Beauty of the mind

expert.bunny
2 min readNov 7, 2019

--

’’I’m not a girl not yet a woman’’ гээд Britney Spears-н дуу байдаг даа. Яг охин биш хэрнээ эмэгтэй хүн болчихоогүй завсрын тухай. Хүн бүрт л ийм завсрын үеүд байдаг тэ? Хүүхэд биш хэрнээ том хүн биш үе, яг эмэгтэй хүн биш хэрнээ бас охин ч биш… гээд л

Та нарт бас анзаарагддаг уу? Цаг хугацаа өнгөрөх тусам санаа гэж үнэн заваан болж байгаа нь. Юм үзэж, олон янзын хүмүүстэй уулзаж, олон саад бэрхшээлүүдийг туулах тусам хүн улам сайжрахгүй харин ч санаа сэдэл нь бохирдож, илүү өөрийгөө хамгаалах төлөвт шилжсээр байдагийг. Гэхдээ яалтай билээ, хүний л амьдрал. Тийм болохоор л хүүхэд байхад л сайхан байж. Хорвоод ийм олон төрлийн хүмүүс байгаад, тэдэнтэй зохицож амьдрах тухай санаа зовохгүй, үхэл эдр гэж мэдэх ч үгүй, гадаа тоглохоос өөр юм мэдэхгүй, чухам жаргал…

Гэхдээ хүмүүс өсч том болохын хэрээр өөрийн гэсэн харах өнцөг, хандах хандлага, өөрийн ертөнцүүдийг бүтээдэг. Тэр тухтай ертөнц бол бүх юм. Яг ийм ертөнцөө бүтээсэн хэрнээ нас нь явж талийчихаагүй, бие бялдар нь хөгширч доройтоогүй, хөгшин ч биш бас юу ч мэдэхгүй нялх гэнэн ч биш яг энэ үе л хүний амьдралын хамгийн таатай, ид хийж бүтээдэг нас шиг. Манай дүү хэлж байсан юм, энэ нас маань л надад их таалагдаж байна аа гэж… Үнэн.

Надад ч бас энэ насны үе маань л маш их таалагдаж байгаа. Оюун ухаан нь сайн хөгжиж төлөвшсөн хэрнээ бие физиологи нь залуухан сайхнаараа үе. Энэ үеийг хэтэрхий их хариуцлагаар дарахад ч хайран санагдаад байгаа юм. Хүмүүс нялхдаа хүүхэдтэй болохоор энэ ганган үеийг мэдэрч амждаггүй юм шиг санагддаг. Яг гоё өөрийхөө тамгыг тавих гэсэн чинь бөөн хариуцлагууддаа дараастай, хүүхдийн төлбөр яана аа, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ?, байр унаа блабла… Ээж аавыгаа харж байх нь ээ, идэр залуу насаа хүүхдийнхээ төлөө зориулаад, байр сав, амьдралаа цэгцлээд одоо л нэг өөрийнхөөрөө жаргалаараа байя гэтэл 500 метр газар алхаад амьсгааддаг болчихсон байх. Яг хүссэн бүхэн рүүгээ дайрья гэтэл хүрэлцээтэй хугацаагүй болсон байх гачигдал, харамсал…

Харин яг одоо, энэ нас, энэ цаг хугацаа бол надад зүгээр chill-рэхэд ч хайран санагдаад тархи тасралтгүй ажилаад л, бөөн төлөвлөгөө, бөөн хүсэл тэмүүлэл, бөөн хөгжүүлэлт… Нэг тийм яг тохирсон цаг гэж байдаг нь энэ л юм шиг. Хорвоог эргүүлэх, өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх ёстой бол яг л энэ тохирсон цаг шиг…

Киноны зангилаа гардаг хэсэг шиг…

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet