CONCLUSION of DREAM JOB

expert.bunny
3 min readAug 12, 2019

--

Бид амьдралынхаа 1/3 цагийг ажилдаа зарцуулдаг учраас үүнд анхаарлаа хандуулья. Гэвч дуртай зүйлээ хайж олоод түүгээрээ мөнгө олдог болтлоо өсөн дэвжихэд маш их цаг хугацаа, нөр их хөдөлмөр шаардлагатай. Мэдээж Билл Гейтсийн эхний программ амжилттай болоод сая саяар нь гэрээ хийгээгүй л байж таараа. Зүгээр л тэр тасралтгүй дуртай зүйлдээ цаг гаргаад, хийгээд л хийгээд л байсан чинь энэ хүрсэн. Томас Эддисон бас л хийгээд хийгээд л, туршаад л байсан… Тэр туршилт бүрийн ард хоолгүй хоносон шөнүүд, өр зээлнүүд, мөнгөний төлөөх санаа зовнилоос үүдэлтэй бүтээлч байдлын уналт гацалт байсан байгаа. Бидэнд харагддаггүй муу талуудыг бусдад үнэнээр нь харуулдаггүйг үргэлж санах хэрэгтэй. Өндөг шиг өөгүй сайхан байгаад бүтдэг зүйл энэ хорвоод үгүйг бид мэдэх атлаа үргэлж ийм л зүйл тохиолдохыг, харахыг хүсдэгээ бас санах хэрэгтэй. Тэд энэ хүсэл дээр чинь бас тоголдогийг санах хэрэгтэй.

Миний хамгаас дуртай зохиолч бол Elizabeth Gilbert. Би өмнө нь ч хэлж байсан. Түүний дэс дараалалтай, зохион байгуулалттай, ложиктой, нотолгоотой, баримттай хүүрхэн байдал нь надад маш их таалагддаг. Түүний зохиолууд ч ийм.

Яаж зарим хүмүүс дуртай зүйлээ хийгээд түүгээрээ мөнгө олоод аз жаргалтай амьдарч болдог юм бол? Тэгвэл яагаад зарим нь зургаа зураад, дизайнаа бүтээгээд түүгээрээ мөнгө олж чаддаггүй юм бол? Үүрд түүгээрээ мөнгө олж чадахгүй бүтэлгүйтвэл яах болж байна?

Тэгтэл миний хайртай зохиолч та нарт хобби, ажил, карьер, чамайг тодохойлох ажил 4-н ялгааг тайлбарлажээ. Бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Хүн оюун ухаант хүн хэмээн цоллуулж байгаа гол учир шалтгаан нь түүний үргэлж бүтээх эрмэлзэлд л байгаа. Шинийг бүтээх, ямар нэгэн зүйл бүтээх хүслээр ангаж цангаж байдаг гэх үү дээ.

Хобби бол дээрх ангаж цангасан хүслийг тань дардаг эмтэй төстэй зүйл. Таны ажлаас гадуур чөлөөт цагаараа хийх дуртай зүйлс. Зураг зурах, караокед дуулах, найзуудтайгаа хов базах, оёх, хатгах, хоол хийх юу ч байж болно. Зүгээр л та хоббигоороо ямар нэгэн зүйл хийхэд та бүрэн амардаг. Санаа амардаг. Та хоббигоороо хоол хийх дуртай байлаа гээд заавал хоол хийнгээ мөнгө олох шаардалагагүй. Ямар ч мөнгө төлбөр, ямар ч шахалт хавчлагагүйгээр, зүгээр л хийх дуртай тэр зүйлс чинь хобби. Тиймээс “хобби” бүлэг бол нэг үгээр тайтгарал.

Ажил — бол ажил. Энэ бас ямар ч ажил байж болно. Эмч, багш, зохиолч, үйлчлэгч, номын санч, тогооч… Таны өдөр тутамдаа хийдэг ажил. Зарим хүмүүс илүү мөнгө олохын тулд нэгээс ч илүү ажилтай байдаг. Тэгэхээр энэ “ажил” бүлгийн гол үүрэг бол таны өдөр тутмын өр төлбөр, тооцоог төлөхийн тулд хийж байгаа үүрэгт зүйл. Тэгээд л болоо. Та нэгэнт материаллаг ертөнцөд амьдарч байгаа юм чинь байр сав_ машин унаа, хоол унд гээд бишгүй төлбөр тооцоо хийх шаардлагатай. Үүнийг та ажил хийснийхээ тусламжтай төлж барагдуулна. Гэхдээ энэ ажил нь заавал таны хийх дуртай, мөрөөдсөн, хүсч олсон ийм тийм байх шаардлагагүй. Зүгээр л төлбөр тооцоо барагдуулж байвал л барав!

Ажил чинь бүхий л амьдралыг чинь эзлэн тодорхойлох ёсгүйг сана. Чиний жинхэнэ амьдрал ажлаас гадна байх ёстой.

Карьер бол таны хүрэн зүрхнийхээ угаас хүсч мөрөөдөж, баясан цэнгэж хийгээд түүгээрээ далавч хийн өндөрт нисэхийг хүсдэг тэр зүйл. Хэдэн мянган цаг илүү суун ажилласан ч ядарч түүртэхгүй хийдэг, хэзээ нэгэн цагт энэ ажил тань амжилтад хүрэхэд та үнэхээрийн итгэдэг тэр зүйл. Карьер бол таныг тодорхойлох үг . Таныг байхгүй болсон хойно чинь ч таныг тодорхойлсоор байх тэр зүйл.

Gilbert: Та ажилдаа дургүй байна уу? Зүгээр, энэ бол байж болох зүйл. Зүгээр л ажлаа сольчиход болно.

Та хөөсөн карьертаа итгэлгүй байна уу? Үгүй шүү, энэ бол байж болшгүй зүйл. Та үүнийг л зөв тодорхойлж байж амжилтад хүрнэ гэдгээ ухамсарлах ёстой.

Gilbert-Н хэлээд байгаа VOCATION гэдэг нь сэтгэл зүрхний дуудлага болсон ажил гэх юм уу даа. Монгол хэлэнд ажил мэргэжил гэж орчуулагдаж байгаа ч яг утга нь бол ухамсарт ажил. Өөрийнхөө хүн болж төрсөн учир шалтгаанаар, ухамсраараа хийж буй ажил мэргэжил юм. Таныг уран сайхан зурдаг, сийлбэрлэн бүтээдэг авьяастай төрүүлсэн бол түүнийгээ мэргэжил болгон хөгжүүлж амьдрах тухай. Энэ бол ертөнцийн их энерги хүчний танд өгсөн бэлгийг бүрэн эзэмшиж, тайлж, хэрэглэх тухай.

Хүн бүр энэ Vocation гэх зүйлийг олох нээх, түүнд хүрэхийг л зорьдог байх нь.

Харин бид энэ материаллаг ертөнцөд дуртай зүйлээ авахын тулд төлбөр төлөх шаардлагатай. Гэхдээ энэ төлбөрийг таны уран бүтээл заавал төлдөг байх шаардлагагүй. Тэгээд л болоо!

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet