ШҮДНИЙ АППАРАТ ЗҮҮХ ҮҮ?

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Цагтаа би чинь Диролыг зохиосон юм шиг л урт том 32 цагаан шүдтэй туулай байлаа. Хаха
Шүдний аппарат зүүхээс өмнө:
Хүний залуу насыг шүдээр нь шалгаж болмоор ч шиг… хэхэ. Бид нарыг багад ийм сайхан эмчилгээ үйлчилгээ хөгжсөн байсан биш. Шүд өвдлөө, авхууллаа. Дуусаа. Ингэж яваад хэдэн хэрэгтэй араагаа алдсан түүхтэй. Тийм болоод ч тэр үү миний шүднүүд жоохон эмх замбараагаа алдчихсан байлаа. Цаг хугацаа явах тусам зайтай хэсгийнх нь зай томроод, шахцалдсан хэсгүүд нь улам муруй саруй болоод байх шиг байхаар нь өдрийн бодол, шөнийн зүүд болж яваад шүдний аппарат зүүсэн байдаг юм. Шүдний байрлал, шугам алдагдаад ирэхээр ерөнхий нүүрний хэлбэр алдагдаж, тэгш хэмд өөрчлөлт орж эхэлдэг. Миний нүүрний нэг тал нөгөөгөөсөө нүдээр харахад мэдэгдэхүйц өөр байсан юм, аппарат зүүхээс өмнө. Одоо засарчихсан л даа. Шүдний хэмийн байрлал алдагдсанаас болоод дээд доод шүднийхээ хоорондоо уулздаг шүдийг тоолвол гарын таван хуруунд л багтахаар тийм их зөрсөн байсан юм. Мэдээж хоорондоо шүргэж ч амжихгүй байгаа шүдээр юм зажилж иднэ гэдэг чинь, алаан шүү дээ. Тагнай, хэлний ажиллагаа л их сайжирдаг юм билээ, хэхэ. Шүдний аппарат зүүдэг юм уу санаатай гажиг заслын эмчид үзүүлсэн чинь “Миний хүү зүүхээс өөр аргагүй юм байна аа, хоорондоо хүрэлцдэг шүд гэж алга” гэсэн байдаг юм аа. Хэхэ Яахав дээ, хүний л амьдрал.
Шүдний аппарат зүүсэн нь:
Эхлээд дээд эрүүндээ аппарат зүүсэн. Дээд талын муруйлтууд сар орчимд засарсны дараа доод эрүүндээ зүүсэн. Эмнэлгээ сонгохдоо хүмүүсийн зөвлөснөөр эхлээд Шүдний төвд очоод зөвлөгөө авсан чинь тэнд байсан эмч өөрийн найз сайн эвч гэж санал болгосны дагуу Од дентийн Зулаа эмч дээр очиж аппарат зүүж байлаа. Эмч маань үнэхээр сайн эмч шүү, нээрээ. Над шиг шүдэндээ яаж анхаарахаа ч мэддэггүй нөхдүүд байгаа бол хамгийн түрүүнд тогтсон эмнэлэг, харьцдаг эмчтэй болох л их чухал шүү гэж зөвлөе. Би эднийхийг нээж олж карт нээлгэсэндээ одоо ч маш их баярладаг. Одоо ч Оддентийн байнгын үйлчлүүлэгч болж дээ.
Шүдний аппарат зүүж байхдаа анхаарах зүйлс:
Шүдний аппарат зүүхээр шүд шарладаг, паалангүй болдог эдр гэдэг чинь өнгөрсөн галвын яриа шүү. Ямар ч сөрөг нөлөө байхгүй, гол нь шүдээ өөрөө сайн угаагаад, тогтсон цагтаа очиж чангалуулаад, цэвэрлүүлээд л явах хэрэгтэй. Богино хугацаанд ярзайсан инээмсэглэлтэй болохыг хүсэж байгаа л бол эмчийнхээ хэлсэн хугацаанд л очиж байх хэрэгтэй. Өөр зүйл байхгүй. Мөн идэж уухдаа болгоомжтой байгаарай. Би аппараттай байхдаа нэг удаа Ариг раменд гоймонтой шөл идэж байтал урт гоймонгын нэг үзүүр аппаратанд орооцолдоод, нөгөө үзүүр хоолойн дээр сэрвэгнээд золтой л хахаж үхчихээгүй, хэхэ. Манай дүү өөдөөс харж суугаад үхтлээ хөхөрч байж билээ. Энэ мэт хоол хүнсний асуудлууд их болно оо. Чипс эдрийг зажлахгүй хүлхэж идэж хүртэл сурна шүү дээ, хэхэ. Хүмүүс турдаг эдр гээд л байдаг. Надад лав элдэв нөлөө гараагүй. Би ч яахав яаж ийж байгаад л , хүлхээд ч болов идээд л байсан болохоор тураайгү байх л даа, хэхэ
Гарах үр дүн:
За тэгээд хугацаандаа очиж чангалуулж, цэвэрлүүлж явсаар 1 жил гарангийн дараа л ярзайсан сайхан мишээлтэй болно доо. Миний 2018 онд хийсэн хамгийн зөв зүйл аппарат зүүсэн явдал байсан. Би одоо энэ том цагаан шүдээрээ ямар их бахархдаг гээч. Том амтайг ч хэлэх үү, хэхэ. Ингэж аппарат зүүж жилжин шүдний эмнэлэгтэй зууралдсанаар шүдний эрүүл мэнд, арчилгааны талаар ч овоо ойлголттой болж, харьцдаг эмнэлэг, эмчтэй болж, шүдэндээ хэрхэн анхаарахаа мэддэг болжээ. Мөн аппарат зүүснээр нүүрний хэлбэр засардаг. Би дээр хэлсэнчлэн нүүрний хэлбэр нэлээд их өөрчлөлт орсон байсан бол одоо бүгд засарсан. Нүүрний хэлбэрийн өөрчлөлт бол бусад хүмүүст ажиглагдахгүй ч өөрт маш их анзаарагддаг.
Хэзээ зүүх вэ?
Тэнэг юм асуух юм, мөнгөтэй үедээ л зүүгээч дээ, гэхгүй юу, хаха. Миний бодлоор эрт зүүх тусмаа л сайн юм билээ. Ахиухан хугацаанд ахицхан араатайгаа баймаар л байгаа бол эртхэн л зүүх нь зөв. Гэхдээ мэдээж мэргэжлийн эмчийн зөвлөсний дагуу.
Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

Responses (1)