ЦЕЛЛЮЛИТ БАЯРТАЙ!
Их удаан гоо сайхны зөвлөгөө оруулаагүй санагдаад байна аа. Хэхэ
Хөдөө явж байгаа ирсэн чинь манай дүү GERELTY @гэрэлтии монгол брэндийн биеийн гуужуулагч авчихсан байсныг хэрэглэж үзсэн сэтгэгдлээ хуваалцья.
Хэрэглэх заавар: Усанд орохын өмнө доор хавсаргасан зурагт үзүүлсэн үстэй сойзоор бүх биеийн арьсыг үрнэ. Үрэхдээ хүзүүнээс цээж рүү, хөлөөс бүсэлхий рүү, бүсэлхийнээс цээж рүү буюу бүх үрж байгаа шулуун цээж рүү зүрх рүү чиглэсэн байдлаар үрнэ. Эхэндээ энэ сойзны үс жигтэйхан хатуу арьс зулгалах мэт санагдах ч хоёр дахиасаа л зүгээр болчихно. Ингэж арьсаа үрэхэд хамгийн их хуяншсан биеийн хэсгүүд илүү удаан биржигнэж, ирвэгнэж мэрэгдэнэ шүү. Арьсыг ингэж сойзоор зүрх рүү чиглүүлэн үрснээр цусны эргэлт сайжирч, арьсны нөхөн төлжилт идэвхтэй явагдаж, биеийн арьс унжин, целлулит үүсэхээс хамгаалдаг гэж зарж байгаа газар нь тайлбарласан. Энэ үнэн байх аа. Та нар нэг үрээд л мэдэрнэ. Дахин төрж байгаа мэт, арьс чинь шинэ болж байгаа мэт л мэдрэгдэнэ. Үүний дараа усанд орох ба усанд орж байхдаа мөн зурагт хавсаргасан кофе скрабаар биеийн арьсыг гуужуулна. Энэ скраб нь LHAMOUR скрабыг бодвол илүү нарийн, нунтаг ширхэгтэй. Бараг үрэгдэхгүй байгаа мэт боловч усанд өрөхын өмнө сойзоор үрсэн арьс чинь гуужиж л байгаа.
За ингээд л гарч ирээд өөрт тохирсон биеийн тосоо түрхээд BRAND NEW ME.
Би одоогоор 2 л удаа хэрэглээд байгаа бөгөөд надад маш их таалагдсан сойзоор үрдэг хэсэг хамгийн их таалагдсаан. Үнэхээр цусны эргэлт ч маш сайжирч байгаа нь хацрын улаанаас минь мэдрэгдээд байгаа юм. Ер нь бол хацар улаан байна гэдэг чинь цусны эргэлт сайтай эрүүл хүний илрэл шүү дээ. Дээр үеийн Европ хатад цонхийсон царайгаа туяаруулах гэж хацраа улаанаар буддаг байсныг л сана. Тэгэхэд бид хэд улаахан хацраа ураан байна гээд дарах гэж л байдаг… Хэхэ
За ер нь бол энэ GERELTY брэндийн биеийн гуужуулах комыг би маш өндрөөр санал болгож байна аа. Та хэд маань хэрэглээд биеийн биржгэрээ үгүй хийгээрэй.
CHEERS,