A marinière
Анх 20-р зууны эхэнд далайчид цэнхэр судалтай цамц өмсдөг байжээ.
Түүнийг энгийн хэрэглээнд нэвтрүүлэхэд хатагтай Коко маш их үүрэг гүйцэтгэсэн. Дэлхийн 1-р дайны үед Коко далайчны судалтай цамцыг энгийн амьдрал дээр өмсөж нэвтрүүлснээс хойш одоогийнхоор influencer-үүд болох John Wayne, then Jean Cocteau, Pablo Picasso,[2] Brigitte Bardot, Marcel Marceau өмсөх болж яваандаа бүх л зугварын ордоны загварт багтаад байж дээ.
Одоо бол ийм цамц байхгүй шүүгээтэй бүсгүйг тоолсон нь дээр байх. Хэхэ. Судалтай цамц маань миний хамгийн өмсөх дуртай ганц үнэт зүйл маань болсон тул түүнд зориулж нийтлэл бичихээр шийдсэн юм. Өвөл, зун, хавар, намар аль ч улиралд өмсөгддөг ганцхан цамц энэ л байна. Мөн аль ч өмд юбкан дээр, гутал дээр зохидог болохоор гадагшаа аялалд явахад заавал авч явдаг цамц маань. Би дулаанд хар судалтай цагаан цамцаа бүсэлхийгээрээ бүс болгон ороож явах дуртай.
Хамгийн минимал хувцас маань энэ ч юм уу?
Гээд л ганцхан энэ цамц байхад олон дотуур даавуун цамцны хэрэгцээ байхгүй болж байгаа юм даа…
Хайртай шүү, а marinière!