Шингээгүй хоол
Энэ Солонгос драма д дан цагдаагийн, тэр дундаа хамгийн эхлэн суралцагчид ажиллаж ажлын гараагаа эхэлдэг эргүүлийн цагдаагийн тасгийнхны ажил амьдрал гардаг юм. Учиргүй гоё сайн кино биш л дээ. Зүгээр энэ улсын цагдаа сэргийлэхийнх нь соёл, хөгжил таалагдсанаас үзсэн байдаг юм.
Та нар мэдэж л байгаа байх. Манай улсад их сонин. Зүгээр нэг замын цагдаа байсан ч, зүгээр Цагдаагийн сургуулийн оюутан байсан ч нэг тийм сонин тэ? Нэг тийм атаман, дээрэлхүү сүрдүүлэг мөлжлөгийн шинжтэй зүйлсийг сүрдэж биширсэн өнгө аястай. Замын цагдаа нар нь зогсоогоод “За амрыг эрье” гэдэг үгээ нэг тийм дарангуйлсан өнгөөр хэлдэг тэ? Яагаад? Харин ч бидний өөрөөсөө харамлаж өгсөн татварын, даатгалын мөнгөөр цалинжиж байгаа улс чинь бөхөлзөж нахилздаггүй юм аа гэхэд үйлчилгээгээ тултал хийх ёстой биз дээ? Асуудал шийдвэрлэж өгчихөөд ядаж “Та өдрийг сайхан өнгөрөөгөөрэй” гээд хэлэхэд л байдал ямар өөр болно гээч? Гүй ээ тэгж хэлэхээр одоо юу унаад, ямар тэнгэрийн нэр төр нь газар унах гээд байдаг юм болоо? Ер нь л манай төрийн албаныханд энэ мэт логикийн алдаатай зүйлс бүр бат шингэчихсэн. Бүр зүгээр нэг паспорт шинээр гаргуулах, бүртгүүлэх байсан ч бүтэн загнуулаад, хялалзуулж цэхэлзүүлж байгаад л гарч ирнэ. Хамгийн инээдтэй нь үнэхээр тэнэг хүн ойлгохоор зааварчилгаа хадчихаад ойлгоогүйнх нь төлөө уурлаад байгаа юм уу гэхээр ҮГҮЙ! шдээ. Бүр хаана нь ч байсан туйлын ойлгомжгүй. Бүр үүдэнд нь хэлээд өгдөг хүн ч байхгүй, гүйцэд ажилладаг сайт ч байхгүй. Тэгснээ л хэн ч ирсэн уурлана. Бүр юм нь бүрэн бүтэн байсан ч уурлаастай авна. Хаха. Яагаад?
Уг нь миний, бидний мөнгөөр цалинжаад байгаа юм шүү дээ. Бид өгсөн мөнгөө авах эрх эдр гэж заргалддаггүй юм аа гэхэд ядаж үйлчилгээний чанар авмаар байна! Учиргүй дээрх солонгос кино шиг бүр хүн алсан хүний ч эрхийг зөрчихгүй гээд гавлаж чадахгүй хүний эрхийг дээдэлдэггүй юм аа гэхэд эгэл жирийн иргэдийнхээ амар тайван аж байдлын төлөө ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ авмаар л байна шд. Тэгснээ манайх сонин улс шүү. Жирийн иргэддээ үйлчилдэггүй бүр зоддог цагдаа, хууль хүчинтэй байж цаазаар авах ялгүй улс болж молчихсон ч байх шиг. Бүх юм нь шал худлаа.
Дээрх кинонд бүр гэмт хэрэгтэн байсан ч хүн алж хүрээ талсан байсан ч тэр ХҮН тул түүнд хүч хэрэглэх, гэмтээх эрхгүй. Бүр цагдаа нь өөрийнхөө биеийг хамгаалж эсэргүүцэх нь ч буруу гэж байгаа юм. Ард иргэдийнхээ төлөө бла бла гэж тангараг өргөсөн л бол чи биеэ ч хамгаалах эрхгүй шүү гэдэг хууль дүрэмтэй байгаа юм. Тэр нэг “ажиллагааны заавар” гээд байнга хэлэгдэх журманд нь энэ бүхнийг бүр детальчлаад заагаад өгчихсөн. Тийм ч болохоор солонгосчууд төрийн албаныхантайгаа нэг тийм үйлчилгээ авах эрхтэй хаан мэт, би чамайг цалинжуулж байгаа шүү дээ гэж харьцана. Бид нар ч тэгж хаан маан болох нь ч яамай, зүгээр ядаж үйлчилгээ авч чаддаг, нервтдэггүй л болмоор байна. Бүр ядаж төрийн албаны үйлчилгээ нь тэнэг хүн ч ойлгохоор ойлгомжтой болмоор байна!
Логикийн алдаагаа засмаар байна. Хоолны газар орчихоод мөнгөө төлчихөөд зөөгчид нь толгой түрүүгүй загнуулаад, тавагтай хоолоо шидүүлээд гарахыг хүсэх хүн байх уу даа? Бид яг л ийм юм туулаад байгаа хэрнээ өдийг хүртэл чив чимээгүй байжээ. Бас л хэрэгтэй юман дээрээ тултал чимээгүй байж чаддаг тэнэг ч юм шиг, тэвчээртэй ч юм шиг улс шүү.
Заза тэгээд цаг сайхан болох болтугай,
BUNNY