ANTI AGING VS FIRMING

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

ANTI AGING vs LIFTING
За сайн байцгаана уу, энэ удаа бас нэгэн толгой эргүүлсэн ойлголтуудын тухай товч ойлголт өгье. Ерөнхий ухагдахууныг нь, гол учрыг нь ойлгочихвол бусад нь болчихдог юм шиг санагддаг учраас мэдлэгтэй хэрэглэгч бүтээх гээд би нь хэрэндээ хичээж байгааг минь ойлгоорой. Хэрэглэгчид мэдлэг сайтай бол үйлдвэрлэгч мөнгө хийхийн тулд худал сурталчилгаа, нэршлээр толгой тархи эргүүлэхгүй байх юм шүү дээ.
Энэ ANTI AGING/LIFTING гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд хоорондоо адилхан ч юм шиг, яг ямар нөлөө үзүүлдэг нь ч ойлгомжгүй байдаг болохоор нас тогтсон бүсгүйчүүд, ээж нарт маань хэрэгтэй гээд оруулж байна.
ANTI AGING:
Хөгшрөлт гэдэг нь өөрийн үндсэн эд ширхэгийн чийгээ нас ахих тусам алдах хандлагатай болсноор чийгээ алдаж хорчийж байгаа процесс юм. Тиймээс хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд үүний эсрэг буюу арьсны ширхэгийн ус, чийгийг алдахгүй барихын тулд тосны молекул нэвчүүлж арьсны ширхэгийн усыг хадгалан үлдээхэд чиглэсэн байдаг байна. Тиймээс хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд нь тослогдуу бүтэцтэй, ерөнхийдөө хүнд хэлбэртэй байдаг. Мөн хөгшрөлтийн эсрэг заалттай бүтээгдэхүүнүүд нь арьсны чийг, тосны балансыг тэнцвэржүүлэх, барих замаар хөгшрөлтийн явцыг удаашруулахад чиглэсэн байдаг тул бусад бүтээгдэхүүнүүдтэй хавсран хэрэглэх, ээлжлэн хэрэглэх нь зохимжгүй юм. Харин өөрт тохирсон хөгшрөлтийн эсрэг багцыг тогтмол тууштай хэрэглэснээр үр дүнг мэдрэх болно.
Хөгшрөлтийн эсрэг найрлагууд: Тосон суурьтай байх ба нарны хэт ягаан туяанаас хамгаалах, hyaluronic acid, ретинол, коллаген, витамин Е, C, coenzyme Q-10, glygolic acid, alpha-lipoic acid зэрэг болно.
LIFTING:
Энэ төрлийн арьс чангалах, өргөх бүтээгдэхүүнүүд нь арьсны чиигийг илүү өтгөн хэлбэрт шилжүүлж, усан хаванг бууруулах замаар арьсыг өргөж чангалах тухай ойлголт юм. Firming ч энд хамаарна. Тэгэхээр Lifting бүтээгдэхүүн хэрэглэхдээ арьс чийгшүүлэх бүтээгдэхүүн хавсран хэрэглэх шаардлагатай юм байна гэж ойлгогдож байна. Lifting олон бүтээгдэхүүн байх ба hyaluronic,коллагентай гэх мэт байх ба эдгээр найрлагууд бусад бүтээгдэхүүнтэй харшилдаггүйтэй холбоотой. Харин каффейн агуулсан арьс чангаруулах бүтээгдэхүүн хэрэглэх үедээ арьсаа зайлшгүй давхар чийгшүүлэх шаардлагатай байдаг. Чийгшүүлэхгүй бол арьс хуурайшиж таталддаг байна. Ингэхийн тулд каффейнтай арьс чангаруулагч бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө өөрийн хэрэглэдэг чийгшүүлэгч эссэнсийг (илүү хөнгөн бүтэцтэй болохоор) чийгшүүлэгч болгон хэрэглэж болно.
Ингээд ойлгоод ирэхээр кофетой скраб, гуужуулагчууд гаднаа firming гэсэн бичигтэй байдаг нь ойлгогдож байгаа биз? Энэ үнэхээр firming нөлөө үзүүлнэ. Гэхдээ чийгшүүлэгч давхар заавал хэрэглэх хэрэгтэй юм байна. Мөн нүдний доорх уутанцар үүсэх, хавагнах үед коллагентай зовхины маск болон каффейн агуулсан тос түрхэх, давхар чийгшүүлэх арчилгаа хийх юм байна гэж ойлгоод аваарай, манайхаан.
Нэмэлт зөвлөгөө: Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа гаднах хайрцагын ард байдаг бүтээгдэхүүний орц найрлагыг заавал үзэж, танилцаж, ойгож байж худалдан авалт хийж байхыг нэмж зөвлөе. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл мөн оруулах болно. Бүгдээрээ ухаалаг хэрэглэгчид болно оо.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet