AUDREY & GYVENCHY

expert.bunny
4 min readMay 21, 2020

--

Одоог хүртэл Audrey-г шүтэж загварын Muse -ээ болгож байдаг хэдэн сая бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь би байх жишээний. Гэхдээ юу гээч, адилхан хувцаслалаа гээд, дуурайлаа гээд би хэзээ ч Одри шиг байж чадахгүй. Хэн ч чадахгүй. Яагаад гэдгийг тайлбарлахыг оролдьё.

Hubert De Gyvenchy хувцас загварын бизнесээ эхлүүлснээс 2 жилийн дараа коллекцоо танилцуулчихаад байж байтал түүний коллекцоос хатагтай Hepburn нэлээд хэдэн хувцас худалдан авсан тухай түүнд мэдэгджээ. Тэр үед Hubert хатагтай Hepburn -г тухайн үедээ алдарт хүрээд байсан Katherine Hepburn юм байна гэж бодож л дээ. Тэгээд талархлаа илэрхийлэхээр гэрт нь зочилтол төдий алдарт хүрээгүй түүний бүх бүтээлийнх нь MUSE болсон Audrey-тэй анх уулзсан байна. Анх түүнтэй уулзахад Одри хар брюк өмд, хар бариу цамц, хар баллерина өмссөн байсан нь маш цэвэрхэн бөгөөд чамин харагдаж түүнийг харсан даруйд ямар нэгэн гайхалтай зүйл харвасан тухай хуучилж байжээ. Энэ цагаас хойш тэдний төгс зохицол тухайн цаг үеийнхээ кино урлаг болоод загварын салбараа шуугиулж байлаа. Одоо ч тэдний гайхалтай зохицлыг магтан сайшаадаг, даган дуурайдаг сая сая хүмүүс бий шүү дээ. Hubert De Gyvenvhy Audrey-д зориулж анх SAbrina 1954 киноны хувцсыг нь урлаж өгч байжээ.

Sabrina. Би энэ look-г үүрд хайрлана. Амлая.хэхэ
Шоргоолжны бэлхүүс at Sabrina
Funny Face киноны хуримын даашинзаа өөрийнхөө хуримд өссөн байдаг бас.
Tiffany’s breakfast
Энэ даашинз нь яг үнэндээ pastel pink өнгөтэй. Хэхэ
Muse

Би Sabrina киноных нь хувцсанд ямар их хайртай гээч? Бүр … ккк

Audrey-г алдарт хүргэсэн бүх хувцас, түүний style icon болж одоог хүртэл дурсагдаж байгаагийн шалтгаан ийм буюу. Гэхдээ Gyvenchy түүнийг од болгосон гэж бодох нь өрөөсгөл. Audrey -д л зориулсан хувцаснууд шүү дээ. Түүний бүх сайхныг тодотгодог нарийн бүсэлхий, урт хүзүүг тодотгох битүү зах, түүний үс нүдний өнгийг тодотгох хар өнгө, толгойны хэлбэрт нь зохьдог гайхалтай малгайнууд гээд л… Audrey Hubert De Gyvenchy-гийн онгод нь, бүтээлч сэтгэхүйг нь хөглөгч нь байжээ. Тэдний энэ бие биенгүйгээр алдарт хүрэх боломжгүй байсан харилцааг тайлбарлахад их хэцүү байна л даа. Ер нь бол бие биенийхээ арга билиг нь болж байсаан гэсэн үг. Хайр дурлалаас ч давах ийм гүн гүнзгий харилцаа байдаг шүү л гэх гээд байна бас.

Хүн бүрд ийм нэг алтан партнер амьдралд нь байдаг юм шиг санагдаж байсан уу та нарт? Бүр хүн биш санаанууд ч бий. Заавал хүн, эд зүйл, уран зураг Inspiration өгөөд зогсохгүй, зүгээр л нэг ургуулан бодсон санаанууд ч ийм үүрэг гүйцэтгэх нь бий. Ньютоны алим, Архимедийн ваннд суух гээд дуусашгүй. Би энэ тухай Elizabeth Gilbert “ Big magic” номын тэмдэглэлдээ тайлбарлаж оруулж байсан. Нэг тийм хүний хүчнээс давсан тайлбарлах боломжгүй холбоонууд гэж байдаг тэ?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хайрлаж дурлах хормууд хамгийн ойлгомжтой ямар ч хэлээр уран яруу дүрслэгдэх атлаа цаг хугацаа өнгөрөх тусам энэ сайхан бүхэн нь утгагүй тэмцэл болж байгаа мэт харагдаад байгааг ойлгодоггүй байлаа. Ингэж зовон зовон, хэрэлдэн уралцан хамт амьдрах хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй болж ирдэг дээ. Гэхдээ л тэднийг салгахгүй байгаа хэдэн зуу мянган шалтгаан бий. Хэчнээн хэрэлдэж, харахаас нүд нь хорсож, өглөөнөөс аваад л үглэж эхлэхэд дотроо “энэ ядаргаатай амьтан үхчихээсээ” гэж хүртэл боддог хэрнээ л салдаггүй, хаяад явчихдаггүй нэг зүйл байдаг даа. Тэр салгахгүй байгаа ярвигтай, тайлбарлагдахгүй байгаа зүйл бол дээрх Audrey Hubert хоёрын харьцаа шиг зүйлд байгаа гэсэн үг. Хүн өөрөө ч анзаарч амжаагүй, мэдэрч эхлээгүй байхдаа аль хэдийн хэн нэгнээр нөхцөлдсөн байх нь бий. Мэдээж хүмүүс хамт амьдарч, найзлаж нөхөрлөж, хүрээлэл үүсгэх зайлшгүй хэрэгцээтэй. Тэр хэрэгцээ нь чин үнэндээ өөрийнхөө тав тухыг хангах гэсэн, сурах гэсэн, хөгжих гэсэн эрмэлзлэлүүд. Түүнийг нь өгч байгаагаа ч мэдэхгүй, бие биеэ хүн бүхэн тэжээж байдаг. Бие махбодийн харьцаанаас хэдэн живаа илүүтэй дээрх оюун санааны, мэдрэхүйн, гоо зүйн, урлахуйн, бүтээхүйн хэрэгцээ нөхөгдөх нь гэгээрэлд хүрэх гэрэл бөлгөө. Тиймээс л арай ядарсан хүмүүс бие махбодийн хэрэгцээгээ илүүд үзэж, арай дээрдэж чадсан нь арай өөр зүйлсийг хүсэмжилдэг жам буй.

Харин энэ шугамын дагуу тайлбарлавал Одригийн од болон гийх бүхий л боломжийг Хуберт өөрийн бүтээлч сэтгэлгээнийх нь цангааг тайлагч Одрид бэлэглэсэн байдаг. Одри Gyvenchy ордны тэр бүх тансаг хувцасгүйгээр энэ их алдарт хүрэх байсан болов уу? Өөрийгөө хэмжээлшгүй үзэсгэлэнтэйгээ таних байсан болов уу?

Gyvenchy Одритой танилцаагүй, түүний гоо үзэсгэлэнгээр өөрийн бүтээлийг биежүүлээгүй бол энэ алдарт хүрэх байсан болов уу? Хөгжих байсан болов уу?

Lifetime friends

Би тэдний хослолд үнэхээр хайртай. Цэцэг услах гэдэгтэй л адихан хайртай.

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet