Alan минь дээ

expert.bunny
2 min readNov 14, 2019

--

Нэг тийм дандаа адал явдалд орооцолдож, хөгжилтэй явдал тохиолдож байдаг хүмүүс гэж цаанаасаа байдаг тэ? ХЭХЭ

Бид нар бол жирийн л хүмүүс. Жирийн л үйл явдал дунд амьдардаг. Гэтэл Hangover-н Alan+Stu шиг хүмүүс их сонин. Бусад хүмүүст тохиолддоггүй зүйлс тохиолдоод л байдаг.

Бүх л ажилчид харилцагч банкнаас зүгээр зээлээ аваад асуудалгүй байхад тэр хүнд л маш их адал явдалтайгаар олдоно. Банкны систем гэнэт түүнийг зээл авах гэхээр шинэчлэлийн засвар хийгээд ганцхан салбараар хэрэглээний, цалингийн зээлээ өгдөг болно, тэр салбар нь хүний хөл хүрэхээргүй хол ч юм уу, эсвэл зүв зүгээр цалингаас нь суутгаж болоод байдаг зээл гэнэт түүний данснаас хэтэрсэн дүнгээр зээлийн төлөлт хийгдчихнэ гэх мэт… Бүр адгийн наад зах нь Оюу толгойгоос зүв зүгээр хэдэн мянган ажилчид нисч ирж очоод явж болоод байтал түүний явах буцах болгонд онгоц нь хойшлох юм уу нийслэг нь цуцлагдах, цаг нь өөрчлөгдөх, андуурагдах зүйлс тохиолдоно ч гэх шиг…

Яаж нэг хүнд ийм их адал явдал тохиолдоод байдаг байна аа гэж бодмоор инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг ордод төрсөн хүмүүс байдаг тэ? Яг л наймаачин хүмүүс цусны наймаачин байдаг шиг тэд бас яг ийм хөгжилтэй амьдралын зураглалтай ч юм шиг.

Тэдэнд тохиолдож байгаа эгэл жирийн л үйл явдлуудыг их төвөгтэй, хөгжилтэй, адармаатай болгосон адал явдлуудаар кино хиймээр ч юм шиг. Ийм хүмүүсийн түүхийг сонсоод нулимсаа арчин татсан элгээ базаад инээж суухад толгойд байнга л “Хүн яаж ийм хөгжилтай амьдарч болдог юм бэ? л “ гэж бодогдоно.

Ганц шөнө найзуудтайгаа сууж байгаад шөнө такси олдохгүй алхаж яваад хажуугийн баарны гадаах шөнийн эрвээхийний баривчилгаанд өртөнө ч гэх шиг, тэр баривчилгааны үеэр нөхөр БЛА бага зэрэг архи үнэртүүлсэн байдалтай, халааснаас нь эрэгтэй хүн бүрд байдаг швейцари XYNOX тонгорог гарч ирээд эрвээхийнүүдтэй хамт ачигдан байцаалт өгөхөөр явна ч гэх шиг… ХАХА

Бусад жирийн хүмүүс найзуудтайгаа жирийн газар жирийн сууж байгаад гэртээ энгийн л харьдаг байхад яг нэг Alan+Stu шиг хүмүүст л ийм эгэл биш зүйлс тохиолддог тэ?

Хөгжилтэй, адал явдал дагуулагчид. Тэдэнгүйгээр амьдрал ямар уйтгартай байх байсан бол? Энгийн зүйлсийг төвөгтэй болгодог аваргууд. Хайртай шүү та нартаа. Энэ бүх адармааныг туулах хүч чадал зөвхөн та нарт байдаг шүү, элэг минь гэж…

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet