BYE BYE BLACKHEADS

expert.bunny
4 min readFeb 7, 2020

--

Баяртай, хар батга аа

BYE, BYE BLACKHEADS!

Дахиад л хар батга! Яасан далдардаггүй хар батга вэ чи? гээд та нар өглөө толины өмнө уурсан зогссоор л байгаа бололтой. Асуулт асуух самбар байрлуулах болгонд дахин дахин асуугаад байгаа болохоор дахин бичиж байна аа.

Хар батга хаанаас, яагаад үүсдэг вэ?

Хүний арьс угаас нүхтэй байдаг. Нэг тийм шар үс цухуйсан нүхнээс гадна амьсгалдаг маш микро нүхнүүдтэй байдаг байна л даа. Харин энэ нүхэнд арьсны дээд давхаргын нимгэн өөрөө гуужсан арьс, арьсны өөрөөс нь ялгарсан илүүдэл тослог зэрэг нүдэнд үл үзэгдэх бичил илүүдлүүд орж бөглөрснөөс бүх батганы үндэс тавигддаг байх нь. Хар батга ч мөн адил.

Хар батга яагаад хар өнгөтэй байдаг вэ?

Арьсны нүхэнд орсон тослог гэх мэт илүүдлүүд агаартай исэлдсэнээс ийм хар өнгөтэй болдог байна. Түүнээс биш хир буртаг, нян биш байх нь ээ.

Хар, цагаан батганы ялгаа юу вэ?

Хар батга нь ил буюу нүхэнд орсон бохир задгай амсартай нүхэнд байхыг хэлж байгаа. Тиймээс л бохирдол агаартай исэлдэж харладаг байна. Харин цагаан батга гэдэг нь нүхний амсар нь битүү буюу бохирдсон нүх арьсан бүрхүүлтэй байхыг хэлдэг байна. Ийм битүү нүхэнд байгаа болохоор харладаггүй байх нь л дээ. Тэгэхээр хамаг гол хар батга үүсгэгч хүчин зүйл нь арьсны илүүдэл тослог тул үүнтэй л тэмцэх хэрэгтэй. Гэхдээ ямар ч хар батганы эмчилгээ хийлгэлээ гэсэн 4–6 7 долоо хоногийн дараа дахиад гараад байдаг ба энэ нь арьс угаасаа л илүүдэл тосог ялгаруулж байдаг ба үүнийг зогсоох боломжгүй юм. Тиймээс тасралтгүй арчилгаа хийж л хар батганы асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байна.

Хар батгатай арьсны арчилгаа

Хар батгатай арьсаа хэрхэн арчлах вэ?

Хамгийн сайн хар батгатай тэмцэх зам бол exfoliator-гуужуулагч. Гуужуулагчийг зөв зүйтэй сонгон хэрэглэх л хамгийн сайн хар батгыг хашраах нь ээ. Гуужуулагч нь физик, химийн гэж байдаг.

Физик гуужуулагч гэдэг нь механик аргаар арьсыг үрж гуужуулахыг хэлж байгаа бөгөөд төрөл бүрийн сойз, аппарат, бээлий, гуужуулагч алчуурын усламжтай арьсаа үрж илүүдэл тослог, арьсыг арилгах үйл явц юм. Энэ аргыг зөвхөн батгаших гээд байдаг тослог арьсанд долоо хоногт 1-с илүүгүй хэрэглэж болно. Учир нь ингэж үрэх нь арьсыг цочроож гэмтээж, хуурайшуулах тул эмзэг арьсанд огт хэрэглэж болохгүй шүү.

Химийн гуужуулагч гэдэгт төрөл бүрийн химийн найрлагууд, нүүрний маск, саван, гуужуулагчид багтана. Хамгийн шилдэг гуужуулагч бол glycolic acid, salycylic acid болно. Би өмнө @expert.bunny insta-д хэлж байсанчлан эдгээр найрлагууд нь AHA, BHA юм. AHA нь нэгэнт үүссэн хар батгыг эмчлэх үйлчилгээтэй бол BHA нь хар батга үүсэхээс өмнө арьсны бохирдол, илүүдэл тослогийг уусган шингэлж арилгадаг байна. Хавсралтаар солонгосын олон холимог арьстай блоггерын нийтлэг санал болгодог COSRX AHA BHA гуужуулагч тоникийн зургийг хавсаргасан байгаа. Монголд одоо зөндөө зарж байгаа.

