BYE BYE BLACK PORE
BYE BYE black pore,
Амласан ёсоороо Blackhead pore арчилгаагаа оруулна аа.
Өчигдөр оруулах байсан ч амжсангүй ээ. SO sorry, боол би үхэх ялтай. хэхэ
Би яана гээч, blackhead pore арчилгаанд хуулдаг маск огт санал болгохгүй. Яагаад гээч, та нар хуулдаг маск хэрэглэж үзсэн л байх. Нэг удаагийн хуулалтаар 100% арилсан удаа бий юу? Дараа нь нүх нь уласщм томроод, хар батга нь улам харлаад байгаа анзаарагдаж байсан уу? Энэ бол буруу арчилгааны чинь үр дүн.
Би хар батганы асуудал багатай л даа, туйлын хуурай арьстай болохоор. Гэхдээ миний судалгаа буруудаагүйг л мэдэж байна. Та нар хуулдаг маск тавихаасаа өмнө ядаж youtube орж үзсэн үү? Ямар их арчилгаа байсан гэж санана аа?
За арьсны эмчийн зөвлөсөн аргыг хуваалцья аа. Уг аргыг нэг л хүнд туршиж үзсэн бөгөөд үр дүн маш сайн гарсан болно.
1. Сайтар нүүрээ цэвэрлэх. Өөр өөрсдийнхөө л цэвэрлэдэг аргаар цэвэрлэхэд болно.
2. Хар батга ихээр гардаг хамрын хэсгээр 100% jojaba oil юм уу, вазелин түрхэнэ. 100% jojaba oil түрхэх нь илүү үр дүнтэй. Яагаад заавал тос түрхдэг вэ? гэхээр хуулдаг маск хэрэглэх, шахах тохиолдолд батганы нүх улам томрохоос гадна дутуу шахагдаж үлдсэн батгыг дараа нь гаргаж авах нь улам хэцүү болдог учраас тосоор сайн тослох нь гэмтээж арьсыг цочроохгүйгээр батгыг өөрөөр нь гаргаж авахад тус болдог. Тиймээс хамар, батга гардаг хэсгээр jojaba oil (олдохгүй бол вазелин) түрхээд массажлана. 2 минут орчим сайтар массажлана. Тос нь батганы нүхийг тэлж, гулсамтгай болгосноор арьсыг гэмтээхгүй батгыг гулсаж гархад хялбар болгож байгаа явдал юм. Ялангуяа хар батга нь хатуу, арзгар гадаргатай батга байдаг тул нүхнээс шахаж гаргахад дутуу үлдэх гээд байдаг тул заавал тосон массаж хэрэглэх нь зүйтэй.
3. Массажласан тосоо арчиж авна. Хөвөнд өөрийн хэрэглэдэг нүүрний cleansing water -аасаа шингээгээд л арчаад авчихна. Youtube бичлэг дээр гараараа болон чихний хөвөнгөөр шахаж авч байгаа бичлэгүүд байгаа ч ингэж шахах нь арьсыг гэмтээхээс гадна батгыг дутуу шахвал дээр хэлсэн эрсдлүүд үүсэх тул зүгээр л цэвэрлэгээний устай хөвөнгөөр хөнгөн дарж арчиж авна шүү.
4. Одоо pore tightening буюу нүх агшаах маскаа тавина. Энэ нь ямар ч брэндийн маск байж болно. Заавал шавар, хуулдаг маск байх хэрэггүй. Хуулдаг биш маск байх тусмаа сайн. Skin food EGG PORE эдр гээд маскууд байдаг даа. Би Монголоос олдож болохоор маскуудын зургийг хавсаргасан байгаа. Маскаа хамартаа түрхээд хаттал нь байлгахгүй шүү. Энэ хамгийн сухал нүхийг хэтэрхий их агшаавал нүхэндээ үлдсэн батга буцаж гарахгүйгаар нүх бөглөрөх тул 1с 2 минут шавар маскаа массажлан зөөлөн дарж түрхээд шууд усаар угааж арилгана. Энэ ажиллагаа гол нь гулсамтгай болсон батгыг нүхийг нь агшаах замаар шахаж гаргаж байна гэсэн үг.
5. Шавар маск, нүх агшаах маскууд арьсыг маш их цочроож хуурайшуулдаг тул маскаа авсны дараа өөрийн нүүрэнд хэрэглэдэг чийгшүүлэх тоникоор арчих хэрэгтэй. Өөрийн нүүрний тоникоо хөвөнд шингээгээд зөөлөн дарж арчина.
6. Хамгийн сүүлийн алхам бол black head care cream түрхэнэ. Энэ мөн л заавал тийм гэсэн заалтгүй ба хар батганы эмчилгээний л заалттай бол хамаагүй чийгшүүлэх, нүхэнд сөрөг нөлөө үзүүлэхгүй маск түрхэнэ. Би мөн Монголоос олдож болох тоснуудын зураг хавсаргасан байгаа. Ер нь бол хүмүүсийн review өндөртэй тос бол KLAIRS тос байсныг дуулгая даа.
За за ийм л байна. Энэ арчилгааны дагуу хар батгаа хашраагаад бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай. Хайртай шүү, хонгоруудаа.
Эх сурвалж: Солонгос гоо сайхны эмчийн зөвлөгөө.
BYE BYE black pore!