expert.bunny
2 min readNov 25, 2020

COUPLES THERAPHY

Энэтхэг даяанч багш Sadghuru -с залуус маш их асуусан хайр дурлалын асуулт нь:

“Keks”

Муахаха

Кексийг юу гэж боддог вэ? Хүний гэгээрэх замд, хүний оюун санааны амьдралтай зөрчилдөх юм биш үү? Балансаа алдвал яах болж байна? Гэхэд

Багш: Кекс чинь гоё болохоор бүгд л дуртай байдаг биш гэж үү? Гээд заал дүүрэн инээлдсэнээ,

Хүн гэдэг чинь өөрөө маш их энергийн, мэдээллийн, долгионы /vibration/ дамжуулагч, хадгалагчид юм шүү дээ.

Би бас яг ингэж боддогоо хүний өвлөсөн авьяасын тухай тайлбарлахдаа бичиж байсан. Авьяас, мэдлэг, хүмүүжил, гэр бүл, карма гэх мэт өөрөө сонгоогүй бүхэн түүнд дамжиж уламжилж ирсэн өмнөх нас, өөр ертөнц дэх өөрийнх нь цуглуулсан мэдээлэл л байх гэж… Гэртээ бичих, ганц дэлгэц дээр тухгүй байгаа тул өмнөх нийтлэлийн холбоос линк оруулж чадсангүй. Sorry

Тиймээс хүн гэдэг чинь, түүний царай зүс, бие хаа гэдэг чинь яг л идэж ууснаараа өвддөг хүний эрхтэн шиг танд олдсон гэсэн үг гэнэ. Буруу идээд л байвал өвдчихдөг шиг л…

Тийм их цугларсан хуримтлуулсан бүхний чинь төгс биежсэн хувилбар нь таны бие махбод гэдгийг ухамсарлах нь зүй.

Түүний дараа түүнд талархаж, хамаг чадахаараа хайрлан халамжлах нь зүй.

Гэтэл кекс гэдэг нь хэн нэгэнтэй энэ маш их биежсэн эрчмээ хуваалцаж, бие биенээ тэтгэж байгаа бодит хүртэхүйц хэлбэр болж таарна. Тиймээс хэнтэй юу хуваалцаж байгаагаа ухамсарлахгүй байх нь та нарын хувьд алдаа шиг сонсогдохгүй байна гэж үү? Гэж тайлбар хийж байж билээ.

“Зүгээр нэг бие махбодид нь татагдаад ухамсаргүй хүртэж үржихийг нохой ч чадна.” гэж үг байдаг юм билээ.

Дараагийн нийтлэл иймэрхүү утгатай киноны тухай юм л даа.

Cheers,

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet