Comparison

expert.bunny
1 min readJul 13, 2021

--

Ямар кинонд билээ дээ, Эйнштейны харьцангуйн онолыг тайлбарлахдаа, “Жирийн л ажлаа хийж өнгөрүүлэх 5 минуттайгаа, сайхан хүүхний гуя тэврээд өнгөрөх 5 минутыг харьцуул даа. Адилхан л 5 минут гэхдээ чамд хоёр дахь нь 5 секунд шиг л өнгөрнө. Үүнийг чинь л харьцагуйн онол гээд байгаа юм.” гэж тайлбарладаг.

Энэ Hospital playlist бас хөөрхөөн. Хөнгөхөн. Binge watching.

Энд эхнэрээсээ салчихсан, ээжтэйгээ амьдардаг эмч залуу ээжтэйгээ хоол идэж байтал, ээж нь:

  • Чи хүнтэй танилц л даа, хүнтэй суух хэрэгтэй. Өмнө нь алдаа л биз, би ч энэ удаа хичээнэ ээ. Ал болох муудалцахгүйг хичээнэ.

Гэхэд хүү нь:

  • Үгүй ээ ээжээ, Би хүнтэй огтхон ч суух бодолгүй байна. Танилцах ч хүсэл алга. Би зүгээр ганцаараа ингээд тантай хамт хооллоод тайван сайхан амьдармаар байна. Би одоо хангалттай жаргалтай байна.

Ээж:

  • Тийм ээ, ээж нь ойлгож байна. Чи одоо жаргалтай, амар тайван сайхан амьдарч байгаа байх л даа. Ганцаараа жаргалтай байж бололгүй л яахав. Гэхдээ юу гээч миний хүү, “Хэн нэгэнтэй хамтдаа жаргалтай байхыг хэзээ ч хэзээ ч, хичнээн ч чиний ганцаараа байх жаргал нийлээд гүйцэхгүй.”

Дуус аа, хэхэ

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet