1 хонь, 2 хонь, 3 хонь … zzzzzz
Цар тахлын хөл хорионы энэ үеүдэд хүмүүст хамгийн их тулгарч байгаа асуудал нь НОЙР. Хөгшин залуу, хөрвө нялхгүй дэлгэцийн хамаарлаа дийлэхээ байж идэх уух, унтаж хэвтэхээ ч дэлгэцэндээ захируулаад эхэлжээ. Өмнө нь бид ажил амьдралынхаа хэмнэлд тааруулж өглөө эрт ажилтай учир эрт унтаж амрана, ууж идэхгүй эсвэл маргааш амрах учир “friday night” хийж болж байна гэх мэт амьдардаг байлаа. Одоо бүх зүйл өөр болжээ. Энэ хачирхалтай өөр амьдралын хэв маяг буцаад хэвэндээ орох эсэх, энэ хэвээрээ тогтох эсэх нь ч эргэлзээтэй хэвээр. Харин бид энэ гэнэтийн хачирхалтай амьдралын хэмнэлдээ дасахгүй паникд орсон хэвээр.
Бага багаар энэ нөхцөл байдал бидний амьдралын хэмнэлийг өөрчлөөд байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Хэдхэн жилийн дараа гэхэд хэдүүлээ online meeting -гүй ажил явуулж чадахгүй, ажлын байр оффис хэрэглэдэггүй, аялал жуулчлал нь виртуалжаад, нийтийн дундын өмч бараг байхгүй, тэдгээрийг улам жижигрүүлж ухаалагжуулаад халааслаад өөртөө л авч явдаг болсон байх вий. Мөн түүнд дасан зохицож өөрсдийгөө системчлэх ч шаардлага тулгараад байна. Тэгвэл бид одоо яах хэрэгтэй вэ? Хэрхэн өөрийгөө нөхцөлд байдалд тохируулж системчлэх вэ? Түлхүүр нь ХҮН таны гарт л бий шүү дээ. Миний бодлоор, энэ дэлхий гэх гариг дээрх хамгийн ухаалаг бараг ТӨГС бүтээл бол ХҮН. Хүний бие физиологи, тархи, эд эс ширхэг бүрийнх нь ажиллаж байгаа, уялдаж байгаа, хариулж байгаа нь ямар гайхалтай гээч? Бид өөрсдөө ч гүйцэд судалж гүйцээгүй л яваа. Үүнээс илүү, хүнээс илүүг хүн бүтээнэ гэдэгт ч би итгэдэггүйгээ зарламаар байна.
НОЙР бол хүний энэ гайхамшигтай үйл ажиллагаануудынх нь нэг. Дөнгөж төрсөн хүүхэд хоногийн 24 цагт хооллохоос бусад цагтаа унтаад л байдаг. Өсөж томрох тусмаа унтдаг цаг хэмнэл нь багасч нас биед хүрсэн эрүүл саруул хүн болдог доо. Үүнээс харахад, хүн нойроороо өсч төлжиж, өөрийгөө бүтээж байгаа байхгүй юу. Бараг эхийн сүүнээс ч чухал шүү. Нойргүйгээр, унтахгүйгээр хүн бүрэлдэн бий болохгүй л гэсэн үг. Тиймээс унтах гэдэг чинь бидний бие физиологийн салшгүй хэсэг гэсэн үг. Бүгд л мэдэж байгаа нойр дархлаа дэмждэг, бие эрүүл байхад тустай, нойргүй удаан явбал өвдөнө гээд л… Хоосон үг биш, учир нь чи унтаж байгаад л хүн болсон болохоор. Тэгвэл яагаад унтаж байхдаа хүн болчихдог байна аа? гэхээр, энэ унтах процесс нь тархитай л холбоотой болж таарч байгаа юм. Тархины ажиллагааг л унтаж байх үеийнхийг нь ойлгох хэрэгтэй.
Anatomy of Sleep
Эхлээд хүн хэт цадахаар ч юм уу, ядрахаар, харанхуй болохоор нойр хүрдэг дээ. Энэ хариу үйлдлийг доорх зурагт үзүүлсэн Hypothalamus гэх тархины хэсэг хариуццан ажилладаг байна. Гэрэл бүдгэрэхэд нойр хүрэх, өлсөх, биеийн хэм зохицуулах гэх мэт хариу үйлдэл үзүүлдэг гэнэ. Гэхдээ хараагүй хүний нойр гэрэл мэдрэхгүйгээр хэрхэн зохицуулдаг болоо гэж та нар гайхаж байгаагүй юу? Гэтэл өнөө гайхалтай хүний бие гээч чинь хараагүй хүнд гэрэл мэдрэх өөр төрлийн тэдрэхүй өгсөн байдаг гэнэ шүү. Арай дэндүү ухаантай.
Hypothalamus тархины /brain stem/-д “би унтмаар байна” мэдээллээ дамжуулснаар brain stem хүний биеийн хөдөлгөөнийг хорьж, булчинг суллаж нойрыг эхлүүлдэг байх нь. Доорх зурагт баруун талд дүрсэлсэн байгаа.
Дараа нь доорх зургийн зүүн талд тархины голд дүрслэгдсэн Thalamus ажиллаж хүнийг унтуулахын тулд гаднах орчны мэдээллээс тусгаарлаж, тайвшрах ныхцлүүдийг бүрдүүлнэ. Энэ хэсэг мөн хүнийг гүн нойрсож байх үед Cortex-той хамтран эсрэгээрээ ажиллаж өдрийн турш цугласан мэдээ мэдээллүүдийг цэгцэлдэг байгаа юм.
Тэгээд хүн сайхан унтах процесс эхлэнгүүт өнөө дархлаа дэмжих, даавар ялгаруулах, тэнцвэржүүлэх, хэрэгтэй хэрэггүй мэдээллүүдээ цэгцлэх, удаан хадгалсан хэрэггүй стресс эдрээсээ салах гээд л хүн өөрт хэрэгтэй бүхнээ шидэт тархиныхаа тусламжтай эхлүүлж байгаа юм.
Унтах, бясалгахад л тархи нэг сайхан REFRESH товч дарсантай адил цэгцэрдэг юм билээ шүү.
Одоо тархи нь унтаж байхад амрах гэж ажиллаж байдгийг, нөхөн сэргээлтийн маш чухал үе байдгийг бага сага ойлгосон байх.
Нойрны мөчлөгүүд
Inception үзээгүй хүн Монголд байхгүй л байлгүй. Хүн зүүднийхээ оршлыг санадаггүй. Ямар ч гүн зүүд байсан хүн зүүднийхээ оршлыг санадаггүй. Оршилд нөлөөлнө гэдэг бараг боломжгүй гэж мэгээд.
Бас л аягүй шинжлэх ухаанч шдээ. Та нар анзаарсан л байлгүй. Тэр Inception-д гараад байдаг давхар зүүднүүд юуны тухай болохыг ер нь ёонирхож байсан уу? Яагаад ганц л зүүдэлчихгүй давхарлаад зүүдлээд байдаг гээч? Энэ чинь бас учиртай.
Хүний нойр хэд хэдэн үе шаттай. Сэргэгдүү унтах, гүн нойрсох, сэрэх, унтахын өмнөх гээд л..
1,2-р шатны хөнгөн нойрны үед хүн тархи болоод биеийн байдлаа нойрсох хэмнэлдээ оруулах, физиологийн нөхөн сэргээлтийн явц явагдаж эхэлдэг бол 3.4-р шатны нойрны үед хүний тархи гиптонозийн горимд шилжих мөртлөө ажиллах сурах чадавхиа дээшлүүлэхийн тулд хэрэгтэй хэрэггүй зүйлсээ ангилан ялгаж, бүрэн чадавхиараа ажиллах нөхөн сэргээлтээ хийх тархины хэсгүүд бүрэн чадлаараа ажилладаг байна. Тиймээс гүн нойрсох гэдэг бол мааш чухал хэсэг. Үүнийг алгасч яавч болохгүй. Та нар санаж байгаа бол Inside out кинонд 2 төрлийн саарал бөмбөлгөн дурсамж байдаг даа. Нэг нь саармагжуулаад хадгалчихсан, нөгөөх нь саармагжуулснаа харагдахгүй болгоод бүр тээ хол мухарт хаячихсан гээд. Тэдгээрийг яаагаад тэгж ялгаж салгаад ангилаад байгааг ч кино тайлбарладаг даа. Тархи яг энэ ажиллагааг гүн нойрсох үедээ хийдэг гэсэн үг. Мөн нэг Харвардын судлагаа үзэж байхад бүр туршилтаар нойр дутуутай хулгана хэвийн нойртой хулганаас үр бүтээл муутай, хариу үйлдэл үзүүлж шийдвэр гаргалт муутай ажиллаж байсан гэх юм билээ. Хүмүүсийн стресстээд, сэтгэцийн өвчлөлд өртөх гэдэг яг энэ хэсэгтэй шууд холбогдох тул унтах унтахдаа гүн бат сайхан нойрсож өөрийнхөө тархийг хэрэгтэй хэрэггүй зүйлсээ цэгцлэх боломжийг нь олгох нь зүй.
ХЭЗЭЭ? ЯАГААД?