CLAY MASK- Хуулдаг маск нь арьсны илүүдэл тослогийг хамгийн сайн цэвэрлэж, дахин тослогжихыг удаашруулдаг тул тослог, батгашдаг арьстай хүмүүс AHA BHA гуужуулагчийн дараа хэрэглэхэд тохиромжтой гэнэ. Гэхдээ мөн л 7 хоногт 1 с илүүгүй удаа хэрэглэхийг зөвлөж байна.

Хар батгатай арьсанд skin care product хэрхэн сонгох вэ?

  1. Тосон цэвэрлэгч болон хүнд тосон бүтэцтэй бүх төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах. Хар батга үүсгэгч тослог гэдгийг ойлгосон юм чинь энэ нь ойлгомжтой байх. Жишээ нь: Бүх төрлийн хүнд бүтэцтэй тоснууд, shea butter, glycerin … etc
  2. Оронд нь гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа хайрцагны арын найрлага хэсэгт доорх найрлага орсон байгааг сонгон хэрэглэнэ үү: benzoyl, peroxide, witch hazel, niacinamide. Энэ ниасемидтэй бүтээгдэхүүн би хэрэглэж үзсэн. Энэ нь тийм хүнд биш, хөнгөн гель бүтэцтэй байдаг ба холимог арьсанд илүү тохиромжтой санагдсан. Минийх шиг хуурай арьсанд сайн тохироогүй. Бас энэ ниасемид маш сайн цайруулдаг шүү. Үйлчилгээ нь ч зөөлхөн. Харин peroxide, benzoyl ихэвчлэн хамт орсон харагдах ба ийм бүтээгдэхүүн нь илүү хурдан, эрчимт үйлчилгээтэй юм шиг байна билээ. Эмзэг арьстай бол болгоомжтой байгаарай. Би бол шууд харшилсан.
  3. Мэргэжлийн гоо сайхны хар батганы эмчилгээ хийлгэж байгаа бол дээр хэлсэнчлэн 4–6 7 хоногийн дараа арьсны тослог дахин ялгарч эхэлснээс дахин батгашдаг тул эмчилгээгээ 4–6 7хоног тутамдаа хийлгээрэй гэж зөвлөе.
  4. Retinoid. Энэ витамин А төрлийн тосон энэ найрлага хар батганы гол эмчилгээ гэж олон зүйл дээр зөвлөсөн байна. Retinoid, retinol хамаарна. Гэхдээ үүнийг батгаших гээд байдаг тослог, холимог арьсандаа хэрэглээрэй. Энэ найрлага нь нарны тостой харшилдаг тул шөнийн цагаар хэрэглэдэл зохимжтой.
  5. Make up бүтээгдэхүүн сонгохдоо мөн хүнд тослог биш, хөнгөн гелэн бүтэцтэй, хурдан шингэцтэй крем, суурь хэрэглэхийг хичээгээрэй. Ийм төрлийн бүтээгдэхүүн гэвэл: VICHY Dermabled 3D base.

Би бас энэ нийтлэлээ бэлдэж байхдаа л та нар яагаад дахин дахин хар батга гээд асуугаад байсныг ойлголоо. Хэсэг арилаад сайхан байж байгаад л гараад ирдэг байх нь. Одоо ч бас та нар яагаад дахиад л гарч ирээд байгааг, хэрхэн арчилж байхаа ойлгож авсан гэдэгт найдаж байна. Олон холимог, тослог арьстай хар батга гээд л байдаг блоггеруудын бичлэг, нийтлэл зөвлөгөөнөөс шүүж авсан болохоор хэрэг болж магадгүй ээ.

Аа тийн, бас манай нууц бүлгэмд нэгдэж бүтэн нийтлэлээ уншиж чадсанд тань баярлалаа. Бүгдээрээ биеэ засаад, гэрээ засаад сайхан амьдарна аа. Хэхэ

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet