ЮУГАА ХИЙГЭЭД УДААД БАЙДАГ ЮМ БЭ?
Хумсаа л янзлуулж байлаа шүү дээ, хонгор минь.
Монгол охидын хумс гарны ганган гэж юу гэх вээ, юу гэх вэ. Анхаардаг ч гэж ванлий, арчилдаг ч гэж яриангүй.
Монгол эрчүүд ч одоо ийм гоё гар харсаар байгаад хачин муухайг үзэж чадахаа байж байгаа байлгүй. Хэхэ
Яг үнэндээ тэд эмэгтэй хүний гарыг хардаг болов уу? Tigh, leg хардаг KFC чид болов уу? Би бол эрэгтэй хүний гарыг хардаг хүний хувьд яалтчгүй сайхан зөөлөн арьстай гар, хумсаа арчилж тордох гэдэг хүн бүрийн хийх ёстой зүйл мэт, хүйсийн ялгаа баймгүй мэт санагддагаа нуух юун.
Гэхдээ хумс арчилгаа гэдэг зөвхөн маникюрт суухыг, гелэн будгийнхаа өнгийг солихыг хэлдэг үү?
Үгүй ээ, хонгор минь. Эрүүл ягаахан хумсны толиотой байхын тулд эрүүл саруул байхыг хэлж байгаа юм. Гэхдээ би та нарыг ойлгож байна аа. Би ч бас үнэт цагаа маникюрт үрдэг нөхдүүдийн нэг юм болохоор. Ойлгохын дээдээр ойлгож байна. Байнга салонд ороод байхаар сүүлдээ хумсаа өөрөө ч авч чадахаа больчихдог тэ? Тэгдэг ээ, тэгдэг.
Гэхдээ үс, хумс бүгд л хүний эрүүл мэндийн тухай ярьж байдаг. Жишээ нь, төрсний дараах саруудад хамаг үс зулайгаасаа зулгарч унаж, хамаг хумс юунд ч хүрсэн халцарч ойчдогийг санаж байгаа биз дээ? Мэдээж шүү дээ, биеээсэээ бие тасалсан амьтан чинь байсан юмаа алдсан л байлгүй яахав. Маш их шим тэжээлийн, витамины дутагдалд орсны хувьд дээрх шинж тумдгүүд илэрч байгаа хэрэг. Үүнтэй адил хумсны ямар шинж тэмдгүүд жрүүл мэндийн ямар сануулгыг өгч байдгийг тодруулья.
- Ягаан өнгөө алдаж, цонхийсон хумс. Уул шугамандаа, хэвийн хумс тод ягаан өнгөтэй байх ёстой.
- Ийм хумс цус багадалт, архаг зүрхний өвчлөл, элэгний өвчлөл, хоол тэжээлийн дутагдлыг илтгэнэ.
2. Цагаан хумс
- Ийм цагаан хумс үнэхээр байдаг юм билээ шүү. Ийм цргасан хэсэг шигээ өнгөтэй болчихсон хумстай бол таны элэг туйлын хүндэрсэн асуудалтайг илтгэнэ.
3. Шарласан хумс
- Хамгийн түгээмэл шарласан хумсны илэрхийлэл бол мөөгөнцөр. Мөөгөнцөр хэт хүндэрвэл хумсны шарлалт хүндэрч өтгөрөн хагарах магадлалтай. Мөн ховор тохиолдолд уушгины өвчин, бамбайн өвчлөл, чихрийн шижинг илтгэнэ.
4. Хумс тань хөх туяатай бол ямар нэг хүчилтөрөгчийн дутагдалтай холбоотой, уушгины өвчлөл ч юм уу зүйлд өртсөнийг илэрхийлж байна.
5. Хэрэв хумсанд гүн босоо судлууд илэрвэл энэ нь псориаз өвчний болон үений үрэвслийн эрт үеийг илтгэнэ.
6. Байнга хагарч хугардаг, хуурай хумс бамбайн өвчлөлийг илтгэх ба, хугарсан хэсэг нь шарлалттай бол мөөгөнцөрт өртсөниг илтгэнэ.
7. Хумсны эргэн тойрны арьс хууларч цэврүүтэх нь ямар нэг холбогч эдийн үрэвсэлд өртсөн байж болзошгүйг илтгэнэ.
8. Хумсны хар судлыг маш хурдан судалж учрбг олохгүй бол арьсны хорт хавдрын эрт үеийг илтгэж байж болзошгүй гэнэ шүү.
За энэ мэт зүйлс байдаг байна. Ер нь хүний хумс бие эрхтний нэг хэсгийн хувьд ямар нэг байдгаасаа өөрчлөгдөх, эрүүл бус шинж тэмдэг илэрвэл тэдгээрийг тоолгүй өнгөрөөлгүй, гоо сайхны салонд харагдацыг нь анхаарч дэмий мөнгө үрэлгүй арьс өнгөний эмч, дотрын эмчид хандан шинжилгээ өгч уг үндсээр нь эрүүлжүүлээрэй.
Мөн байнга салонд үйлчлүүлэх ч тийм шалгарсан сайхан зүйл биш шүү. Хэт будсанаас хэврэгшиж хуурайшсан хумсандаа хангалттай тэжээлийн тос түрхэж, халаасан тосонд дүрж арчилж байх хэрэгтэй. Мөн хумсны мөөгөнцөр нүдэнд үзэгдэхгүй хүний хумсыг өвчлүүлж байдаг тул гараа тогтмол угааж байх зайлшгүй шаардлагатай байдаг байна. Ер нь бол нэг удаа хэрэглээд л, түрхээд л , наагаад л сайхан болгодог зүйл гэж хорвоод байхгүй. Харин хүний амьдралын хэв маяг л гэж байгаа. Түүнээс л шалтгааж зарим нь урүүл чийрэг амьдарч, зарим нь өвдөж, зарим нь гоё сайхан байхад зарим нь өөртөө сэтгэл хангалуун биш байгаа. Тиймээс эрүүл энх урт удаан аз жаргалтай байхыг хүсвэл эрүүл амьдралын хэв маягтай болоорой.
Бас сэтгэл санаагаа үргэлж өөдрөг байлгаж, франц эгч нарын хэлдгээр “I am totally happy & comfortable in my own skin” өөрсөддө 100 хувь сэтгэл хангалуун байж сураарай.
Аа тийн бас эрүүл саруул байхын тулд эртнээс анхаарах, үзлэг онолшилгоонд орох, хаа нэг витамин авч уух, тэжээллэг хоол идэх зэргээс гар битгий татаж байгаарай. Нүүрний будгандаа хамаа замбараагүй зардаг хэрнээ нүднийхээ харааг шалгуулчихгүй яваад байдаг хүмүүс байдаг жүү! Эрүүл амьдралын хамгийн чухал хэсэг чинь эртнээс анхаарах юм шүү дээ.
Regards,
Bunny