1 ногоон автобус, 2 ногоон автобус…

expert.bunny
4 min readOct 16, 2023

--

https://me.mashable.com/tech/14214/turkey-ready-to-ride-into-a-green-future-with-100-homegrown-electric-buses

Би хэр баргийн мэдээ, нийтийн сэвэлтэд пүү паа гэж уулгалан ордог хүн биш л дээ. Гэхдээ энэ автобус бол үнэндээ хүмүүсийг тэнэг гэж бодлоо бодлоо гэхэд арай хэтэрсэн хэрэг байсан тул бичихээс өөр арга байсангүй ээ. Тэгснээ элдэв хүүхдийн осол гэмтэл, хэрэг дуулиан гаргаж ирж дарж марах заваан арга хэрэглэж эдр.

Би нэг ном уншиж байгаа юм л даа, хүүхдээ салхилуулангаа. “Вангийн нулимс” гээд. Тэр номонд улаан бурхны вакцины дахин тун гээд хүүхдүүдэд хийгээд тэр нь Хятадын хөгжүүлсэн үүдэл эсийн туршилт. Яг тухайн үед тэр өвчнөө дарах ч өөр ханиад ч юм уу тусахад улаан бурхан нь сэдэрч өөр бусад хүүхдүүдэд халдварлуулдаг болгох буюу нэг үгээр бактерлогийн зэвсэг Монгол хүүхдүүдэд туршаад байдаг юм. Тэнд мэдээж авлигад идэгдсэн хэдэн дарга цэрэг Монголын үрсэд эд нар юу хийчихэв ч гэж сонирхохгүй нэр зааж туршилтыг нь чөлөөтэй хийлгэж эдр… Гэхдээ энэ бол зохиол. Зохиол ч гэлээ аймаар байгаа биз? Надад хамгийн аймаар санагдсан нь үнэхээр энэ зохиолд гарч байгаа шиг улс орны ирээдүй, үр хүүхэд гэж бодохгүй өөрийнхөө хүүхдийг л эсэн мэнд үлдээвэл бусдынх яах нь хамаагүй зүгээр мөнгөний урд нүдээ улайсгаад юу ч хийхэд бэлэн ийм удирдлага Монголд үнэхээр байдаг шүү дээ гэдэг бодол байсан.

Аймаг сумын 100 жил хийж хөөрцөглөхийг, нутгийн бөхөө өөд татаж гар түшүүлэхийг, хамгийн лаг монгол дээлээр гоёхыг, дургүй байгаа ч утаандаа түгжрээд амьдарч байгааг ер нь юу ч хийлгүй зүгээр л хорт агаараар амьсгалахыг ч эх оронч үзэл гэдэггүй. Эх оронч үзэлгүй, миний гэр, миний хүүхэд шиг юм, миний орон, миний үр хүүхдэд үлдэх гэж бодохгүй амьдарч байгаа бол зүгээр “Монголоос зайлаач ээ”. Гэрийнхээ зурагтыг зараад шараа тайлах гэж архи авч уудаг аав шиг л байна. Ой гутаж байна.

Одоо бараг Солонгос улс биднийг хуурсан дотоодын компанидаа арга хэмжээ аваад яллахыг нь яллаад, дампууруулаад, хаачихсан байгаа даа? Тэгэхэд манайд хэдэн арван цэцэрлэг, сургууль, ,эмнэлэг барих мөнгө алга болчихоод байхад байж байгаа царай нь. Суудлаасаа огцорч асуудал шийднэ гэж юу байдаг юм? Даргын гар хөлийн үсэггүй мөнгө төгрөг нааш цааш шилжүүлж, гэрээ хэлцэл хийдэг болчихсон яамтай бол даргаар ч ер нь яаадагийн. Орных нь хүнийг тавихгүй л бай л даа. Даргатай даргагүй хэлцэл, гэрээ, мөнгө идэлт уулт байх юм биш үү? Инээдтэй юм. Аль ч ямар ч улсын мөнгө төгрөг идсэн уусан хэрэг явдлыг суудал эдрээс нь огцруулж, шорон оронд хийсэн ч бай буцааж идсэн мөнгийг нь заавал авдаг байх хэрэгтэй шд. Өөрт нь өгөх юм байхгүй бол хүүхдээс нь үлдсэн амьдралд нь төлөхөөр авах хэрэгтэй. Тэр нь үхчихвэл түүний хүүхдээр төлүүлж авах хэрэгтэй шүү дээ. Миний үздэг солонгос нэвтрүүлэгт нэг алдартай байж байгаад тэтгэвэртээ гарсан бэйсболын тамирчин байдаг юм. Тэрээр алдар нэр нь цуутай сайн тоглогч байхдаа Солонгосынхоо томоохон бүсийн багт өндөр үнээр гэрээлж зарагдаад удалгүй бэртлийн улмаас хүрнэ гэсэн амжилт үзүүлэлтдээ хүрч чадахгүй байсаар хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарсан байгаа юм. Тэгээд тэр компанидаа тасралтгүй 20 жил өрөө төлж амьдарч байгаа. Одоо ч өөрийнхөө амьдралыг болгоод үлдсэнээрээ өрөө төлж амьдардаг. Өрөө хурдан төлж хүүхдүүддээ өр үлдээхгүйн тулд бургерын газар ажиллуулдаг болсон байгаа юм. Тэр нь ч хөөрхөн цодойгоод бизнес нь боломжийн байгаа ч тэр “өрөө төлөхөд их нэмэртэй байгаа” гэж ярьдаг. Үүнийг хариуцлага гэдэг. Тэр өөрийн төрсөн нутгийхаа бүсийн бэйсболын багийн нэрийг унагасандаа гэмшиж өр төлж амьдарч байхад манайд зүгээр л…

За Монголд болохоор ийм ёс зүй хариуцлага байдаггүй юм чинь идчихэж гэж бодьё. ОК. Бид нар бүгд л хүмүүс иддэг уудаг бла бла мэднэ. Гэхдээ саяны ногоон автобус бол арай дэндүү. Бүр арай эх оронч сэтгэлгүй идэж байгаа биз дээ? Гомдоод байгаа байхгүй юу. Их үнийн дүн тавиад нууцаар ширхэгийн үнийг нь өсгөөд идлээ ч гэсэн ядаж хамгийн сүүлийн үеийн лаг автобуснууд (цахилгаан ч юм уу, за үнэтэй бол хагас цахилгаан hybrid, за гүй гэхэд дизель биш) Монголдоо нийлүүлчихэд яахав дээ. Идэлтээс нь тийм их мөнгө хасагдах гээд байсан юм байх даа? Өөр бусад улс орны авлигын хэрэг харвал томоохон корпорациудаасаа авлига аваад тэдэнд ашигтай шийдвэр гаргах ч юм уу байдаг байгаа юм. Улс орныхоо хөгжлийн мөнгөнөөс идье ууя, эзэнгүй юм чинь савныхаа хэмжээгээр хутгаад авья гэж боддоггүй байгаа байхгүй юу. Улс орны мөнгө бол улс орныг хөгжүүлэг, өөр бусад баачкануудтай хуйвалдаад авлига аваад гэж тархи толгой нь ажилладаг байгаа юм. Манай Оюу толгойн гэрээ, Эрдэнэт эдр тэ? Ийм том зүйлс бидэнд мэдэгдэх ч үгүй угаасаа. Гэхдээ хамгийн хөнөөлтэй нь. Гэхдээ л яаж ч идэж уусан гээд улсаа худалдаад явчих сэтгэлтэй хүмүүс л сонгомгүй. За мэдэхгүй сонгочихлоо гэхэд хариуцлага заавал тооцож улсаас авсан мөнгийг нь заавал төлүүлдэг байх хэрэгтэй. Тэгж байж бид ямар нэг даргын идэлт уултанд ингэтлээ шүлэнхийрхээ байна. Дээр үеийн хадгаламж зээлийн хоршоо, Алтжин ахайн гээд бүгдийг улс төлсөн ч хариуцсан хүмүүсээр нь буцаагаад төлүүлэх ёстой байсан. Тухайн үедээ бүх мөнгийг төлж чадахгүй нь хамаагүй үлдсэн амьдралынхаа турш сар бүрээр, жилээр төлсөөр байгаад хүүхдүүддээ үлдээгээд үхдэг байх хэрэгтэй.

Сумка жо маанагдуу болохоор бүр том даргын сэвэлтээр хийсч байгаа байх л даа. Гэхдээ ийм тэнэг идэлт хийж л байдаг. Одоо тавилан юм даа. Гүй ээ нээрээ зүгээр орчин үеийн гайгүй автобус нийлүүлчихсэн байсан бол хоосроод үлдэж байгаа бидэнд л хэрэгтэй байлаа. Одоо тэр хэдэн жил хүрэхгүй настай автобус нь яваад эхлэх л байх даа? Явуулахгүй гэхээр дахиж авах мөнгөгүй ядуу, түгжрээд хэцүүдлээ гээд явчих л байх даа? Гуниг2

Идэж уусан ч жоохон эх оронч сэтгэлтэй байж болдоггүй юм байх даа? Шинэ эрчим хүчний эх үүсвэр бий болгонгоо, дэд бүтцээ сайжруулангаа, эмнэлэг сургуулийг дэлхийн түвшинд гаргангаа, жижиг дунд үйлдвэрээ дэмжингээ, том корпараци үүсгэж сайжруулангаа идэж болдоггүй л юм байх даа? Ядаж шинэ орчин үеийн автобус нийтийн тээвэрт явуулангаа идчихэж болох л байсан. Идэж уухад ч эх оронч сэтгэл дутах юм даа. Гуниг2

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet