“City of girls” номын тэмдэглэл

expert.bunny
2 min readAug 4, 2019

--

Хөнгөхөн хөөрхөн роман.

За ямах вэ дээ, амалсан ёсоороо “Дуусгана аа л гэсэн бол дуусгадаг баачка шүү дээ”. лол

Би зүгээр роман ярих нь ч хаашаа юм. Зүгээр хамгийн таалагдсан хэсгийг оруулья.

… Дээрх бүхэн намайг өөртөө итгэлгүй, царай муутай нэгэн болгож харагдууж байгаа бол, уучлаарай. Би зүгээр л өндөр туранхай гэдгээ л ойлгуулах гэсэн юм. Харин та миний ярих гэж буй түүхийг нэгэн царай муутай, галууны муухай дэгдээхий шиг амьтан хот руу яваад жинхэнэ төрхөө олдог түүх байна гэж эндүүрүүзэй. Огтхон ч тийм биш шүү, би үнэхээр хөөрхөн. Өөрийгөө хөөрхөн сайхан гэдгийг харин ч нэг баталж чадна шүү.

Хэрвээ би тийм царай муутай байсан бол хот хоорондын автосусанд хатаасан лийр хүлхэж, сүү соруулаар нь ууж яваа охиныг царайлаг залуу сүлбэх мэт цоо ширтэх байсан гэж үү? Эцэст нь тэр миний тамхийг асааж өгөхөөр хажууд минь суулаа. Тийм ээ тийм, тэр бүр хажууд суугаад, сээтэгнэж гарав аа. Би, би яг үнэндээ түүний анхаарлыг татаж чадсандаа баяртай байсан ч хэрхэн хариу сээтэгнэхийг мэдэхгүй баахан балмагдлаа. Ингэж бантсандаа түүний олон асуултад цонх ширтэн гүн бодолд автсан мэт царайлж хариулсан. Би уг нь ингэж царайлах нь яахаа ч мэдэхгүй байсанаас, гүн бодлогоширсон буурьтай хүн шиг санагдах байх гэж тооцоолсон юм л даа. Гэхдээ би яг л төөрч будилсан эргүү амьтан шиг санагдсан байх.

Гэхдээ сүүлдээ түүний сээтгэнэлд хариулж байгаа байдал маань яг л цонх бид хочрын гүн харилцаа болон хувирч намайг хоргоосон царайлаг залуугийн ч сонирхол хариу аваагүйдээ урам хугаран ир нь мохох шиг боллоо. Би бол дотроо энэ залуу миний хэлбэргүй хөмсгийг анзаарсан болов уу? Түүнийг анзаараад ирэхээрээ надаас сонирхол нь буурчихав уу даа. Би уг нь Gone with the wind дээр гардаг Vivien Leigh шиг хөмсгөө өргөж харахаараа гэнэн хонгор хэрнээ нэг тийм сээтэгнэсэн байдалтай харах тухай зөндөө хичээллэсэн юмсан, дараагийн асуултад нь түүнийгээ давтаж харж байгаад хариулдаг ч юм билүү гэж бодож суутал…

Дараагийн зогсоол дээр өнөөх царайлаг залуу маань аль хэдийн буух байрлалаа эзэлсэн байлаа.

Гэхдээ зүгээр ээ, Angela. Хорвоогоор дүүрэн царайлаг залуус байна цаана чинь.

Надад хамгийн энхрийлмээр хөөрхөн нэг тийм гэнэн хонгор эмэгтэй ертөнцийг харуулсан, үнэнээс үнэн энэ жижигхэн зураглал их таалагдсэн болохоор оруулчихлаа. Үүнээс цаашхи адал явдлуудыг та номноосоо дэлгэрэнгүй уншаарай. Үнэхээр хөөрхөөн.

June (миний хамгийн дуртай сар)

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet