ХӨЛРӨЛТИЙН ЭМГЭГ
Сайн уу, Хөлрөлтийн эмгэгийн тухай хүсэлтийн дагуу,
Би ийм асуудалгүй болохоор энэ талын мэдлэгтэй хүмүүсийн зөвлөгөөг өөрийнхөөрөө шүүж тунгаагаад оруулж байна. Болгооно уу.
Хөлөрнө гэдэг бол физиологийн хэвийн үзэгдэл бөгөөд хэвийн хэмжээнээс хэт хөлрөх тохиолдол бий. Түүнийг нь анагаах ухаанд эмгэг гэж авч үздэг.
Хүний биед апокрин, эккрин гэсэн хоёр төрлийн хөлсний булчирхай байдаг бөгөөд апокрин булчирхай биеийн зөвхөн зарим хэсэг байдаг бол эккрин нь биеэр тарсан байдалтай байрлаж байдаг юм.
Түүнчлэн эккрин хөлсний булчирхайн хувьд ялгаруулж байгаа хөлснийх найрлагын 99 хувь нь ус, үлдсэн нэг хувийг менерал буюу эрдэс давс эзэлдэг учраас хэчнээн ч хөлөрсөн үнэр гардаггүй.
Харин апокрин булчирхайгаас ялгарч буй хөлсний найрлага нь органик бодис ялгаруулж байдаг.
Харин тэр ялгарч буй органик бодисыг хүний арьс дээр байрлах нянгууд задлах үед суганаас эвгүй үнэр гардаг.
Өөрөөр хэлбэл, апокрин булчирхайгаас ялгарсан хөлс арьсан дээрх бактеритай урвалд орж өвөрмөц хурц үнэрийг ялгаруулдаг гэсэн үг юм. Үүнийг л бид хулмас гэж нэрлээд байгаа хэрэг.
Уг нь амьтны хувьд апокрин булчирхай нь чухал үүрэгтэй бөгөөд тухайн амьтан хөлснийхөө үнэрээр эсрэг хүйстнээ татдаг.
Ихэнх хүмүүс хулмасыг бохир, заваанаас болж бий болсон гэж ойлгодог ч анагаах ухаанаар авч үзвэл үнэндээ хулмас гэдэг бол хэт хөлрөх эмгэг юм. Тиймээс хоёр суга адилхан хөлрөх эсвэл нэг талын суга илүү хөлөрч болдог.
- Хэт хөлрөх эмгэгийн эсрэг дэлхий нийтээр гурван төрлийн л арга хэрэглэдэг.
Үүнд:
Нэгдүгээрт, Түрхлэг, цацлагууд хэрэглэх,
Хоёрдугаарт, Ботокс тарих,
Гуравдугаарт, Мэс заслын арга.
Түрхлэг, цацлагууд маш олон төрөл байдаг гэдгийг хүн бүр мэдэх байх.
Харин ботокс буюу шинжлэх ухааны аргаар гаргаж авсан бодисыг булчинд тарьснаар апокрин булчирхайн үйл ажиллагааг түр хугацаагаар сааруулж, хөлрөлтийг зогсоодог.
Түрхлэг, цацлага хэрэглэж, ботокс тариулахад мэс ажилбар хийлгэхгүй байх давуу талтай ч хулмасыг бүр мөсөн арилгадаггүй. Зөвхөн тодорхой хугацаанд л үйлчилдэг гэсэн үг.
Тухайлбал, Ботоксыг сугандаа 5–6 сарын давтамжтайгаар олон удаа тариулах шаардлагатай байдаг бөгөөд ботокс нь 10–12 сарын хугацаанд л үйлчилдэг гэж үздэг.
Олон дахин хийлгэсэн ч үр дүн нь насан туршид үргэлжлэхгүй учраас санхүүгийн хувьд ч хохиролтой байж мэдэх юм.
Харин хулмасыг мэс заслын аргаар бүр мөсөн арилгах боломжтой. Учир нь мэс ажилбараар апокрин гэх хөлсний булчирхайг хусаад авчихаж байгаа хэрэг.
Зарим тохиолдолд их олон жилийн дараа авахуулсан булчирхай нөхөн төлжиж дахин ургах магадлалтай гэж үздэг ч хүн цаг хугацааны явцад хөгшрөхөд хөлсний булчирхайнуудын үйл ажиллагаа нь ч дагаад буурдаг.
Тиймээс хэрвээ апокрин булчирхай олон жилийн дараа нөхөн төлжсөн ч үйл ажиллагаа нь буурсан байх учраас тийм ч ихээр хөлрөхгүй гэсэн үг. Судалгаанаас харахад энэ төрлийн мэс засал 95 хувь амжилттай болдог. Үлдсэн 5 хувьд нь давтан хагалгаа хийх эсвэл тусгай шарлагатай хавсруулах нь үр дүнтэй.
***Гэхдээ манай ийм асуудалтай найзын зөвлөснөөр бол энэ хөлс члгаруулагч булчирхайг авхуулснаар эмэгтэй хүнд хөгшрөлт маш хурдан яввагддаг сөрөг талтай гэсэн. Тэгэхээр мэсийн арга тийм ч зохимжтой биш байх аа бас.
Мөн бүрэн арилна гэдэг баталгаа өгдөггүйн дээр сорвитой үлддэг байна.
