Comrades, Almost a love story

expert.bunny
2 min readAug 4, 2020

--

Толгойд минь байнга л янзан бүрийн зүйл эргэлдэж санаанууд элдэв хоёроороо зурагдаж байдаг болохоор өчигдрийн нийтлэлээ гүйцээх гэхээр сонирхолгүй санагдаад болдоггүй ээ. Энэ удаа хамгаас дуртай киноныхоо тухай танилцуулах юм.

Peter Chan найруулж миний хайртай Maggie Chen гол дүрд Leslia Lian-тай хамтран тоглосон 1996 оны кино л доо. Өөр бусдыг нь wikipedia — с үзээрэй гээд дуусгачихгүй юу, хэхэ

Кинонд капитализмд шилжиж байгаа үеийн Хонг Конгийн дүр төрх, аж байдал, амьдрал ахуй тодоос тод дүрслэгдэнэ. Алдарт хөрөнгийн зах зээл нь босох гээд нийтээр хөрөнгө оруулалт руу хошуурч, алдах нь алдаж олох нь олж байгаа дүр төрх. Манай ганзагын наймааны үетэй бага зэрэг төстэйдүү. Мэдээж кино хайрын тухай. Хайрын түүхээр хачин гоё түүх өгүүлнэ. Киноны шигтгээ ч гэх юм уу бас нэг өгүүлэмж нь киноны дуу болох Teresa Teng -н “Tian Mi Mi”. Хонг Конг-д Mainland China-с ирсэн хоёр залуус санамсаргүй танилцахад, тэднийг нэгтгэж дотносуулсан нь энэ дуучны дуунд дуртай явдал байдаг юм. Дуу нь маш уянгалаг. Хүн бүр л сонссон дуу. Хэхэ. Тайван гаралтай энэ дуучин нь нэг хэсэг мандан бадарч байсан байдаг юм. Гэхдээ та нар нарийн сайн ажиглавал Хятад ямар том болохыг, Хонг Конг, эх газрын Хятад, Тайван гээд бүгд ямар өөр болохыг ойлгож авна. Эх газрын Хятад аялгыг нь хэн ч ойлгохгүй гол дүрийн залуу маань ямар их зовдог гээч.

Эмэгтэй гол дүр нь эрэгтэйгээсээ арай эрт Хонг Конгод суурьшсаных, ажилтай, орлоготой, хадгаламжтай, хөрөнгө оруулж бариад үзчихсэн. Юу гээч, сонин нь. Тэд хэд хэдн цагийн ажил хийж, хуруу хумсаа хуйхлан цуглуулсан мөнгөөрөө хувьцаа, бонд л авна. Эсвэл арилжаа бизнес хийх гэж яарцгаана. Залуу найз хосууд маань эхний цуглуулсан мөнгөөрөө дуртай дуучныхаа цомгийг авч баяраар яармаг худалдаанд зарж цөм хийх гэсэн боловч Хонг Конгчууд Тайван дуучныг нь сонсдоггүй байж таараад цөм шатаж байгаа танил дүр зураг ч гарна. Сонирхолтой байгаа биз?

Гэхдээ дахиад хэлэхэд, найзууд минь энэ кино бүхэлдээ уг нь хайрын түүх юм шүү. Би хайрын түүхийг нь ярихгүй тойроод байгаа нь та нарт киног spoiler-дохгүй гэсэндээ л…

Надад угаас маш гоё дуутай, хөгжимтэй кино л их гүн сэтгэгдэл үлдээдэг юм билээ. Тиймээс та нарт энэ хөөрхөн киног заавал үзэхийг санал болгоё.

Жич: Мэгги Чен бол миний шүтээн шүү дээ. Энэ жүжигчнийг үзэж өссөн болохоор бүх л зүйлийг нь дуурайдаг байж билээ. Бүр анх түүнээс л нүдээ яаж будахыг сурч байлаа. Надад бас мааш таалагддаг нэг зүйл нь энэ киноны костюм. Киноны хувцаснууд маш энгийн хэрнээ нэг тийм өгүүлэмжтэй. Баруунжсан Хонг Конг байдлаа франц классик костюмаар харуулаад ч байх шиг санагддаг юм.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

Responses (1)