DAAAMAGED HAIR
DAAAAMAGED HAIR
За та нарт маань давстай ус хэр нөлөөлж байна даа?
Би ер нь бодоод оо. Заавал бүтээгдэхүүн гээд байхгүй өөрийнхөө баримталдаг зөв арга техникүүдээ хуваалцвал илүү сонирхолтой байх болов уу? гэж бодлоо. Яг үнэндээ тэр дороо үр дүнгээ үзүүлдэг бүтээгдэхүүн, ид шидийн үйлчилгээ гэж байхгүй шүү дээ. Гол эрүүл гоо сайхны ид шид нь техникдээ байдаг гэж би боддог юм.
Тэгэхээр энэ удаа гэмтэлтэй үсний маск, тэжээлийг хэрхэн илүү үр дүнтэйгээр үсэндээ хэрэглэх тухай техник зөвлөгөөгөө хүргэе.
Хэрэглэсэн зорилго:
Энэ арга үсээ угааж байхдаа үнэтэй маскаараа үсээ зайлсан болоод урсгахаас хамаагүй их хэмжээний тэжээлийг үсний гүнд хүргэх зорилготой.
Хэрэглэсэн хугацаа:
Яг хэзээнээс гэдгээ санахгүй байгаа ч их удаан хэрэглэж байгаа.
Зөвлөгөө:
1. Масд тэжээл түрхэх гэж байгаа үс хэт хуурай биш, бас хэт нойтон биш бага зэрэг чийгтэй буюу би бол ус шүршигчээр үснийхээ үзүүрийг бага зэрэг норгочихдог.
2. Өөрсдийнхөө хэрэглэдэг үсний маск, тэжээлийн тос, зүгээр кокосын тос, оливын тосоо ч болно. Өөрсдийнхөө л хэрэглэдэг үсний тэжээлээ сая норгосон үснийхээ үзүүр хэсэгт түрхэнэ. Үсний угт түрхэх зохимжгүй буюу үсний уг бөглөрдөг гэж үздэг. Тиймээс үснийхээ салаалсан үзүүрт л түрхвэл сайн байна.
3. Одоо хүнсний хөнгөн цагаан скочоосоо үснийхээ хайчинд тохируулан тасдаж аваад үсний хайчныхаа үзүүрүүдийг хөнгөн цагаан цаасаараа ороогоод үсний хайчаа халаана.
4. Халаасан үсний хайчаар масктай үсний хэсгээ бага зэрэг хавчаад суллаад, хавчаад суллаад гэх байдлаар буюу бага зэрэг товшсон хөнгөн байдлаар тэжээлийг үсний гүнд шингээнэ.
Хэрэглэх давтамж: Сард 1–2 удаа.
Үн дүн: Үсний салонд орсон мэт тэжээлийг үсний гүн хүртэл шингээж, үнэтэй маскныхаа ид шидийг бүрэн үзэх боломжтой. Хэрэгжүүлэхэд хялбар, гарын доорх материал ордог.
Сул тал: Халаасан индүүтэй болгоомжтой харьцах шаардлагатай. Ингэж тэжээл өгсөн үсээ 10–20 минутын дараа угааж болно. Угаасны дараа аль болох өөрөөр нь хатаахыг хичээх хэрэгтэй тэгэхгүй бол таны авсан арга хэмжээ үр дүнгүй болно. Богино үстэй бол маш болгоожтой байхгүй бол нүүр хүзүүгээ индүүнд түлж мэднэ.
Эх сурвалж: Мэргэжлийн үсчний үсний маск тэжээлийнхээ ид шидийг брэн үзэх тухай зөвлөгөөнөөс сурсан.
Урт үстэй охидын үсний үзүүр салаалаад их хэцүү байдаг даа. Тэр тохиолдолд энэ их үр дүнтэй арга шүү. Гэхдээ сардаа 1–2 удаа л хэрэгжүүлэхийг зөвлөсний анхаараарай.
За амжилт хөөрхөн үү дээ
Нээрээ, нөгөө давстай усаар угаах хэр байна даа? Миний үс уналт багасаад байх шиг л санагдаад байгаа юм даа.