CLASSY vs CHIC
Амьдрал яг үнэндээ шал утгагүй худал хуурмагт оршдог гэдэг. Насаараа ажиллаж ажиллачихаад насны бөгсөнд “За одоо л нэг сайхан амарья гэтэл хөдөлж ч дийлэхгүй өтөлсөн байх вий”. Энэ мэт маш үнэмшилтэй худал хуурмагт их юм оршвой.
Францчууд энэ үнэнийг мэддэг юм шиг санагдаад байдаг юм. Хэрвээ та нар Францчуудын аж амьдралын тухай сонирхож үзсэн бол тэдэнд баримталдаг ганцхан гол зарчим бий. Юу ч байсан, бүр юу ч байсан яг л тийм юм шиг, яг л тэгдэг юм шиг, яг л хаан шиг, хатан шиг амьдардаг юм шиг аашил, мэдэхгүй байсан ч мэддэг юм шиг бай гэх мэт… Огт уйтгарлаагүй байсан ч хамаагүй учир битүүлэг гуниглаж байгаа мэт харагд гэнэ. Сонирхолтой хүмүүс.
Жишээ нь франц эмэгтэй цүнхлээд яваад байдаг талхаа иддэг гэж бодож байна уу? NOOOOO. Тэд ганц л хаздаг байх. Тэгээд л болоо. Тэгвэл өглөөний цайндаа кофетой захьдаг croissant -аа бас иддэггүй гэж үү? Тийм ээ. Тэд croissant-аа захьчихаад иддэггүй. Зүгээр л амтыг нь амталж ихдээ л нэг том хазна. Тэгээд л болоо. Юуны төлөө? Тэд зүгээр л мэддэг. Ийм их гурил идээд байвал үзэн яддаг фитнесийнхээ хаалгыг татахаас өөр аргагүй болно гэдгээ мэдэж байгаа. Тиймээс бүгдийг нь иддэггүй. Тэгвэл яах гэж захиалсан бэ? Тэр нэгдүгээрт энэ амтыг амсахыг хүссэн болон хоёрдугаарт үүнийг үргэлж идчихээд ийм гоёороо байгаагаа батлахыг хүссэн. Тэдний амьдрал бүхэлдээ л ийм. Бүх гоо сайхан нь, өмсөж зүүх нь, амьдрах нь ийм. Тэгж харагдаж байгаа ч яг үнэндээ тэр фитнесст явдаггүй, дэглэм барьдаггүй, дүрэм хэрэгжүүлдэггүй. Франц хувцаслалт ч тэр, хичээснээ мэдэгдэхгүй байх гэдэг ганц дүрэмтэй. Маш их хичээсэн байлаа ч яг л гарт тааралдсанаа шүүрч авч өмсөөд, орноосоо өндийхдөө л ийм төгс байсан мэт байлгах хэрэгтэй гэнэ. Сонин байгаа биз?
Тэд энэ үнэмшилтэй худал хуурмагийг бүхнээс илүү мэднэ. Тиймээс ч бид үргэлж суралцсаар л байна.
Энэ удаа би юу хэлэхийг хүссэн гэхээр, дээрхээс өөр л дөө. Хэхэ
Хэрхэн үнэтэй байх тухай уг нь ярих гэж байлаа. Хүмүүс энэ талаар их олон буруу ойлголттой яваад байдаг шиг санагдаад… Үнэтэй харагдана гэхээр брэнд өмсөж, хэн нэгний бизнес дэмжих логог өөр дээрээ наагаад сурталчилгаа хийх биш, угаасаа. Үнэтэй амьдарна гэхээр эх сурвалж нь тодорхойгүй зүйлс идэж уух ч биш. Үнэтэй гэхээр л үнэтэй байна ч гэсэн үг биш. Ойлгогдож байна уу? Дээрх франц худал хуурмагийг санана уу. Тэгвэл үнэтэй харагдах тухайд,
- Цэвэр цэмцгэр байдал. Та нар бод гудамжны нохой яагаад жирийн хүмүүс рүү архирдаггүй хэр нь архи ууж шороонд хөлбөрсөн рүү хуцаад байдаг юм бол? Бохир заваан, хир буртагтаа баригдах, заваан явах гэдэг дан ганц таныг арчаагүй нэгэн болгож харагдуулахаас гадна нохой ч дээрэлхэж болмоор нэгэн болгодог.
- Үнэр. OMG. Үнэр бол үнэтэй тансаг байдлын бүрэн илэрхийлэл. Үүнийг ч өнөө францчууд мэддэг болохоор “Эмэгтэй та 30 хүрэхээсээ өмнө өөрийн гэсэн үнэртнээ олох хэрэгтэй” гэж зөвлөдөг. 5 одтой буудлууд өөрсдийн үнэртэн хүртэл гаргасан байдаг даа. Тэд яагаад үнэрт ийм их ач холбогдол өгдөгийг бодож үзсэн үү? Үнэр тансаг байдлыг тодотгодог гэдэгт л байна. Шангриллагийн 00-д хүртэл Шангрилла үнэртдэг дээ. Тэр чинь бүр Шангрилла гэдэг нэртэй үнэртэн. Үнэр ийм л чухал. Тиймээс үнэхээр чамин дугжин, үнэтэй мэт биеэ авч явахыг хүсч байгаа брэнд хувцас өмсөхөд биш үнэртээ ач холбогдол өгнө үү. Мэдээж үнэтэй хувцсаа угааж арчаад сайхан эдэлж зүүлгүй л яахав. Гэхдээ үнэрийг үл тоон өнгөрөөж болохгүй. Гүй ядаж сайхан үнэр үнэртүүлдэггүй юм аа гэхэд, муухай үнэр үнэртүүлэхгүй байх нь зүй. Элдэв амны үнэр үнэртдэг бол ойр ойрхон амаа угааж, шүд мүдээ янзлуулж, бактер ходоод гэдсээ шалгуул. Хөл гараа арчил. Эмэгтэйчүүдээ үргэлж цэвэрлэ. Өнөөдөр халуун устай байранд амьдарч байгаа та нарт ийм инээдтэй зүйл яриад сууж байгаа өөрөөсөө иччихлээ. Гэхдээ л ийм зүйлс байдаг болохоор…
- Өнгө. Өнгө ямар чухал гэдгийг та нар ойлгодог уу? Би лав хорвоогийн бүх өнгөнд дуртай. Тэднийг харж мэдэрч чадаж байгаа өөртөө ч хайртай. Урлаг, уран зураггүй хорвоо ямар уйтгартай байх байсныг төсөөлж ч дийлэхгүй тийм их хайртай. Хэхэ. Тиймээс хэрвээ та нар өнгө бүрийн ид шидийг ойлгож амжвал үнэтэй харагдах гэдэг ямар хялбар байсныг ухаарна аа. Би яг үзүүлве гэхээр, өөрийнхөө энэ мэдрэмжийг яаж гаргаж үзүүлэх учраа олсонгүй ээ. Хэхэ
Францчууд chic гэдэг үгэнд дургүй. Энэ нь яг л үнэтэй харагдах гэж хэт хичээсэн нь мэдэгдэх үг гэж үздэгтэй холбоотой. Харин classy гэдэг нь илүү өөрт нь төрсөн зүйл мэт байх гэнэ. Хэхэ
Ийм сайн нуудаг худал хуурмагт л хамаг нууц оршвой.
Cheers,