Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чинь эх оронч үзэл! Гүйцээ.
Ээж маань маш өтгөн яг л Рита Хевортынх шиг хөвсгөр сайхан үстэй. Угаагаад сэнсдээд л болоо. Ээж маань үснийхээ сайхныг мэддэг болохоор үсээ сайхан засаж, арчилж явах дуртайсан. Биднийг жоохон байхад ээж цагаан үс түү гээд л чимхүүр өгөөд баахан цагаан үсээ түүлгэдэг байж билээ. Түүгээд байхад л багасдаггүй агуу өтгөн үс шүү, ккк. Түүх тусам ургах байсан ч хамаагүй цагаан үс ургасан харагдсанаас тэр их үснийхээ хагасыг нь ч болов хугасламаар санагддаг байсан юм байлгүй, хэхэ. Ядаж байхад тэр үед усний будаг эдр ийм сайхан нь олддог ч үгүй байсан байх.
Одоо гэтэл цагаан үс бол байдаг л зүйл болж дээ. Бараг 3 настай хүүхэд ч цагаан үстэй байх болж. Үүнийг бид учрыг нь олохгүй болохоор агаарын бохирдол байх, утааных байх гээд л яг л бурханы гэж таамаг бодож олсон шигээ таамгууд дэвшүүлнэ. Яг үнэндээ энэ цагаан үс хаанаас үүсээд байгаа хэрэг вэ? Манай ээж болохоор мөнгө их бодож стрессдэхээр л гарч ирдэг гэнэ, ккк. Миний толгой их сургуулийн 1-р курсээс яг орой хэсгээрээ цагаан үстэй болж эхэлсэн юм. Ээж миний цагаан үс тийм их байгааг хараад “Шшшш, муу охиноо стрессдүүлж зоочихов уу? Юунд шаналаав?” эдр гэж билээ. Тийм эрх хүн нь байна аа. Үс нь цайсаны төлөө өөрийгөө буруутгах хүнтэй байхаар, тийм эрх.
Тэгтэл миний хөөрхөн ээжийн бодож, шаналж байсан шиг мөнгө бодож стрессдэхээр ч юм уу, хэт бодож шаналснаас ч юм уу, утаанаас, агаарын бохирдлоос, малгай өмсөөгүйгээс болдоггүй л юм байна л даа. Энэ үс цагаан үс үүсэх чинь ердөөсөө химийн бодисын хэрэглээнээс л болдог юм байна. Савлагаатай шампунь, ангижруулагч маш их химийн бодис агуулдаг: парабен, силикат гээд л… Эдгээрийнх нь орцонд эзлэх хувь нь ч бага биш байдаг байна. Харин эдгээр хисийн бодисууд нь л үс цайх шалтгаан болдог байна. Мэдээж хүний үс ямар нэг хар бор, шар өнгөтэй байх фегмент ялгаруулах сувагтай байж таараа. Харин дээрх савлагаатай шампуньд агуулагддаг химийн бодсууд эдгээр сувгийн үйл ажиллагааг доголдуулж, гэмтээдэг байна. Үүнийг би яаж мэдсэн бэ гэхээр, миний хөөрхөн дүү надад
шампунийг заавал авч хэрэглэхийг санал болгоод өөрөө бэлэглэсэн юм. Би одоо энэ шампунь хэрэглээд 7 л хонож байгаа. Манай дүү их удаан хэрэглэж байгаа. Энэ шампунь халгайтай, гангатай, чацарганатай гээд 3 янз байдаг. Би чацарганатайг нь хэрэглэдэг. Энэ сетний ангижруулагч нь бүр хайр юм билээ. Савангаар нь угаахаар яг л барааны савангаар үсээ угааж байгаа юм шиг хэрнээ ангижруулагчийг нь хэрэглэхээр бүррр “YEEESSSS” шд.
Хэрэглэх шалтгаан: Байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүн. Бүх орц найрлага нь байгалын гаралтай./химийн бодис агуулаагүй/
Үр дүн: Үс унах нь эрс багасдаг. Би ердөө 7 хон хоног хэрэглэж байгаа ч батлан хэлье. Үс уналт үнэхээр, бүр үнэхээр багасдаг юм билээ. Мөн манай дүүгийн хэлснээр, цагаан үс ч багасдаг гэсэн. Гэхдээ би үнэхээр батална, үс уналт багасна, бас хэзээ ч ийм үнэтэй барааны саван шиг шампуниас хүлээгээгүйгээр үс гялалзаж намирдаг шүү. Бас хамгийн чухал нь байгальд ээлтэй. Бүх орц нь байгалийн гаралтай, байгаль орчинд хог хаягдалгүй, эко бүтээгдэхүүн.
Үнэ: 16000 төгрөг байсан байх аа.
“Ийм хямдхан үнээр ийм үр дүн авна гэж ёстой бодсонгүй” гээд дүү бид хоёр уулга алдаад л байгаа юм. Тэгээд бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжчихнэ. Манай үндэсний үйлдвэрлэл ийм сайхан хөгжөөд, бүтээгдэхүүнүүд нь чанаржаад сайхан байна аа. Цаг сайхан болоод байна уу даа. хэхэ
Энэ ёстой үнэгүй сурталчилгаа шүү. Өөрөө мөнгөөрөө аваад өөрөө чин зүрхээрээ бичиж байгаа юм.
Cheers,