ЧИ ЧИХРИЙГ БИШ ЧИХЭР ЧАМАЙГ ИДЭЭД БАЙНА!

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Хэллоу ээврийвань,
гэж Өвөрмонголын одон телевизийн англи хэлний хичээлээр мэндэлдэг байж билээ. Хэхэ
Өнөөдөр чихэрний дуршил бууруулах талаар олж мэдсэнээ хуваалцана аа.
Би өөрөө ийм асуудалгүй болохоор мэдэхгүй байсан болохоос энэ чинь их хүнд өвчин юм байна шүү, бурхан минь. Яг л drug addiction шиг нөлөөтэй байдаг юм байна. Доор хавсаргасан зургаас үзээрэй.
Хүнсний зүйлээс протейн хүн заавал хүртэх ёстой, давсыг ч мөн адил, уураг, нүүрс ус ч заавал авч байх ёстой байхад чихэр л энэ төрөлд багтдаггүй. Бүр идэх ч хэрэггүй, огтоос шаардлагагүй зүйл байх нь.
Яагаад бид хэрэглэдэг вэ гэхээр, үйлдвэрлэгчид хүнийг донтуулдаг улам их хэрэглэхийг хүсүүлдэг болгочихдог энэ чихэр буюу sugar гэж зүйлийг олж нээнгүүтээ бүтээгдэхүүнээ илүү их зарах, хүмүүсийг донтуулах зорилгоор л хэрэглэдэг болгосон байна.
HOW TERRIBLE ARE THEY?
Sugar хэрэглэснээр:
1. Донтуулна. Тархинд dopamine гэх бодис ялгаруулж донтуулдаг байна.
2. Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэнэ.
3. Цусан дахь сахар ихэссэнээр байнга өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлж таргалуулна.
4. Цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлснөөр улам их хэрэглэхийг хүсэх болж илүү ихийг, илүү ихийг хэрэглэхэд хүргэдэг байна.
Сайн мэдээ. Үүнийг даван туулж чихэрний хамаарлаас салах боломжтой.
1. Гэрийнхээ бүх чихэр агуулсан хүнсийг гаргаж хая. Бүх бялуу, чихэр агуулсан гурилан бүтээгдэхүүнүүд, чихэр, шоколад, ёотон, сахар, бүр бор сахараа хүртэл гаргаж хая. Зүгээр л хая. Хэнд ч бүү өг. Бодоод үз л дээ. Хэн нэгэн зүгээр л бараагаа зарахын тулд чамайг ашиглаж байна гээд? Аймаар биш үү? Чиний эрүүл мэндийг ч тоолгүй шүү бүр!
2. Өглөөний цайг бүү алгас. Ялангуяа чихрэнд донтогсод заавал өглөөний цай ууж дадах хэрэгтэй. Өглөөний цайндаа протейн, уураг, тэжээл, hydrocarbonate агуулсан хүнс хэрэглэх. Үүнд: өндөг, бүх төрлийн ногоон хүнсний ногоонууд орно.
3. Ус уух. Бүр уудаг хэмжээнээсээ хэд дахин их ус уух. Ямар ч хийжүүлсэн эдр биш цэвэр ус уух. Юу ч холиогүй цэвэр ус л уух.
4. Бүх чихэр агуулсан snack-с татгалзах, иогурт, чихэр, шоколад, cookies гэх мэт. Оронд нь чихэр агуулаагүй ааруул,тараг гэх мэт болгож өөрчлөх. Ааруул гэж сайхан юм байхад та нар гадны хэрэггүй зүйл идэж л байдаг, нээрээ!
5. Чихрийн дуршлаа хаях гол үйл явц нь бие дэх сахарын тэнцвэрийг олж хангахад орших тул биеийн сахарын хэмжээ тогтворжуулахын тулд зайлшгүй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ямар ч хамаагүй дасгал хөдөлгөөн заавал хийж, хөлсөө гаргаж, биеийн сахарыг тогтворжуул.
6. Стрессээ хяна. Аль болох стресстэхгүй байхад анхаар. Стресстсэн үедээ сахар их хэрэглэх хандлагатай байдаг тул энэ зуршлаа өөрчлөх, эрүүл хандлага бодож олох. Бясалгал, амьсгалын дасгал ч юм уу?
7. Цусан дах сахарын хэмжээнд мөн нойр маш чухал үүрэг гүцэтгэдэг тул нойр алдахгүй байж, сайн чанартай нойр авч байх хэрэгтэй. Ер нь биеийн жингээ барих бас нэг чухал зүйл бол нойр байдаг шүү. Нойргүй явах, нойр ихтэй байх зэргээс биеийн жин хэлбэлздэгийг би биеэрээ батална. Мөн 7–8 цагийн нойроо авч чаддаггүй хүмүүс хэвийн нойртой хүмүүсээс 2–3 кг илүүдэл жинтэй байсан нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Терафлю уух уу? гэж асууснаа, өөрөө терафлю найруулаад боорцог дүрж иддэг гар инээдтэй тэ? Хэхэ.
Бүгдээрээ эрүүл аз жаргалтай байхын төлөө л амьдарч байгаа болохоос хэн нэг бизнесийг хөгжөөх гэж хүн болж төрөөгүй шүү дээ.
Дээрх бүгдийг судалж байхдаа “ ЧИ ЧИХРИЙГ БИШ, ЧИХЭР ЧАМАЙГ ИДЭЖ БАЙГААГ Л ОЙЛГОЖ АВЛАА ДАА”, хонгор минь.
CHEERS and MERRY CHRISTMAS

ЧИХЭР ЯГ Л ХАР ТАМХИ НД ДОНТОХТОЙ АДИЛ ДОНТУУЛДАГ БАЙНА.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet