Ягаан шилээр харвал…

expert.bunny
1 min readFeb 15, 2020

--

Итгэл үнэмшлээ өөрчил, тэгээд амьдралаа өөрчил

Эртний философич Эпиктетус хэлэхдээ “Энэ бол чамд тохиолдож байгаа зүйлс биш юм. Харин болж байгаа зүйлд өгч буй чиний хариу үйлдэл юм” гэжээ.

Судалгааны хамгийн сайн хэсэг нь “Хэлмэрч-ийн хэлж байгаа зүйл биш, чиний итгэж байгаа зүйлс бодитоор тохиолддог” гэсэн байна. ( Би энэ хэсгийг нэг газраас уншиж байгаад энд хадгалчихсан байж. Эх сурвалжийг нь мартчихжээ. Уучлаарай )

Аз жаргалд хүрэх зам номонд нэгэн түүх гардаг. Би өмнө өгүүлж байсан л байх.

2 залуу машины осолд орчихжээ. Тэр 2т яг нэг цаг мөчид нэг адил зүйл тохиолдсон. Гэтэл нэг залуу нь аюул ослоос амьд мэнд гарсандаа туйлын сэтгэл хангалуун байгаагаа өдөр бүр эмнэлгийн ажилчид болон ойр тойрныхондоо илэрхийлж талархана. Харин нөгөө залуу “Яахаараа надад ийм зүйл тохиолддог байна аа” хэмээн өөрийгөө үхсэнээс ялгаагүй хүн сүг болсон мэт аашилна.

Хэдэн сарын дараа аюул ослоос амьд мэнд гарсандаа талархалтай байсан залуу бүрэн эдгэж эмнэлгээс гарсан бол өөрийнхөө золгүй хувь тавиланд гомдоллон суусан нөгөө залуу still эмнэлэгтээ хадаастай үлджээ.

Одоо дахиад та энэ өгүүлбэрийг уншаад үзээрэй. :)

“Энэ бол чамд тохиолдож байгаа зүйлс биш юм. Харин болж байгаа зүйлд өгч буй чиний хариу үйлдэл юм”

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet