Be CREATIVE
Гэртээ удаан байхаар нөгөө галд шатаад үхчихдэг баатрын үлгэр шиг баруун тийшээ харж хэвтвэл зүүн тийшээ харахаас ч залхуу хүрээд байдаг тэ? Хэхэ
Яг гоё зүйл уншиж, үзэж харахаар энэ завтай үедээ илүү дээр би болмоор байгаа хэрнээ л баруунаас зүүн рүү шилжих шилжилтэд их зүйл орно оо. Гэхдээ өөртөө байнга “Өдөр бүр хийж байгаа жижиг үйлдлүүд нь амьдралын чинь чанарыг тодорхойлж байдгийг сануулах хэрэгтэй.”
Хүмүүс завтай болох тусмаа залхуу ууртай болж эхэлдэг шиг санагддаг юм.
Зул сарын баярын дараа “Би салахыг хүсч байна” гэсэн түлхүүр үгтэй Гүүглийн хайлт 230 хувиар нэмэгдсэн гэж гэр бүлүүдэд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Ричард Нелсон фирмийн хуулийн зөвлөх Хардип Диллон ярьсан байна. Өөрөөр хэлбэл, хөл хорионы үеэр хосуудын харилцаанд өмнө нь үүсчихсэн байсан асуудлууд ил болж, нөхцөл байдлыг хөндрүүлэх хөшүүрэг болж байна гэж судлаачид үзэж байгаа юм. Түүнчлэн коронавирусийн дэгдэлтээс үүдсэн ажлын байр, мөнгө санхүү, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд ч нөлөөлж болохыг тайлбарлажээ. -UBLIFE.mn
Хүмүүс уйтгартай байгаагаа эргэцүүлэх завтай байхдаа л жинхнээсээ уйтгарлаж эхэлдэг гэж үг бий. Ийм зав чөлөө гаргаж өөрийгөө өрөвдөх мэдрэмж авахгүй байхын тулд зүгээр л завгүй байх хэрэгтэй.
- Хувцасны шүүгээ, гэрээ цэвэрлэж
- Дууныхаа листийг шинэчилж,
- Шинэ төрлийн кино үзэж
- Хэзээ ч дуусгаж дийлэхгүй гэж боддог байсан зузаан номоо эхлүүлж
- Огтоос сонирхож байгаагүй хэлээ сурч эхэлж
- Гэртээ сонгино тарьж
Ямар их хийх зүйлс байна гээч?
Тэгвэл энэ их урам зориг бүтээлч байдлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Би хувьдаа сайхан хөгжим сонсохоор цаанаасаа бүр нэг зүгээр суумааргүй зүлгэж суумаар санагддаг юм. Гэхдээ зүгээр нэг хөгжим биш, симфони сонсохоор л тэгдэг.
Гэхдээ Бахын Cello Suite 6 Г энэ эрхмийн тоглосноор сонсох их таалагддаг. Бусдаас өөр тоглодог. Илүү ауратай тоглодог гэх юм уу? Хэхэ би яг хэлж мэдэхгүй байгаа энэ мэдрэмжийг youtube-д байгаа бүх cello suite 6 -Г сонсож байж мэдэрнэ эдр.
Бас Klaus Mäkelä гэж сүүлинй үед алдаршаад байгаа удирдаач бий. Нэг тийм юмтай залуу байгаа. Юуг нь бас хэлж мэдэхгүй ч, та нар сонсоод үзээрэй.
Хүмүүс симфони сонсохоор нойр хүрдэг гээд байдаг миний хувьд тэс өөр, сэргэсэн мэдрэмж өгдөг шд. Хэхэ
Маш удаан комын ард суудаг над шиг хүн байнга үг яриатай дуу сонсохоор бүрэн төвлөрдөггүй тул ихэвчлэн иймэрхүү симфониуд тавиад суучихдаг юм. Энэ хэвшлээс болоод гэртээ ч симфони сонсохоор ямар нэг юм хиймээр санагдаад байдаг байх.
Та нарт ч бас ямар нэг зүйл хийхдээ давхар хийдэг зүйлс байгаа байх. Түүнийгээ гэртээ байхдаа сонсож, үзэж эхэлвэл хөдөлмөөр, юм амжуулмаар санагдаж эхэлнэ шүү л гэж захих гэсэн юм.
Хамгийн таатай тухтай цаг хугацаандаа баруунаас зүүн эргэх гэж байгаад шатаж үхэхгүйн тулд хэдүүлээ зүгээр л гоё тааваараа таатай зүйлсээ гүйцээе.
Bunny,