25 &21

expert.bunny
3 min readFeb 11, 2025

--

Би ч бас үнэрээр дурладаг. Хихи

Би кинонд үнэхээр дуртай. Номонд ч дуртай. Гэхдээ номноос илүү кинонд дуртай. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөр ирлээ.Кккк

Та нар дуунаас нь юм уу киноны дэвсгэр аянаас болж хайж байгаад үзсэн кино байдаг уу? Надад тийм кино маш олон байдаг юм билээ. Эхлээд санамсаргүй аяыг нь эсвэл дууг нь олж сонсоод киног нь үздэг тохиолдлууд. Тийм болохоор би кинонд дуртай. Хөгжим огт санамсаргүйгээр үнэр шиг л дурсамжтай, дотоод дуу хоолойтой ярилцчихдаг даа. Харин кино уран зохиол яг ийм дотор хүнтэй минь ярилцдаг хэлтэй болохоор нь номноос илүү дуртай аж. Ямар нэг киноны харилцан яриаг нь л явуулаад дэвсгэр аяыг нь хасчихлаа гээд төсөөл дөө. Зүгээр л ХОГ болно. Харин ямар ч үг хэллэггүй хэрнээ аятай л байхад Чаплин шиг урлаг бүтээж болно. Тэгэхээр киноны сүнс нь хөгжим юм шиг. Тэр сүнсээрээ бидний сүнстэй ярилцдаг юм шиг. Хэнээс ч сонсоогүй хэр нь бүр бага байхын л хүний дуртай хөгжмийг л шүүж болохгүй юм шиг мэдрэмж төрөөд байдаг байсан юм. Өөр бол хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй юм шиг. Яг л Монголчууд тэнгэр заяатай тул хамаагүй оролдож болохгүй гэдэг шиг, хаха.

Тийм болохоор юу сонсох нь санамсаргүйгээр бидний далд ухамсартай холбогдож байдаг аа л гэсэн үг. Бас тийм болохоор ямар хөгжимтэй кино ший үзэж байгаа чинь ч… Заавал ухаантай, заавал далд агуулга эдртэй ч байх албагүй. Зүгээр л чамайг жаргалтай болгож байгаа үгүйг бүхнээс анзаараасай гэсэн дээ л сануулж байгаа юм шүү.

Би санамсаргүй саяхан доорх дууг youtube с сонсчихов оо.

Тэгээд бүр дурлаад, өгүүлэмжинд нь уяраад, дуучныг нь ухаад эцэст нь киног нь үзсэн. Зүгээр л дуучных нь өөрийнхөө анхны хайрын тухай дуулсан үнэн мэдрэмжтэй дуу байхад… Дуунд нь зориулаад кино хүртэл хийчихсэн байх гэж. Ямарваа нэг бүтээл сүнстэй болж эхлэх үед ийм зүйл болдог байх нь ээ гэж шүүрс алдавой.

Ер нь бол би Wonstein сонсдог юм.

Энэ дуу нь миний playlist д байдаг юм л даа. Тэгээд л дээрх дууг AI нь санал болгосон юм билээ. Нэг киноны дуу болохоор. Гэхдээ энэ дууг сонсохдоо киног нь үзье гэсэн сэдэл гүйцэд төрөөгүй л дээ. Харин дээрх дууг нь сонсмогцоо л киног нь үзсэн. Бас маш их таалагдсан. Анх гарч байхад нь үзэж эхэлчихээд ямар их орилж чарладаг охин бэ гэж бодоод үргэлжлүүлээгүй ч хэдэн жилийн дараа хайрлан үзэж дуусгаад энд сэтгэгдэл хүртэл бичиж сууна аа. Хэхэ.

Би хэзээнээс ч юм, нэг зүйлээ гээчихсэн мэдрэмжтэй их удаж байгаа юм л даа. Юу гэдэг ээ өөрөө ч хэлж мэдэхгүй. Гэхдээ нэг зүйлээ гээчихсэн, дахиж олж авч чадахгүй ч юм шиг мэдрэмж. Залуу нас? Тэнэглэл? Карьер? Юу бэ?????

Гадаадын реалити шоунууд үзэхээр залуучууд бие биенээсээ “ЧИНИЙ МӨРӨӨДӨЛ ЮУ ВЭ?” гэж их асуудаг. Terrace house дээр бол энэ амны уншлага байх жишээний. МӨРӨӨДӨЛ? Үгүй ээ, том жижиг хамаагүй мөрөөдөл надад одоо ч тоочиход бэлэн өч төчнөөнөөрөө л байна. Үхэх гээд хэвтэж байгаа хүнд ч мөрөөдөл бий шүү дээ.

Харин миний алдсан зүйл “хязгааргүй” гэдэг хязгаар байлаа.

Том хүн болж амьдрах гэж зүтгэж байхдаа ямар ч мөнгөний хязгаарт баригдахгүй, ямар ч амьдралд буухгүй, бүр ямар ч утгагүй зүйлс мөрөөдөхөө больчихсоноо энэ киног үзэж байхдаа мэдсэн юм. Байртай болох мөрөөдөл байвал, одоо миний олж байгаа орлого тэд, зээл авбал тэд, төлж чадах нь тэд болохоор тиймэрхүү л байр мөрөөдье. гэж бүхнийг газрын хөрсөнд буулгаж байгаа нэрийдлээр мөрөөдөл дээрээ аяга хөмөрдөг болчихсон юм билээ. Магадгүй хүн том болохын хэрээр, нас явахын хэрээр ийм байдлаар өөр дээрээ хэдэн мянган аяга хөмөрсөөр галзуу барын аманд гараа хийдэг зоригоо мохоочихдог ч юм шиг…Мөнгө, байгаа боломжиндоо тааруулж мөрөөдөөд байгаа юм уу хаашаа юм. Гэхдээ ингэвэл үүнийг мөрөөдөл гэж нэрлэхгүй тийм үү? уг нь. Тэгэхээр бүр мөрөөдлөө ч алдсан юм уу?

Энэ мэдрэмж яг л аянга цахиж байгаа мэт ниргэснээс бараг 7 хоног өвдөлтийн шоктойгоо хэвтсэн дээ. Эмог ч хэлэх үү. Ямартай ч 25 21 настай дууссан анхны хайрын тухай дуунаас эхэлсэн аялал маань алдсан зүйлээ олсон. Олсон байхад учрыг нь амархан олчихно. Кккк

Та нар минь ч бас алдсан зүйлээ хайгаад л байвал олдчихно. Галзуу барын ам руу л зүглээрэй. Тэгж чадахгүй байвал дээр чинь өөрийн чинь зохиосон аяга хөмрөөстэй байгаа гэсэн үг, устгаарай. Хайртай шүү.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet