A marinière

expert.bunny
4 min readAug 5, 2019

--

Oh, i love striped shirt!

Анх 20-р зууны эхэнд далайчид цэнхэр судалтай цамц өмсдөг байжээ.

Түүнийг энгийн хэрэглээнд нэвтрүүлэхэд хатагтай Коко маш их үүрэг гүйцэтгэсэн. Дэлхийн 1-р дайны үед Коко далайчны судалтай цамцыг энгийн амьдрал дээр өмсөж нэвтрүүлснээс хойш одоогийнхоор influencer-үүд болох John Wayne, then Jean Cocteau, Pablo Picasso,[2] Brigitte Bardot, Marcel Marceau өмсөх болж яваандаа бүх л зугварын ордоны загварт багтаад байж дээ.

Одоо бол ийм цамц байхгүй шүүгээтэй бүсгүйг тоолсон нь дээр байх. Хэхэ. Судалтай цамц маань миний хамгийн өмсөх дуртай ганц үнэт зүйл маань болсон тул түүнд зориулж нийтлэл бичихээр шийдсэн юм. Өвөл, зун, хавар, намар аль ч улиралд өмсөгддөг ганцхан цамц энэ л байна. Мөн аль ч өмд юбкан дээр, гутал дээр зохидог болохоор гадагшаа аялалд явахад заавал авч явдаг цамц маань. Би дулаанд хар судалтай цагаан цамцаа бүсэлхийгээрээ бүс болгон ороож явах дуртай.

хүйтэнд зузаан хувцасны дотуур маш өнгө нэмдэг.
Trench+striped shirt=LOVELOVELOVE
Энэ бол БИ.
Миний хөвөр намрын өдөр тутмын хувцаслалт яг л ийм байдаг.
Хар өмдтэй
Цагаан өмдтэй
Цэрэг ногоонтой
Сааралтай өмдтэй
Бүх жинстэй гайхалтай зохицдог.

Хамгийн минимал хувцас маань энэ ч юм уу?

Өдөр тутамдаа шорттой
Миний дуртай @andicesinger
Юбкатай
Ажилдаа өндөр өсгийттэй
хайрт Одри шиг ч юм уу?
Кеттэй, уранхай жинстэй амралтын өдөр
Ажлын өдөр
Одоо бол өнгө өнгийн судалтай байдаг болсон. Гэхдээ би цагаан дээр хар судалтайдаа л хамгаас хайртай.

Гээд л ганцхан энэ цамц байхад олон дотуур даавуун цамцны хэрэгцээ байхгүй болж байгаа юм даа…

Хайртай шүү, а marinière!

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet