2 SIDES OF GREY
Хүмүүс үзэж харж, сонсож, мэдэрч буй зүйлсээрээ өөрийгөө бүрэлдүүлдэгт итгэдэг үү та нар? Би үргэлж асуудаг юм өөрөөсөө, өөрийгөө өөр хүний нүдээр гаднаас нь харвал яямаршуу баачка байгаа бол? Таалагдах байсан болов уу? гээд л…
Сүүлийн үед инста, FB жижигхэн зөвлөгөө өгдөг page ажиллуулж байгаа юм л даа. Тэнд би нэг сонин юм анзаарсан. Тэр page бол миний ашг сонирхол, хүсэл тэмүүллээс өөр илүү олон хүнд хүргэх тухай зорилготой учраас миний дагах дуртай, үзэж харж сонсох дуртай зүйлс тэнд байхгүй. Би зөвхөн орж биччихээд намайг дагадаг хүмүүсийг эргүүлж дагаад л явж байдаг юм. Тийм ч болохоор энгийн Монгол хүмүүсийг эргүүлж дагаад би ямар их гутарсан гээч?
Ер нь дагадаг хүмүүсээс чинь хамаарч инстаграмын home дээр recommend хүмүүс танилцуулагддагийг та нар мэдэх үү? Тэр хуудасны дагагчид надаа дандаа нэг Монгол жүжигчин ч юм уу, монгол сошиал инфлюэнсер санал болгоно. Ганц нэгхээн гайгүй дагаж болохоор кино хуудсууд эдр гарч ирдэг гээд л бод. Нэг тийм яг л хэдэн арван жил анги улираад сурч байгаа мэдрэмж шиг гэх юм уу? Түүнээс дор ч гэх юм уу?
Нэг өдөр санамсаргүй инста ороод гүйлгэж байтал надад учиргүй таалагддаг бүх зүйлс хөврөөд байхаар нь учиргүй баярлаад account-аа шалгасан чинь миний хувийн account байдаг юм даа. Хэхэ
Тэгээд би бодсон юм, хүн хэнд ч таалагдах албагүй л дээ, тэр тусмаа надад таалагдах бүр ч албагүй. Зүгээр л хүмүүс өөрийгөө нэг л мэдэхэд өөрийнхөө дуртай, таатай зүйлсээр хүрээлүүлж, тэрнээсээ таашаал авдаг болчихдог юм байна. Тэр үзэж харж, сонсож, мэдэрч байгаагаараа өөрийгөө хөгжүүлж байдаг юм байна аа гэж. Яагаад ч юм анх инста хэрэглэж эхлэхдээ л би Монгол хүмүүс бараг дагаж байгаагүй. Миний үзэж харж, мэдэрдэгээс хэтрэхгүй байгаа юм шиг санагдаад илүү сонирхолтой, илүү их мэдлэг мэдрэмж өгөхүйц дэлхийн хүмүүсиийг сонирхон дагадаг байлаа. Тэдний зан заншил, соёл, ёонирхол нь ч өөр. Гэхдээ япон инстанууд хоорондоо адлхан мэт боловч бусдаас өөр, Франц инстанууд хоорондоо ижилхэн мэт боловч бас л бусдаас өөр, Солонгос инстанууд ч бас, Тайланд инстанууд ч бас, харин анхандаа их сонрхолтой санагдаж байсан нь Казакстан инстанууд. Тэд орос, АНУ мэдрэмжтэй хэрнээ, казакстан соёлтой санагдаж байж билээ. Гэх мэт хөвөрч өгнө өө. Би угаас ясны ажиглагч учир хүн хүний инста ороод сонирхон үзэх дуртай. Тэрний мэдрэмжүүдийг, соёл, бодол, сэтгэлгээг сонирхох дуртай.
Гэхдээ зарим хүмүүс миний инста зөвлөгөөний хуудас шиг зөвхөн мэдээлэл түгээх ч зорилготой байдаг байж магад. Гэхдээ л тэд өөрөө ч мэдэлгүй өөрийнхөө талаар олон зүйлийг бусдад дэлгэн харуулдагаа мэддэг болов уу?
Хүн үнэхээр үзэж харж, сонсож, мэдэрч байгаагаараа өөрийгөө хөгжүүлдэг юм билээ. Би төрөхдөө л ийм өөртөө итгэлтэй, өөрийн үзэл бодолтой, гадгаад оронд олон жил сурсан юм шиг хүн байгаагүй. Нэг л мэдэхэд миний үзэж харж, сонсож, мэдэрч байгаа бүхэн ийм болгочихсон байсан. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, та нар зүгээр л нэг инфлюэнсер ч биш олны танил хэдэн Монголоо дагаад байвал “Өнөөдөр чамайг энд хүргэсэн зүйл маргааш чамайг тэнд хүргэхгүй” г санаарай л гэх гэсэн юм. Do you understand what i mean?
Тэгээд интернет бүр улам гоё болоод Нетфликс ганцхан удаа үзээд таалагдсан кинон дээр чинь тулгуурлаад киноны лист гаргаж өгөөд, Киндл ганц уншсан номын сэдвээр чинь шүүгээд унших номын лист гаргаж өгөөд, Инста дагасан хүмүүсийн чинь дагасан хүмүүсийг санал болгоод байхад “Өнөөдөр чамайг энд хүргэсэн зүйл маргааш чамайг тэнд хүргэхгүй” г санаарай. Ийм болчихсон болохоор чи энэ бүх ухаалаг сошиал хэрэгслүүдэд өөрийнхөө дуртай ганцхан зүйлээ л мэдэгдүүлэхэд бараг хангалттай. Ганцхан зөв хүнээ л дагачихвал тэр чамд хэдэн зуун ижил төстэй, сонирхлыг чинь татахуйц зүйлс санал болгоно.
Улам л easy болоод байхад та хэдийгээ ойлгоход улам л хүнд болоод байгаа болохоор…
CHEERS and MERRY CHRISTMAS.