Climate change

expert.bunny
3 min readMay 20, 2021

--

Би цаг агаарын өөрчлөлтийн тухай Харвардын курсэд сууж байгаа тухай дурдсан байсан даа. Тэнд цаг агаарын өөрчлөлтөд хүмүүсийн анхаарлыг хандуулах гэж байдаг чадлаараа л тайлбар хийж байгаа юм. Цаг агаарын өөрчлөлт нь энэ гээд баттай үзүүлж тайлбарлах зүйлгүй, өнөөдөр зүгээр мэт боловч ирээдүйд чиглэсэн санаа зовнил болохоор, цагаан баавгайн нөхцөл байдал хүмүүсийн өдөр тутмын амьдралаас хол болохоор бүх л эрдэмтэд энэ өөрчлөлт биднийг юунд хүргэж болох, мөн яагаад одооноос хүн бүр анхаарал хандуулах хэрэгтэйг тайлбарлах гэж оролдоцгоосоор байлаа.

Би ч яг үнэндээ энэ тухай тодорхой төсөөлөл, ойлголт багатай. Манайх шиг хөгжиж байгаа буюу ядуу буурай орнууд бүгд л юун цаг агаарын өөрчлөлт, хоол л чухал байна гэх үзэлтэй байдаг байна. Гэхдээ угаас дэлхийд томоохон эдийн засгийн оролцоотой орнууд ямар чиглэлээр анхаарч бүх үйлдвэрлэл үйлчилгээндээ оруулж стандартчилах нь дэлхий даяар нөлөөлж буй болохоор энэ чиглэлд анхаарал хандуулаад өгөөч ээ гээд уриалсан байна. Манайх шиг уул уурхайн нөөц бололцоон дээрээ хөгжих гэж ядаж буй улсын хувьд энэ асуудал номер нэг мэдүүштэй зүйл юм шиг санагдсаныг цохон тэмдэглэе.

Миний хамгийн сонирхол татсан нэгэн сэдвийг хүргэхэд,

Дэлхийн цаг агаарын өөрчлөлт далайн түвшин өөрчлөгдөх, хойд туйлын мөс хайлахаас гадна бидэнд өөр ямар нөлөө яг одоо үзүүлж байгаа вэ?

Дэлхийн цаг агаар дулаарснаар мэдээж өнөө аварга том мөснүүд хайлна. Тэр мөс хаачих вэ? Ус болно, бас ууршина. 10 жилд химийн хичээл дээр үздэг шиг л… Уур болж байгаа тэр их ус дэлхийн агаарын чийгшлийг нэмэгдүүлнэ. Дэлхийн агаарын температур 1C нэмэгдэхэд агаар дахь чийгшлийн хэмжээ 7% нэмэгддэг байна. Дэлхийн агаарын чийгшил гэхдээ бас яг нэмэгдсэн үү? гэхээр, чийгшлийг чанараар нь хэд хэд ангилж үздэг юм байна.

  1. Харьцангуй чийгшил -Энэ нь хүн, амьтны тэжээгч ашигтай чийгшил

Энэ чийгшил нь нийт зургаараа дэлхийн хувьд буурсан ч зарим экватор бүсийн дулаан орнуудад хааяа өссөн үзүүлэлттэй гардаг.

2. Тодорхой эх үүсвэрээр тэжээгдсэн чийгшил

Энэхүү чийг нь манай цаг агаар, цаг уурын байдалд маш хортой чийг юм байна л даа. Ямар ч ашигт үйлгүй, тэгснээ их хэмжээтэй. Агаарын температурыг өсгөдөг. Харьангуй чийгийг үүсгэх боломжийг олгодоггүй энэ чийг нь өнөө алдарт CO2 н агууламжийг ихэсгэж, улмаар агаарын температурыг нэмэгдүүлдэг байна.

Агаарын температур өсөх нь олон байгалийн гамшиг тохиох үндэс болохоос гадна чийгтэй /буруу чийг/мөртлөө халуун байх нь хүний хувьд, өөрөөс хөлс гадагшлуулж халуунаа тэгцвэржүүлэх физиологийн үйлдлийг нь сааруулж бие нь халуун хүйтний балансаа барих боломж өгдөггүйгээс ийм төрлийн халуунд хүмүүс маш их зүрх судасны өвчнөөр нас бардаг байна. Мөн ургамалд ч ижил төрлийн үйл явдал болох ба ургамлын хэвийн ургах торних боломжийг багасгадаг байна. Энэ байдал удаандаа үргэлжилвэл ургамал амьтад бага багаар бие физиологийн өөрчлөлтөд орох юм уу, устаж алга болох ч эрсдэлтэй хэмээжээ.

Тиймээс л хүн бүр анхаарвал зохилтой сэдэв юмсанж. Хүмүүс өнөөдөртөө илүү ач холбогдол өгч амьдардагаас ирээдүйд гарч ирж болох энэхүү эрсдлийг тийм ч амархан хүлээж авдаггүй тул бүх л нэртэй сургуулийн доктор профессорууд үнэгүй хичээлүүд өгсөөр байгаа юм байна билээ.

Эх дэлхийгээ хайрлан хамгаалж амьдрах нь бидний үүрэг. Хөгжих хэрэгцээгээ эх дэлхийгээ сүйтгэхгүйгээр,илүү бүтээлч боломжит дэвшилтэт санаачлагаар хэрэгжүүлдэг болохсон. Монгол улсын маань хувьд хамгийн түрүүнд гэр хорооллын утааг багасгах л юм даа. Шахмал түлш мүлш гэж амбасын үеийн арга барил бодолгүй эрчим хүчний шинэ өөр түвшний эх үүсвэр эрэлхийлэх шаардлага л тулгараад байна даа.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet