CORE
За би ойрд их ном уншиж бясалгаж, өөрийнхөө доторхыг засч байгаа юм аа. Тэгээд уншиж судалснаа та хэддээ хэлэхгүй бол бүр хэл ам загатнаад болдоггүй ээ.
Энэ ном бүр хайр байсан. Би ер нь жаахан юмыг ухаж яг уг үндсийг нь олж харах их дуртай хүн л дээ. Шинжлэх ухаанархуу… Гэхдээ хүний сэтгэл, бодол гэх мэт ухаж төнхөх боломжгүй зүйлс бий. Хүний амьдралыг бүрдүүлээд байгаа энэ сэтгэл, бодол гээчийг энэ ном шиг ухаж төнхөж бичсэнтэй таарч байгаагүй юм байна. Яахав таталцлын хууль тайлбарлаж бодлоороо хүссэнээ дуудах тухай ном, түүнийг тайлбарладаг квант физик олон байдаг ч энэ тэдгээрийг давсан юм шиг сэтгэгдэл төрүүлснийг дурдья.
Номын гол санаа их энгийн “Чи юунд итгэж, юу бодно түүнийхээ үр шимийг л хүртэнэ” яг л таталцлын хууль шиг. Би ийм зүйл зөндөө л уншсан. Энэ үгийг бол мэднэ. Гэхдээ “чадахгүй байх, би тийм болно гэжүү?” гэх мэтээ бас хянаж чадахгүй хэвээр. Би үргэлж өөдрөг сайхан, жаргалтай зүйлс бодвол түүндээ хүрэхээ мэдэж байгаа ч хүрч чаддаггүй дээ. Тэр учир уг үндэс нь бидний өссөн орчин, эцэг эхийн сургаал, гаднах хүмүүсийн нөлөөлөл ихээ олон зүйлээс чамд үлдсэн өнгөрсөн дэх төлөвшсөн бодол мэдрэмжүүд гэнэ. Тэдгээрийг засаж сайжруулахгүйгээр чи мянга эерэг сайхан бодол тээгч больё гээд чадахгүй гэнэ л дээ.
Жишээ нь. Өөрийгөө нугасны муухай дэгдээхий гэж боддог эмэгтэй байжээ. Тэр өөртөө дургүй. Шанаа минь өндөр, хамар минь том, нүд минь хэт том бла бла… Тэгээд гоо сайхны хагалгаа таалагдахгүй болгондоо хийлгэж. Сайжруулах санаатай. Гэвч хэзээ ч, бүр хэзээ ч амжилттай болоогүй. Засаад засаад энэ үү?
Учир нь тэр угаасаа л өөртөө дургүй. Түүнд бүх зүйл нь таалагддаггүй. Тэр сайхан болсон байсан ч таалагдахгүй дахиад нэг зүйл гараад л ирнэ. Нэгэнт “чи өөртөө дургүй” гэдэг core итгэлтэй бол universe чамд “өөртөө дургүй” байлгах бүхнийг өгөх болно гэнээ. Харин чи өөртөө дуртай болж эхлэх үед чи огт санамсаргүй аяндаа сайхан биетай, гоё арьстай, залуухан болж ирнэ. Яг л толинд “Би хамгийн сэтгэл татам сайхан бүсгүй” гэж давтан хэлсээр байгаад араасаа бүх залуусыг гүйлгэдэг үзэсгэлэнтэй нэгэн болчихдог орос кино шиг…
Тэр итгэл гээд байгаа core оо зөв гаргаж ирж, таньж эмчлэх нь амьдралыг бүхэлд нь өөрчилдөг гэнэ. Би бүр энэ номонд ороод бүх дасгал, бясалгал, даалгавруудыг нь хийж байгаа. Хэхэ
Ямар нэг зүйл мэдэгдвэл хуваалцана аа.
Cheers,
Bunny