Чи хоббитой юм уу, ер нь?
“Тийн, би хоббигүй мал. So what?” Миний хоббитой байх байхгүй, байсан ч юу байх нь надад хамаатай болохоос бусдад хамаагүй гэж боддог болохоор үүнийг түмэнд зарлах би туйлын дургүй. Хувийн асуудал.
Гэтэл дээр үед, ооё… Хөдөө ажиллаж байсан үе маань дээр үе болсон бөлгөө. КККК. Тэнд ажлаар явж байхад нэг нийтэч залуу автобусанд хажууд явахдаа өөрийнхөө тухай ярьж гарсан байдаг юм. Дугуй унах хоббитой юм байх. Тэр нь уулын, юуны ч гэнэ үү олон янз байдаг юм байх. Гол нь би юу ч асуугаагүй шүү дээ. хэхэ. Тэгээд хүн гайхуулаад яриад байхад гөлийгөөд суугаад байлтай биш, аан уун гээд, ганц хоёр юм асуугаад сонсож л өглөө. Хамаг зураг хөргөө үзүүлээд л… Гол нь надад тэр нь огтоос сонирхолгүй байгаад байдаг. Би ядаж байхад иймэрхүү уул хаданд авирдаг, эрсдэл эдрт дурлаж баридаг хүмүүсийг огт ойлгодоггүйг ч хэлэх үү. Нэг муу адреналины төлөө эцэг эх, үр хүүхдээ дэнчин тавина гэж юу ч гэсэн үг юм? Тэгтэл надаас “Чамд ер нь хобби байдаг уу?” гэнээ, энэ нь яг “Чамд ер нь минийх шиг лаг хобби эдр байна уу?” гэж сонсогдохоор нь “Байхгүй ээ” л гэлээ. Ер нь байсан ч түүнд хэлмээргүй санагдаад…
Ер нь хүн хоббитой байна, байхгүй гэдэг хэнд хамаатай юм бэ? Өөрт нь л хамаатай шүү дээ. Түүнийгээ өөртөө л батлаад, өөртөө л жаргалтай амьдар л даа. Яах гэж ч надад гайхуулаад байгаа юм бүү мэд. Тэр залуу яг өнөө тагтааны бөөс шиг, юу ч ярьсан дугуйтай холбоод л явж өгнө.Хэхэ
Усанд сэлдэг, цана чаргаар гулгадаг, 5 улсын хэлтэй, 50 орноор аялсан, дүүлээд буухдаа хөлийнхөө эрхий хуруун дээр буудаг, бөмбөгийг гаргаадаггүй, хаданд халтирдаггүй, харвасан суманд оногддоггүй гэдэг чинь одоо байдаг л зүйл болчихоод байхад… Хүний сансрын мөрөөдөлд саад учруулж биеэ магтах ариун явдал уу?
Нэг л гайхуулах гэж яарсан хүмүүс. Сошиал дүүрэн. Яг үнэндээ хүнээс илүү юм хийгээгүй байж гайхуулсан хүмүүс. Зүгээр өөртөө л жарга л даа гэж хааяа хэлмээр. Тоохгүй өнгөрч болох ч дээрх залуугийнх шиг тулгалтууд олон дайралдаж байгаа болохоор одоо яах ч ёстой юм бүү мэд. Би маш хэцүү хоол боловсруулах системтэй хүн болохоор зарим дорвитой хүндэрсэн өдрүүддээ өөрөөрөө маш их бахархаж бүтэн өдөр нарийхан бэлхүүстэй мөр тэнэгэр алхдаг ч түүнийгээ түмэнд зарлаад гайхуулаад байвал утгагүй биз дээ? Нэгэнт сошиал хэрэглээ гэдэг салшгүй зүйл болсон нь үнэн тул түүнийг соёлтой хэрэглэх тухай тодорхой ойлголтуудтай болж эхэлсэн нь дээр байхаа хэдүүлээ. Юугаа хуваалцаад, юугаа хуваалцахгүй байх, юуг бусдад түгээх, юугаар тусалж болох эдр гээд л…
Би ядаж байхад тийм нийтэч хүн ч биш. Зарим хүмүүсийн хувьд яг өөрийнх нь амьдрал илүү хувийн шинж чанартай байгаад сонирхлууд нь тийм ч хувийн нууцлагдмал биш байдаг бол миний хувьд энэ их өөр. Миний үздэг кино, сонсдог дуу, уншдаг зүйлс, суралцдаг хүмүүс, артистууд маань надад илүү хувийн санагдаад байдаг юм. Түүнээс миний хувийн амьдрал бусад зүйлс бол байдаг л зүйлс. Харин тэдгээрийг цуглуулсан, цуглуулах гэж өнгөрсөн хугацаа, цугларсан мэдээлэл гэдэг бол БАЯНБҮРД. Үүнийг хуваалцах дургүй. Гэхдээ та нарт Bunny байна эдр.
Аз жаргалаа чимээгүй эдэлье.
Cheers,