ҮНЭРТЭН СОНГОХ
Үнэртэн сонгох
Хайртай хүмүүсээ тултал нь үнэртэж үзсэн үү та нар? Би үнэрт их мэдрэг. Гоё үнэрт туйлын дуртай. Ээжээс маань дандаа талын цэцэг шиг ганган үнэр ханхалдагсан. Бүр хамраа гүн нааж байгаад тултал нь сорсон ч арьс, махны үнэр биш цэцэг навч л үнэртдэг байж билээ. Хүүгээс маань дандаа сахилгагүй үнэр ханхалдаг. Манай хүү бас үнэрч гэж жигтэйхэн болохоор эрэгтэй хүүхэд мөртлөө үргэлж саван, шампунь, тос юу ч юм хөөрхөн үнэртэй яваад байдаг юм. Дүү маань байна. Манай дүүгийн үсний сэвэлт нь хүртэл юун chanel, dior. Ганган гэж тэр бүх үнэрийг л хэлдэг байх.
Амьтад эсрэг хүйстнээ татахын тулд ямар нэг үнэр ялгаруулдаг байдаг даа. Түүн шиг хүн бүрээс өөр өөрийн гэсэн өвөрмөц үнэр ханхалдаг. Амьдралынх нь орчин, идэж уудаг зүйлс, арчилгаа гээд олон зүйл нөлөөлдөг байх. Та нар мэдэх л байх. Айлд орохоор айл бүрээс нэг тийм айлын, гэрийнх нь үнэр гэж байдаг тэ? Хоол гэхэд хоол биш, угаалгын нунтаг биш, оо энгэсэг биш тэгснээ нэг холилдсон ч юм шиг нэг тийм айлын үнэрүүд.
Франц эгч нар захидаг даа, 30 хүрэхээсээ өмнө насан туршдаа түрхэх үнэртэй усаа сонгож авах хэрэгтэй гээд. Та нар бүгдээрээ түрхэх усаа тодорхойлчихсон уу?
Яаж сонгож авдаг вэ? Монголд энэ маш хэцүү санагдаад байдаг юм. Монголд ямар ч зүйл сонгож авах маш хэцүү. Тестер гэж байдаггүй болохоор зүгээр л хар таамгаараа авахаас өөр сонголтгүй. Тэгээд л би энэ хуудсыг ажиллуулж байна аа гэж…
За нүүр амны юмаа миний зөвлөж байгаа орц найрлагаар нь шүүгээд авчихдаг юм байж. Гэтэл одоо үнэртэй ус? Яагаад хэцүү вэ гэхээр үнэртэй ус хүн хүнд өөр өөр үнэртдэг. Маш олон нотноос бүрдэх тусмаа цагийн дараа, 2 цагийн дараа, хүн хүний бие бүр дээр гээд үнэрүүд нь өөр болж үнэртдэг. Тийм зүйлийг зүгээр л амсраар нь үнэрлүүлээд зарж болно гэж үү? Хүн тестерийг нь авч яваад түрхэж үзээд үнэхээр тохирч байвал буцаж очоод литр литрээр нь авмаар л байна шүү дээ. Хэхэ
Нэгэнт Монголд тестер өгдөггүй юм чинь сонголт хийх боломж олгох хэдэн зөвлөгөө хүргэе. Үнэртэй ус чихэрлэг, жимслэг, далайн, модлог гэх мэт үндсэн төрөл байх ч эдгээр нь дотроо маш олон төрөл бий. Үнэртэй усанд нотнууд бий. Үндсэн, цээж, толгой нот гээд 3 үндсэн нот үнэртэх ёстой. Толгой нотны үнэр шууд амсраас нь үнэртэж байгаа тэр үнэр. Түрхэхэд л шууд үнэртдэг тэр үнэр бол толгой нот. Харин биед суугаад хэдэн цаг болсны дараа цээж нот үнэртэж эхэлнэ. Энэ цээж нотны үнэр биеийн чинь хэлтэй гол нь таарах ёстой. Үндсэн нот нь хоносны маргааш үнэртэж байгаа спиртлэг эсвэл модлог тэр үнэр бөгөөд үнэр барилтыг нь тодорхойлдог найрлагууд юм. Жишээ болгон төрөл бүрийн усны нотны зургийг хавсралтаар оруулсан байгааг хараарай.
Энэ мэдээг мэдэх ямар хэрэгтэй вэ? гэхээр. Би өөртөө яг тохирсон үнэртэй усаа олон fail-дэж, олон олон ус туршиж үзсэнийхээ дараа оллоо гэж бодьё. Тэр үед өөрт хамгийн таалагдсан усныхаа нотны энэ гурвалжинг хараад яг ямар үнэр илүү тохироод байгаагаа мэдээд авчих хэрэгтэй. Тэгээд дахиж усаа солих ч юм уу, түрхэж байсан ус чинь Монголд олдохоо байвал энэ нотны байдлаар төстэй ус туршихад нэг их зөрөөд буруудаад байх зүйлгүй таарна гэсэн үг.
Өөртөө тохирдог усыг олно гэдэг маш их мөнгө, цаг зардаг ч гэлээ энэ нотны хүснэгтээ тодорхойлчихвол олон эрсдлээс хамгаалдаг болохоор та нарт бүр сайн захиж хэлмээр байсан юм. Хэхэ
Тэгээд ээжид зохиод гоё үнэртээд байгаа Chanel Chance надад тохирдоггүй. Яагаад ч юм би биш. Ийм хүн хүндээ тохирч таардаг ус, таардаггүй ус гэж байдаг шүү. Одоо орчин үед үнэртэй ус ч эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаагүй болж байгаа тул хааяа арай хямдыг бодоод спорт эрэгтэй ус туршиж үзсэн ч болно. Гол нь дэлхийн 7 тэрбум хүн өөр юм чинь үнэр нь ч өөр байх ёстой. Гэхдээ Монголд гадуур явахаар эмэгтэй хүн бүрээс Chanel л үнэртээд байх шиг санагдаад байдаг юм. Яагаад нэг ус бүх хүнд таараад байгааг би үнэхээр гайхаад байдаг юм. Хэхэ.Эрэгтэйчүүдээс нь ч гэсэн нэг тийм спиртлэг суурьтай яг адилхан үнэр үнэртэнэ. Манайхан тэгдэг тэ? Нэг зүйлд бөөнөөрөө хошуураад ямар ч үнэтэй зүйлийг үнэгүйдүүлж орхидог зуршилтай. Тэр Lend.mn хувьцаа гаргалаа гээд хошуураад яаж үнэгүйтүүллээ? Зүгээр л нэг тийм ”Муудвал бөөнөөрөө муудья. Харин өөдөлж байгаагаа чирээд өөрсдийнхөө түвшинд авчирья.”гэдэг флисофитой юм уу хаашаа ийн. хэхэ
Тэр эмэгтэйд зохисон ус таньд зохихгүй байж болно. Энэ нь таны биеийн онцлог, хөлсний чинь онцлог, идэж ууж байгаа зүйлс, амьдралын хэвшлээс болж байгаа юм. Бүр архи дарс уусны маргааш үнэртэй ус чинь өөр үнэртдэг гээд л бод. Өөртөө юу зохидгийг л олж мэдэх нь манай туулайны жимийн утга учир шүү дээ, бурхан минь.
Та нар бод л доо, далайд загас амьдардаг бас давстай болохоор зүгээр цэвэр үснаас өөр хурц үнэртэй байдаг биз дээ? Цас орсон өглөөний агаар бусад жирийн өдрийнхөөс өөр үнэртэй байдаг биз дээ? Бүх зүйл нарийн учиртай. Нарийн химийн томьёотой. Учиргүй томьёогоор нь тайлахгүй ч гэлээ тусыг олж юун магад. Нэмж хэлэхэд нэг үйлдвэрийн өөр өөр нэртэй уснуудын үндсэн, цээж нотнууд адил хэрнээ толгой нотнууд нь өөрчлөгдөөд яваад байдаг болохоор хэрвээ таалагддаг усаа солихоор шийдвэл сонголтоо өөрийнхөө устай адил үлдвэрийн өөр нэртэй уснуудаас эхлэх нь зүйтэй шүү.
Cheers,