныг өнгөрүүлсэн миний хувьд ангийнхантайгаа уулзана гэхээс, найзуудтайгаа дахиад гудамж метрлэнэ гэхээс байж суухын аргагүй догдолж байлаа.
9.1
Дутуу нойртой хоносон ч өнөөдөр яах аргагүй миний баярын өдөр. Ямар их санав аа? Зүгээр л хичээл ном, анги танхим, намуухан дуутай ч үргэлж хичээл дундуур “За уучлаарай, би ангийхантайгаа хэдхэн зг сольё” гэж орж ирээд ангийнхаа хурлыг хийчихдэг багшийгаа ч санасных биш. Харин найзуудаа, тэдэнтэй уйдах завгүй, дуусах төгсгөлгүй, салах хүсэлгүй үргэлжилдэг яриаг, хамт байдаг мөчүүдээ л үгүйлснийх. Цагаан цамцны маань таарч байгаа, саван шампунь үнэртэж байгаа гэж ванлий. Юбка өмсөнө дөө гэж төлөвлөж байсан чинь, гадаа арай л хүйтэн. Өглөө эрт ээж үс самнаж өгч байхдаа “Дулаан яваарай” гэж захисан болохоор яалт ч үгүй өмд өсөх нь дээ. Би арай дэндүү урт үстэй болохоор хүнээр л сүлжүүлж самнуулахгүй бол өөрөө самнаж чаддаггүй юм. Ээжээр сүлжүүлсэн чанга сүлжээс өдөртөө нэг ч арзайдаггүй нь сонин шүү. Жаахан чанга гартай ч ээж энэ өдөр яг л урьдынхаар гөлчийтөл хойно минь сүлжээд өглөө. Сургуулийн эхний өдөрт зориулж авсан хар арьсан баллеринаг өмсөнө гэхээс хорхой багахан асч байсныг хэлэх үү, тэр өглөө би нэг л хөөрхөн гүнж шиг харагдаад өөрийгөө яг л үнсгэлжин болсон мэт баяртай гарлаа. Өмд л өмсчихсөн болохоос биш.
Яагаад жил бүр ингэж цугладаг хэрнээ одоо болтол сургуулийн урд 9.1нд ангийнхнаа, таньдаг царайгаа хайж шинэ гуталтай алхах ийм сонин дарамттай, ядаргаатай, ичмээр санагдаад байдгийг ойлгохгүй юм. Хүүхдүүд миний шинэ гутал өмссөнийг анзаараад, дооглоод ч байх шиг санагдана. Хэрэггүй л цоо шинээр нь өмслөө. Урд өдөр нь өмсөж улыг нь элээдэг байжээ. Арай уланд нь наалттай байсан шошгыг аваагүй юм биш байгаа? Таньдаг царайнууд минь хаана байна аа? Бүх л хүүхдүүд ангийхнаа хайж, ангиараа, нийлдгээрээ нэг дор цугларч хэсэг хэсэг болон зогсчээ. Өө ашгүй минь гэж, энд байна. Өнөө хичээлийн цагаан солиотой болов уу гэмээр добрый царайтай Баясаа, түүний ширээний найз Бадрах байх шиг байна. Зүглээд очтол 5,6 хүүхэд ирчихэж. Манай найз охид алга, гэхдээ ангийнхныхаа царайг харах сайхан дотно байлаа. Бүгдэнтэй нь мэндлээд яриан дунд орж зогстол яг л бид нар өчигдөр хичээл тараад, өнөөдөр уулзалдаж байгаа мэт санагдах… Өнөө оворжуу харагддаг Хулан яг л хэвээрээ, нүүрээ будаж, уруулаа өнгөлөөд цамцныхаа энгэрийн эхний 3 товчийг задалчихсан бохио зажлаад л… Намхан ч гэлээ цэвэрхэн царайтай Тэмүүжин бахь байдгаараа, цүнхээ нэг мөрөндөө унагаах гэж байгаа мэт үүрээд халаасандаа хоёр гараа шургуулж зогсдог хэвээрээ. Баясаа Бадрах хоёрыг үхэл ч салгахгүй гэдэг шиг хамт зогссон хэвээрээ. Өндөр нь адилхан царай нь ч төстэй энэ хоёр яг л зун ч хамт амарсан юм шиг санагдах… Удалгүй нэг нэгээр цуварч ирээд л… Чин зүрхний угийн хоёр найз маань ч ирлээ. Бид 3 яаж найзалсныг санахгүй байгаа ч, бидний нөхөрлөл яг л нар сар, ус агаар шиг санагддагсан. Бид 3 гэр орон, аав ээж, ах дүүсээсээ ч дотно гэдгийг Бурхан гэрчилнэ. Уянга маань бид 3 аасаа хамгийн царайлаг нь. Түүний үс, нүд, арьс, уруул, бие хаа моделио модель. Үеийн хөвгүүд ч түүнийг хоргооно гэж жигтэйхэн. Найз банди нь солигдсон болов уу? Нөгөө хачин хөмсөгтэй, арзгар үстэй бандитайгаа үерхсэн хэвээр байгаа болов уу? гэдгийг мэдэхээс ам загатнана. Энэрэл бид хоёр бараг л нэг хүн гэж болно. Царай зүс, бие хаа төстэй. Энэрэл намайг бодвол арай мяраалаг л даа. Гэхдээ түүний цагаан царай, тайрмал үс, тунгалаг арьсанд нь бие хаа нь зохидог гэж ванлий. Эсвэл би найзыгаа ингэж хардаг юм болов уу? Юутай ч бид хоёр жирийн л айлын жирийнээс жирийн охидууд. Бид 3 уулзсаных гээд Хулан шиг талбайгаар нэг орилж амьтны анхаарал таталгүй тэрүүхэн дороо даруухаан мэндлээд, хов живээ сэмээрхэн базаж гарлаа даа. Хэхэ. Би энэ мөчийг зунжингаа хүлээсэн шүү дээ. Бурхан минь, гэж…
Гэхдээ манай ангийн жагсаал дунд нэг танихгүй өндөр банди байна. Тэр хэн юм бол оо? Ямар царайлаг юм бэ? Шилжиж ирсэн юм байх даа? Манайхан бүгд л түүнийг сониучирхан харж, шивэр авир гэлцэнэ. Тэр яг хэн юм бол оо?
To be continued
Та нар олон удаа асуусан болохоор би жижигхээн юм бичиж үзэх гээд ээ. Таалагдаж байвал үргэлжлүүлэн бичнэ ээ. Баярлалаа.