** Сонирхуулахад, Апокрин булчирхайн хамгийн идэвхтэй ажилладаг үе нь шилжилтийн нас.Өөрөөр хэлбэл, хүүхдийн апокрин булчирхай огт ажиллагаагүй байж байдаг гэсэн үг.Хэт хөлрөх төрөлхийн эмгэгтэй бол шилжилтийн нас явагдаж дууссан ч байнгын хөлөрдөг хэвээрээ л үлддэг.Зарим хүмүүсийн хувьд хувцсаа сольж өмссөнөөс хулмастай болох тохиолдол бий.Хувцас сольж өмссөний улмаас хулмастай болно гэдэг нь апокрин булчирхайг задалдаг бактери хувцсаар дамжих л үйл явцыг хэлээд байгаа юм.Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд хүнтэй хувцсаа солихгүй байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.Мөн шилжилтийн насанд хэт их хөлрөөд үнэр гарах гээд байвал бактерийн эсрэг савангаар сугаа угаах нь зүйтэй. Ингэхдээ суганыхаа үсийг байнга авч байх ёстой.
Ботокс
Ботокс эмийн эмчилгээний үед тус бэлдмэлийг тариураар арьсан доогуур тарьдаг /зөвхөн эмчийн заалтын дагуу, эмчийн хяналтан дор/. Үр дүнд нь арьсан дотуур явж байгаа мэдрэлийн болон булчингийн эдэд хориг үүсч хөлсний булчирхай нь ажиллахгүй болдог. Ийм эмчилгээний үр дүн нь хүний өөрийн бие физилоги болон ямар ажил эрхэлдэг ямар амьдралын хэв маягтай гэдгээс шалтгаалан 6 сараас 2 жил хүртэлх хугацаанд хадгалагддаг. Нэг удаа ботокс эмчилгээнд ороод үр дүн гарсан бол эмчилгээ гарсны дараа ч өөрийн хөлрөлтийн хэмжээг хянаж байх боломжтой болох ба хүсвэл дахин эмчилгээнд орж болох юм.
Хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй дээрхи ботокс эмчилгээний талаар хүмүүс эерэг сэтгэгдэлтэй байдаг төдийгүй хөлийн ул, гарын алга , суганы орчим аль ч хэсэгт хийлгэж болох давуу талтай . Орчин үеийн шинэлэг найдвартай эмчилгээ хэдийнээ үр дүнгээ өгдөг болсон одоо үед Хэт хөлрөлт болон эвгүй үнэрээс салах тун хялбар болсоныг дуулгахад таатай байна. Энэ мэдээгээр дамжуулан “Гоо хатан Медикал” эмнэлэгийн хөлрөлт арилгах ботокс эмчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг видео хэлбэрээр та бүхэндээ хүргэж байна.
Эмчилгээ хийгдэх хугацаа: 15–20 минут
Эмчилгээний үнэ: 360,0–330,0 мянга гэсэн юм олдож байна билээ.
*** Мөн Интерчарм болон өөр олон салонууд хийдэг юм билээ. Би бол арай эмнэлгийн шинж чанартай газар сонгон үйлчлүүлэхийг санал болгоё.
Цацлага:
http://romashka.mn/suga-archilgaa/25-suga-uner-daragch.html
Хөлсний булчирхайн хэт шингэн ялгаралтыг зогсооно.
Хөлсний булчирхайн гүн рүү орж хэт хөлрөхийг бүр мөсөн зогсооно.
Бактерийг устгах үйлчилгээтэй тул Суганаас гарах эвгүй үнэр /хулмас/ ор мөргүй 100% арилган цаашид үнэр гарахыг бүр мөсөн зогсооно.
Өдөр бүр цэвэрхэн хуурай мэдрэмжийг төрүүлнэ.
Та ердөө 1–2 удаа хэрэглээд л үр дүнг нь мэдрэх болно.
-Хэрэглэх заавар: Орой унтахынхаа өмнө /1 цагийн өмнө/ цэвэр хуурай сугандаа бүтээгдэхүүнээ түрхэнэ. Загатнах буюу хорсох мэдрэмж өгвөл унтахын өмнө бүлээн усаар угаана. Дахин түрхэх шаардлаггүй. 7 хоногт 1–2 удаа түрхээд цаашид өөрийн мэдрэмжээрээ хэрэглэх хугацааг сунгаад явна. Суганы үс хуссан эсвэл вакс хийсний дараа түрхэхийг хориглоно.
-Найрлагандаа спиртний хольц агуулсан тул жирэмсэн болон хөхүүл, хэт эмзэг арьстай хүмүүст тохиромжгүй.
-Найрлага: Хувилгасан спирт, бутиловый спирт, хөнгөн цагааны хлорид 30,5% нь денатониум гидрид.
Хэмжээ:35 мл
Үнэ: 65,000 төг
*** бас ийм нэг цацлага олдож байна билээ. ОХУ эрүүл мэндийн бичигтэй Орос бүтээгдэхүүн болохоор туршаад үзэхэд гэмгүй санагдсан. Оросууд ийм асуудал ихтэй байдаг болохоор эдний бүтээгдэхүүнүүд нөлөөлөл сайтай байхыг үгүйсгэхгүй. Үнэ нь ч боломжийн юм билээ.
Мөн хамгийн чухал нь миний уншиж судалснаар энэ булчирхайн үйл ажиллагаа, хөлрөлт нь мэтгэл хөдлөлөөс шууд хамааралтай учраас энэ төрлийн эмчилгээ хийлгэж байхдаа сэтгэл санаагаа аль болох тогтвортой байлгаж, бясалгал хийж тайван байхыг эрмэлзээрэй.
CHEERS and MERRY CHRISTMAS.