100 жилийн амьдрал

expert.bunny
2 min readAug 26, 2020

--

За сайн уу даа,

Уг нь гарчиг маань 1 өдрийн дурсамжтай 100 жилийн амьдрал байх байсан юм.

“Дуслыг хураавал далай” гэж их үнэн үг тэ?

Далай ч, тэнгэр ч тэр агуу том хязгааргүй бүхэн ганцхан жижигхэн нүдэнд үл үзэгдэх ширхэгээс эхлэлтэй. Хүнийг бүрдүүлэгч ус, түүний найрлага, атом молекулын хэлхээ гээд л… Нарийн сайн ажиглавал агуу том байтугай, өчүүхэн жижиг зүйл ч түүнээс бичил жижгээс эхлэлтэй.

Үүнтэй яг адил хүний амьдрал гэдэг эцэстээ хэдэн тасархай дурсамжаас л бүтэлтэй.

Саяхан UBLIFE-н нийтлэлд хүний гэмшсэн ч хамаагүй хийдэг, найзуудтайгаа хөгжилдөх, мөнгө үрсэн ч хамаагүй өөртөө худалдан авалт хийх, эрүүл мэндээ ганцхан хором хойш тавиад гадуур хооллох, дуртай хөгжмөө сонсч, киногоо үзэх, цаг үрсэн хэрэггүй зүйл мэт санагдсан ч хариад юу ч хийлгүй дуртай сериалаа үзэж амрах, аялах, гэх мэт санаатайгаар хийчихээд араас нь харамсдаг зүйлсийг хийснээр хүн илүү аз жаргалтай амьдардаг болохыг судалгаагаар тогтоосныг уншлаа л даа.

Би өмнөх нэгэн бичлэгтээ үүнийг аялах сэдэл төрдөгтэй холбон тайлбарлаж байсан байдаг юм.

Нэгэн хэвийн амьдралаараа амьдарсаар дээрх өчүүхэн жижиг жаргалын амт дутагдах үед аялах тухай бодол мөрөөдөл биднийг эзэмдэж ирдэг. Энэ нь зүгээр л ажилдаа очдог замаа өөрчлөх, найзтайгаа ажлын өдөр хов базаж кофе шопод суух, шинэ хувцас авах, амттан идэх хүсэл ч байж болох л байж. Халаг гэж… Хэхэ

Чи алс холчийн бодолдоо нэг хэвийн хэмнэлтэт амьдралаараа амьдраад аз жаргалдаа хүрэх л болно гэж төсөөлж өөрийгөө хүлдэг бол энэ нийтлэл хэрэг болох юун магад. Эцсийн эцэст, дурсамжуудаа ух даа. Бүгд л таргалахаа мэдсээр байж идсэн бялууны амт, маргааш нь шартахаа мэдсээр байж найзуудтайгаа бүжиглэсэн өдрүүд, ажил овоорчихоод байсан ч өөртөө чөлөө өгөөд сериалаа үзэж дуусгаад чимээгүй инээсэн өдрүүд, эцэтлээ ядарсан байсан ч хайртай хүмүүсийнхээ төлөө хийж өгсөн хоол гээд нэг тийм дарамттай эдэлсэн жаргалууд байгаа. Хэхэ

Бүр хүний хүүгийн хэлсэн ганцхан сайхан үг, түмний дундаас онцолсон тэр халуун харцанд ч байгаа.

Гэхдээ энэ бүх жаргалыг үргэлж ямар ч зовлонгүй хүртдэг байсан бол бидэнд ийм их аз жаргал мэдрүүлэх байсан болов уу? Тиймээс л хаан байх өдөр нь тоотой, бүр ганц байхад хангалттай байх нь. ХОХО

-Чи түүнээс сураг гарсангүй гээд уйтгарлаад байгаа юм уу?
- Тийм ээ, гэхдээ бидний хоорондоо солилцсон үгнүүдийг тоолоход хангалттайд хүрэхээргүй цөөхөн юм билээ.
- Хангалттайд хүрэх ээ? Ээжтэй чинь гэрлэснээс яг 22 сарын дараа ээж чинь өнгөрсөн юм. Гэхдээ энэ 22 сар амьдралыг минь дүүргэж хангахуйц дурсамжтай цаг хугацаа байсан. Энэ л дурсамжаараа өдийг хүртэл амьдарч байна даа…

Cold mountain киноноос

Энэ бас л гүй ээ мөн дарамттай, хэцүү төгсгөлтэй кино шүү. Гэхдээ энэ хэсэг л үлдсэн байдаг юм.

Нэг өдрийн хаан байсан нь дээр.

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet