Үсний хаг арилгасан нь

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Үсний хаг

Хаг таныг зовоосоор л байна уу? Double Rich гэснээс, Vaseline шампуний сурталчилгааны хүүхнүүдийн үс гоё байдаг тэ? Хэхэ

Би хүүхэд төрүүлсэний дараа үс маань ургаад, унаад, хагтаад бөөн юм болсон. Урт үс хагтах чинь ямар хэцүү гээч? Тэр үед асуучих хүн ч байхгүй нэгэн танил үсчний газраа ороод ауух гэтэл таньдаг үсчин маань байдаггүй. Тэнд байсан үсчдээс ингээд байна яах вэ? гэсэн чинь, үсээ сайн угаахгүй бол үсээ угаачихаад сайн зайлахгүй бол хагтдаг юм гээд тоож ч харахгүй байж билээ. Би гормоны өөрчлөлттэй явсныг хэлэх үү, баахан гомдож байж билээ. Сайндаа ч биш, өвөл малгайтай удаан алхаад үс шалчийж хөлөрчихсөн, нэг нэвсийсэн юм явсан юм байлгүй. Арай л чи усанд орддоггүй болохоороо хагтаж байгаан, хохь чинь гэсэнгүй. Манай үйлчилгээний соёл гоё шүү. Асуувал загнуулаад л хэлэх үггүй, амар ч юм шиг… Хэхэ

Тэр үед би хагны эсрэг шамдуниар бараг сар угаасан ч шальтай өөрчлөлт гарсангүй. Тэгээд таньдаг үсчин ахаасаа очиж үсээ будуулж тайруулангаа асуусан чинь,

  1. хагны эсрэг шампунь гэдэг чинь өдөр тутмын шампунь биш тул өдөр тутамдаа хэрэглэвэл үс хуйх хуурайшуулж улам их хагтуулдаг. Эхний хоёр угаалтаар арилаад л буцаж хагтаад байна аа гэдэг чинь хуйх болон үс чинь маш их хуурай байна аа гэсэн үг гээд тэжээл хйиж өгч байж билээ.

Хаг бол нэг ёсондоо хуйхны үхжиж, хуурайшсан арьс тул үсэндээ биш юун түрүүнд үсний уг буюу хуйхандаа тэжээл, чийгийг өгөх хэрэгтэй. Хагны эсрэг шампуниуд нь энгийн шампунийг бодвол илүү их витамин, чийгшлийг агуулж байдаг. Тиймээс хагны эсрэг шампунийг байнга хэрэглэх нь тохиромжгүй. Үүний оронд долоо хоногтоо 2–3 удаа хэрэглээрэй. Будагтай, гэмтэлтэй үсний шампуниуд нь химийн бодисийг илүү ихээр агуулж байдаг тул хуйхыг гэмтээн, улам хуурайшуулах магадлалтай. Эдгээр шампуниудыг юун түрүүнд хагаа арилгасны дараагаар хэрэглэх ннь зүйтэй.

  1. Хагны эсрэг шампунийг үс хуйхандаа жигд түрхэж хөөсрүүлснийхээ дараа, 5 минут байлгаарай. Ингэснээр шампунь таны хуйханд илүү сайн шингэж, үр дүн сайтай байдаг.

Түүнчлэн үсээ хуурай үед нь байнга самнаж байгаарай. Ингэснээр хуйханд цугларсан тослогийг үсний үзүүр лүү тарааж, үсний тослогийг тэнцвэржүүлэн хаг мэдэгдэхүйц багасдаг гэсэн.

  1. Стрессээс болж бидний сэтгэл тавгүйтэж, улмаар толгойноос хөл хүртэлх бүх өвчний эх үүсвэр болдог. Тиймээс стресстэй үедээ аль болох өөрийгөө хянан тайвшруулж, цэвэр цэнгэг агаар амьсгалан, дуртай номоо унших, дуу сонсох зэргээр өөрийгөө аль болох сэргэг байлгаХ хэрэгтэй. Түүнчлэн хооллох хэв маягаа өөрчлөн, хүнд махан хоолноос аль болох татгалзвал зохино. Чухам үүнээс болж л өөх тос ихдэн, үс тослогтож, хагтдаг юм шүү дээ, гэсэн. Би угаасаа төрөөд бөөн гормоны болон бас бусад хямралуудтай, өдөржингөө стресстдэг үе байсан юм.
  2. Тэгээд ах хэрвээ сайн тэжээл өгч, чийгшүүлэхгүй бол энэ хаг чинь арилсан мэт болчихоод л буцаж гарч ирээд байна. Тиймээс хүүдийн биеийн тос Johnson’s baby oil ашиглан хуйхандаа тэжээл өгч байхыг зөвлөсөн. Хүүхдийн биеийн тос нь бусад тосыг бодвол химийн найрлага багатай төдийгүй чийгшүүлэх үйлчилгээгээр илүү байдаг. Тиймээс ангижруулагчийн оронд хэрэглэвэл таны үсийг зөөлөн намирсан болгодог байна. Хаг арилгахын тулд долоо хоногтоо дор хаяж 1–2 удаа үсээ угаасныхаа дараа ийнхүү биеийн тосыг хуйхандаа жигд нимгэн түрхэж, халуун алчуураар бигнээд, дараа нь усаар сайн зайлаарай.

Ингэж baby oil хэд хэрэглэсний дараа л хагтай байснаа мартчихсан явж байгаад үсээ будуулсан чинь бүр хаг огт байхгүй болчихсон байж билээ. Надад бол хамгийн чухал нь хагтсан үедээ хагны эсрэг шампунийг өдөр тутамдаа хэрэглэхгүйгээр 7 хоногт 2 удаа хэрэглэх нь л их зөв юм шиг санагдсан шүү. Бас хагтай үс маань туйлын хуурай, юм л бол шахилгаанжаад тасраад байсан нь ингэж Baby oil-р хэд маск тавиад л зүгээр болчихож байсан.

Туршаад үзээрэй. Жич: Би хагны эсрэг шампуниа Монгол Халгай болон Double Rich хэрэглэж байсан шүү. Халгай жоохон хуурайшуулдаг ч хагны эсрэг гэсэн шампунь нь сайн байдаг юм билээ.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet