Хүүхэд насанд хүргэдэг галт тэрэг

expert.bunny
4 min readJun 17, 2020

--

Хүүхэд насанд хүргэж өгдөг

Галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүр сууна даа гэж

Хааяа би боддог юм…

Энэ Галмандах гэж хэдэн арваны байтугай зуунаараа дуулах хүүхдийн дууг зохиочихдог мундаг хүн шүү. Одоо ер нь түүний дууг давж дуулагдаж байгаа хүүхдийн дуу гэж сонсогдохоо байж. /Том толгойт л байх шив/

Хүүхэд байснаа байтугай, хүүхэдтэйгээ ч мартчихаад хөгжих гээд байгаа хүмүүс юм чинь, арга ч үгүй байх.

Гэхдээ би дотроо баярлаад байдаг юм. Хамаг сайхан хүүхдийн дууг дуулж, хүүхдийн нэвтрүүлэг үзэж, хамаг гоо сайхны хүмүүжлийг маань төлөвшүүлсэн Диснейн зурган хүүхэлдэйгээ үзэж өсчээ, гэж… Азтай хүн нь байна аа. Хэхэ Одоо бодох нь ээ, техник технологи ротот тоботоос хол арай илүү уянгалаг халилтай ч байсан шиг. Ид шидийн орны Алис чинь л манай цаг үеийн хамгийн лаг ТОБОТ байлаа шүү дээ. Алис том болоод, жижигхээн болоод, амьтны хэлээр яриад л, алга болоод л… Ийм их ид шидийг хүртэх хэрнээ хэний ч, ямар ч хүүхдээс ялгаагүй, нэг жирийн охин байж эдр. Хайр хүрмээр…

Гадаа л тоглохсон. Нар ямар удаан гардаг юм бэ? Байрны сүүдэр хурдан томроосой. Эмээгийн хэлдэг нарны хорыг нь устгачихаж болдог ч болоосой. Гадаа л тоглохсон. Хөлөө цуцтал гүйж, гараа сайрттал шороо малтаж, хацраа түлэгдтэл голын усаар тоглохсон.

гэж хүснэ. Хичээлээ тараад нар жаргатал чертадахаар ах цонхоор хараад баригдаад байхаар нь гэрийнхээ цонхоор харагддаггүй хэсэгт очиж тоглодог болох жишээний. Эсвэл эмээд загнуулан, загнуулан өдөржин Cartoon Networks үзнэ. Cartoon Networks той болсон өдөр бол тэнгэрийн умдаг байлаа гэж. Миний хамгийн дуртай нь The Flintstones.

Пенстоүн /гэнээ, аялгаараа хаха/ -ийхэн шиг чулуун байшинтай болохсон. Чулуун машин, чулуун байшин, чулуун халбага сэрээ, аяга, тавагтай яг л ийм жижигхээн тоглоомын байшинтай болоод амьдрахсан.

Ямар ч гоё ганган, гял цал зүйлгүй хэрнээ хачин хөөрхөн энгийн амьдардаг энэ хөршүүдэд учиргүй дуртай байж билээ.

Багачуудын физик, Багачуудын уран зохиол гээд орос номны орчуулгууд байдаг байж билээ. Би физикт нь хачин дуртай. Тэр номон дээрх бүх зүйлсийг туршиж үзээд амжилтад хүрэхийг чармайдаг сан.

Дүү бид 2 цаасан шувууг хийх туршилтыг нь дагаад хийх гэсэн чинь мод нь байхгүй, цаас нь ч номон дээрх шиг олдсонгүй. Тиймээс байгаа зайрмагны ишээ залгаж рам хийгээд баахан өнгийн цаас эдрээрээ зүйсээр хүн харвал базаад хаясан хог шиг харагдахаар анхны цаасан шувуугаа хийж нисгэж билээ. Өнөөх нь нисээгүй л дээ. Хэхэ

Гэхдээ л цаасан шувуу хийж үзсэн хүүн. Хөнгөн байж нисэхийг, их биеийнх нь цаасыг залгаж наахгүй байвал зохихыг, далавчны харьцааг нь тэнцүүхэн авах хэрэгтэйг гээд л мэдээд авсан л байгаа юм.

Хамгийн дуртай тв шоу нь ОРТ сувгийн “Өглөөний одод” Бүтэн сайн өдөр бүрийн 11 цагаас гардаг энэ нэвтрүүлгийг 1 цагаан толгойтой нүдний шилтэй ах болон жижигхэн охин 2 хөтөлж явуулдаг байж билээ. Дугаар бүрд шинэ хүүхдүүд оролцож, шигшсээр 1 өдөрт 1 ялагч тодордог байлаа. Хүүхдийнх нь авьяастай гэж… Ихэнх нь л дуулна. Одооний Авьяаслаг Монголчууд эдрэрхүү юм уу даа? Хэхэ. За тэгээд ЕРАЛАШ-тай бол хэн ч маргахгүй. Орос хүүхдийн контентууд, кинонууд бүгд л нэг тийм сахилгагүй, дүрсгүй хөл гар нь загатнасан хүүхдийн тухай байдаг. Яг л хүүхэд бүр шиг, дотор нь дүрсгүйтэх гээд байж ядаж байгаа хүүхэд шиг нь дүрийг гаргаж ирээд түүнд тохиолдож буй зүйлсээр өгүүлэмж гаргачихдагсан. МАША г л хар. Маша бол хүүхэд бүрийн л төлөөлөл шүү дээ. Хэхэ. Ералаш ч тэгдэг тэ? Сахилгагүй нь дэндсэн баачканууд. Хаха

Шинээр авч өгсөн зуны борооны курткаа өмсмөөр санагдаад байхаар нь дүн өвлийн хүйтэнд цамцаа давхарлаж байж өмсч гүйгээд л, шинэ гутлыг нь хүмүүс шагшихгүй байхаар нь хүмүүсийн нүдэн тайлж, өмсөж үзүүлэнгээ харуулаад л… Шинэхэн тоглоомоо байрныхаа найзуудад гайхуулахсан гэхээс хорхой хөдлөөд авч гарах гэж байж эмээдээ баригдаад л… Аавын авдар задарч идсэн чихрээ ахиухан идээгүйдээ харамсаж, эмээгийн тэтгэвэр буухаар ирдэг амттангуудыг хүлээгээд л…

Би ийм хүүхэд байснаа мартахгүйг хичээдэг. Хэтэрхий жаргалтай өссөн он жилүүд минь юм чинь.

“Цагтаа бүх томчууд л хүүхэд байсан шүү дээ. Гэвч цөөн хэд нь л энэ тухайгаа санадаг”

Тийм ч болохоороо хүүгээ хүссэнээр нь гадаа тоглуулж, хүссэнээр нь дэлгэц ширтүүлж, хүссэнээрээ айлын хүүхдүүдтэй комбидоосой л гэж боддог шд. Өөрөө хүүхэд байгаагүй юм шиг хорьдог хүмүүсийг би гайхаад байдаг юм. Хүүхэд байхад юун даалгавар, хичээл ном. Мартааский явж явж байгаад яг 9,1 тулаад ирэх үед 7 хоног суугаад л хамаг даалгавраа бөөндчихдөг байсан шд. Өрөө ийм байсан байж одоо би хүүгээ хичээлээ хий гэж үглээд яах ч юм билээ? хэхэ. Хүүхэд юм чинь хүүхэд л байх хэрэгтэй. Чоныг үнэгний нөхөр гэж итгээд л, мөрөөдөж мөрөөдчихөөд, маргааш нь мартаад л, яахав дээ. Хүүхэд юм чинь.

“Өсөж том болно гэдэг асуудал биш ээ. Үүнийгээ мартана гэдэг л асуудал”

Би та нарт дандаа л захьдаг. DON’T CROW UP, THAT IS A TRICK!

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet