ШИВ ШИНЭ
1900 зуунаас 2000 руу шилжихэд нэг их болдоггүй тохиолдохгүй зүйл гэнэт болоод агуу тэсрэлтийн онол үүсэж байгаа юм шиг л “Ирээдүйн 2020 он” гэсэн зохион бичлэг хийлгэж, зураг зуруулж байсныг санаж байна уу? Хүүхдүүд тийм цагийн баримжаагүй болохоор үзсэн cartoon network-н ирээдүйн дүрслэлтэй хүүхэлдэйн киноны машин, тоног төхөөрөмж, агаарын зам дүрсэлсэн байсныг санаж байна.
Бид хэр холыг харж амьдардаг бол?
Ирээдүйгээ бодитойгоор үнэлж, өөрийнхөө чадамжийг зөв хуваарилж чаддаг болов уу?
Икигай номон дээр “Хүмүүс шинээр гарч байгаа нэг жилд багтахааргүй их зүл төлөвлөдөг хэрнээ ирэх 5–10 жилд хэтэрхий багадхаар зүйлсийг төлөвлөдгийг гайхдаг” гэж гардаг. Энэ өгүүлбэр яг л надад тохиолддог зүйл шиг санагдаж, толгой руугаа тоншуулсан даа. Хүмүүс нэг жилд яаж амжуулах гээд байгаа юм бэ гэж гайхмаар зүйлс төлөвлөчихдөгийг яана? Өөрөө ч эргэлзмээр энэ их шунал хүслээсээ он гараад 7 ч хоноогүй байхад шантраад мартаж орхидгийг мэдэж байна аа. Би ч тэгдэг. Жил бүрийн жижиг алхам төлөвлөхийн өмнө хүн 10, 10 жилийн төлөвлөгөө гэж гаргачихмаар санагдсан. Би одоогоос яг 10 жилийн өмнө өөртөө 5 том зорилго тавьсныхаа 3 г биелүүлчихэж. Харин он гарахад өөртөө тавьсан зорилгуудынхаа 30 хувийг л амьдралдаа мөрдлөг болгон амжилттай хэрэгжүүлжээ. Тэгэхээр хүн ер нь томоор харсан алсын хараагаа зоогоод түүнээс улбаалан тэр цэгт хүрэхийн тулд шаардлагатай чадваруудыг эзэмшихийн тулд одооноос хэрэгжүүлж болох жижиг зуршлуудыг өөртөө суулгах жижиг зорилгуудыг төлөвлөх ёстой байдаг юм байна.
Жишээ нь:
10 жилийн дараа өөрийн ном хэвлүүлэх бол одооноос ирэх оноос өдөр бүр нэг сэдвээр бичиж хэвших. Ингэж бичээд байвал бичгийн чадвар аяндаа сайжрахын зэрэгцээ зоолттой ямар нэг номын сэдэв гарч ирэх нь тодорхой ч гэх юм уу?