Тархи чинь ийм ухаантай юм чинь, яагаад тогтсон цагт унтаад тогтсон цагт сэрэх хэрэгтэй юм бэ? Өөрөө бараг бүхнийг хийчих юм биш үү? гэвэл. Дээр хэлсэнчлэн хараагүй хүн гэрэл мэдэрдэг шиг мэдрэхүй хараатай хүнд ч байгаа. Хараагүй хүнийх илүү хөгжсөн л байдаг байх. Тиймээс чи худлаагаасаа одоо шөнө болчихсон байна гэж хэлсэн ч тархи чинь чиний худлаа ярьж байгааг мэдээд байна аа гэсэн үг. Хуурч чадахгүй. Бүр өнөө гормон зохицуулдаг мелатонин ялгарах хэмжээ нь улирлын байдлаас хамаарч буюу өдөр шөнийн харьцаанаас хамаарч өөр өөр байдгийг баталчихсан байгаа байхгүй юу. Яаж ч хуурч чадахгүй! Дуусаа. Тиймээс эрдэмтдийн хэлээд байгаа 11–03 цагийн нойр дархлааны системийн хөгжлийн үндэс гэх мэт чинь худлаа зүйл огт биш шүү. Заасан цагийг нь баримталж, авах ёстой нойроо бүрэн авч байхыг зөвлөх байна. Ер нь бод л доо, гаригийн гадаа гараад таталцлын хүч өөрчлөгдөхөд л нойр авах, хүрэх, сэрэх хугацаа өөрчлөгдөх нь тодорхой. Тэрийгээ өөрөө мэдрээд зохицуулаад нойроо хүргээд зохицуулах гээд байхад бид нар гэж ухаанд нь ухна ишиг гүйчихсэн юмнууд ойлгохгүй, утас шагайж кофеэйн хэрэглэж хүчилж барьж өөрөөсөө хэдэн зуу дахин ухаантай бие сэтгэл, тархиа тарчилгаж л байдаг!
Зүүд
Зүүд их сонин. Миний хамгийн дуртай кино. Хэхэ. Та нар хар цагаан зүүдэлдэг үү? Өнгөтэй зүүдэлдэг үү? Би хүүхэд байхдаа дандаа хар цагаан зүүдэлдэг байсан санагдаад байдаг юм. Яг хэзээнээс гэдгээ мэдэхгүй ч одоо бол дандаа өнгөтэй зүүдэлдэг. Бас хамгийн гайхмаар нь ёстой л өнөө ямар ч зүүднийхээ оршлыг хэзээ ч хэзээ ч санаж байгаагүй. Зүүдний талаар би дорвитой судалгаа шинжлэх ухаан талаас бол олж уншиж чадсангүй. Ямар ч байсан Inception-д гардаг шиг нойрны бүх үе шатуудад буюу 1,2,3,4 аль ч үед хүн зүүдэлдэг байна. Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар сэтгэцийн эрүүл мэнд талын судлалд зүүдний нэлээд дэлгэрэнгүй шинжилгээ хийгдсэн ба энэ нь хүний сэтгэл хөдлөл, сэтгэцийн эрүүл мэнд талын асуудлуудыг цэгцэлж хамгаалж байдаг гэсэн байгаа юм. Кафка минь дээ. Зүүд зүүдлээд байх ч албагүй л байх. Гэхдээ л зүүдлэх, бүр гүн зүүдлэх гэдэг бол сэтгэл хөдлөлийн өсөлт хөгжилд лав их л чухал үүрэгтэй бололтой.
… Ер нь ингээд бодохоор, энэ олон зүйл уншиж судлахаар унтах болон бясалгал хийх үед л тархины ажиллагаа brain wave нь адилхан байгаад байна. Мөн үүнтэй адилтгах зүйл огт алга аа. Унтаж байхдаа та дархлаагаа ч сэргээнэ, өснө/бие физиологийн хувьд ч, бүх зүйлийн хувьд/, цэвэрлэнэ, нөхөн сэргээнэ, дутуугаа нөхнө, гормоны асуудлуудаа шийднэ, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудаа шийднэ, анхаарал төвлөрлөө сайжруулна, метаболизм талын асуудлуудаа мөн цэгцэлнэ, урт болоод богино хугацааны санах ойгоо сэргээж орон зайг нь нэмэгдүүлж байна. Үүнийг тархи бясалгаж байхдаа бас хийгээд байх шиг байгаа юм. Өөр ямар ч үед эдгээрийг амжуулдаггүй юм байна шүү.
Эх сурвалж:
Alpha Waves and Your Sleep
Memory and Sleep
Sleep, Learning, and Memory
Brain Basics: Understanding Sleep
Why sleep matters
Үргэлжлэл бий.
Жич: Би уг нь өөрсдөө google дээд үзчихээрэй гэж болох ч та нар хэзээ ч дэлгэрүүлэн уншдаггүй, харьцуулдаггүй, эргэцүүлдэггүй болохоор нэг бүрчлэн бичихээс аргагүй байгаад байгаа юм. Мөн дээрх Inside out8 Inception гэх мэт киног ч жоохон шинжлэх ухаанчаар ойлгож үзэхийг зөвлөх байна. Ямар ч юманд шинжлэх ухаанч дүгнэлт хийж байхыг бас хүсэх байна. Бас ойлгохгүй зүйлсээ, асуултаа заавал асууж, эрэл хайгуул хийж байвал энэ мэт маш олон сонирхолтой зүйлс захын илэрц дээр л гарч ирнэ.
Bunny,