COMFORTABLE PEOPLE RATHER THAN COMFORT ZONE

expert.bunny
1 min readDec 16, 2019

--

Хамт байхад тухтай хүмүүс

Хамт байхад ганцаардуулдаггүй, ямар нэг инээх шалтгаан олчихдог, хоорондоо харцаараа ойлголцдог, хэлээгүй байхад зөн совинтой юм шиг юу хүсч байгааг чинь мэдчихсэн байдаг, гуйгаагүй байхад амттанаар эрхлүүлдэг, анзаараагүй бүх сайхныг чинь сануулдаг, ямар ч нарийн холбоогүй хэрнээ үргэлж гэр бүл шиг санагддаг, чиний санаагүй санааг сануулдаг, бодож үзээгүй бодлогуудыг чинь бодуулдаг, үргэлж сайхнаа хуваалцаж, мууг чинь дундруулдаг, хамтдаа өнгөрүүлсэн дурсамжууд бүхэн нь аз жаргал мэдрүүлдэг, өмөөрүүлэх гэж эрхлэн тайлагнадаг, хэзээ ч хэзээ ч өмчирхдөггүй, хоорондоо ойлголцдог хэлтэй, хуваалцдаг дурсамжуудтай, сонирхол нэгтэй биш ч өөр өөр сонирхлууддаа хүндэтгэлтэй ханддаг гээд дурдаж барахгүй сайхан бүхэн нь цогц бүрдсэн тааламжтай хүмүүс байдаг тэ?

Зүгээр л Pursuit of happiness дээр ажилд орсон даруйдаа хүүгээ тэврэхээр гүйдэг тэр мэдрэмж шиг, хамаг сайхан зүйлээ хуваалцахыг хүсдэг хүмүүс.

Дэлхий нөмөрсөн зовлонг харцнаас чинь анзаараад чимээгүй мөрөө түшүүлдэг хүмүүс.

Яг л тэдэнгүйгээр хорвоо туулж барагдахгүй санагдах байсныг минь сануулдаг хүмүүс.

Үүрд хамт баймаар хүмүүс. Амьдралыг гэрэлтүүлдэг хүмүүс.

Хайртай шүү, та нартаа.

Жич: Бүх найзууддаа зориулав.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet