Хүүхэдтэй болохоор төлөвлөж байна уу?
Шинэ онд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа хүмүүст зориулж би хэдэн зүйл хэлмээр байгаа юм аа.
Хүүхэдтэй болох гэдэг их том шийдвэр боловч би ч тэр, бид нар бүгдээрээ бодож санах зүйлгүй салгалж гүйж байгаад л болчихсон байдаг. Гэхдээ хүүхэдтэй болоход яг бэлэн болохоороо гээд тохиромжтой цаг хугацааг хүлээвэл бас хэзээ ч тийм яг тохиромжтой цаг гэж тохиохгүй.
Гэхдээ аливаа зүйлд, ялангуяа үүрэх гэж хариуцлагынхаа талаар тодорхой ойлголт мэдээлэлтэй байх нь сэтгэл санааны хувьд хүнийг бэлдэж, элдэв жижиг хүндрэлүүдэд амархан бууж өгөхгүй хаттай болгодог гэж боддог учраас мэдээллийн чанартай хэдэн зүйл оруулья.
1. Чи хүүхэдтэй болсноос хойш өдөр тутамд анзаарагддаггүй байсан жижиг зүйлсийн үнэт чанарыг илүү ойлгоно. Жишээ нь: үд хүртэл унтахын жаргал. Хүүхэдтэй болсон хүмүүс ажлаа хийж амардаг болдог гээд л бод. Юу ч гэмээр юм бэ дээ. Тийм хэцүү, хүн халгахаар биш хэрнээ чиний гэх орон зай байхгүй болох мэдрэмжүүд үргэлжилнэ. Учир нь хүн бүрд өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг me time гэж байдаг. Харин хүүхэдтэй болсноор энэ me time бага зэрэг хязгаарлагдана.
2. Гэр бүлийхэнтэйгээ аль болох ойртож дотносох хэрэгтэй. Учир нь хаа нэг хүүхдээ хүнд түр харуулаад ажил амжуулах шаардлага зайлшгүй гардаг учраас хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол чамд туслалцаа үзүүлэхэд бэлэн гэр бүлийхэнтэйгээ аль болох ойр дотно байх хэрэгтэй. Бүр аль болох гэрийнхнийхээ дэргэд төрөх ч хэрэгтэй. Төрчихөөд ч гэрийнхнийхээ ойр байх хэрэгтэй. Энэ нь олон сайн талтай. Нэгд чамайг гэдэг хүмүүс олон байх тусмаа бага ядарна, хоёрт хүүхэд зөвхөн ээжтэйгээ эсвэл цөөхөн хүнтэй байхаас илүү олон хүний дэргэд олон хүний царай харж байвал илүү нээлттэй хүнээс гэрэвшдэггүй болж өсдөг.
3. Мөн хүүхэдтэй болохоор төлөвлөж л байгаа бол эрүүл мэндээ аль болох эртнээс анхаарах хэрэгтэй. Витамин ууж, биеэ тордож, бүтэн биеийн үзлэг оношлогоонд орж, сайн амарч, сэтгэл санаагаа тайвшруулах аргуудад суралцаж, өөрт тохирсон дасгалаа нээн илрүүлж, нэг ёсондоо өөрийнхөө дуртай бүхнийг хийх хэрэгтэй. Мөн Фолийн хүчил, төмрийн бэлдмэлийг эмчийн заавраар ууж эхлэх хэрэгтэй. Өрхийн эмчээсээ асуугаарай.
4. Төрөхийн хүндрэл гэх мэт хэнд ч хэрэггүй мэдээлэл, айдас хүйдэст автуулдаг зүйлээс аль болох холуур байгаарай. Эхийн сэтгэл санаа их нөлөөтэй шүү. Жаргалтай хүмүүсээс л жаргалтай хүүхэд төрнө. Хайраас хайр л ургадаг даа.
5. Идэхийг хүссэн бүхнээ идээд авах хэрэгтэй. Тэгвэл жирэмсний хордлогын үеийн хямрал, жирэмсэн байх үеийн хоолны дуршил хэт ихсэхээс сэргийлэх болно. Тэгэхгүй бол жирэмсэн байхдаа өөртөө хориглодог байсан бүхнээ идэх гэсээр байгаад жин хэт нэмэх эрсдэл бий.
6. Таргална, хэлбэрээ алдана гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ түр зуурын л юм шүү дээ. Зүгээр л хэрэггүй зүйлд стресстэхийн оронд байгаа зүйлсийг байгаагаар нь хүлээж авсан нь дээр байдаг.
7. Сэтгэл санаа гормоны хэлбэлзлээс шалтгаалж их өөрчлөгддөг тул жирэмсний үеүдэд болон төрсний дараа харахаас ч нүд хорсож үйлийг нь үзэх нөхрөө бас бодоод хэсэгхэн хугацаанд хамаг сайнаараа харьцчих хэрэгтэй. Эвий шүү, дээ.
8. Бүх шүдээ эмчлүүлэх хэрэгтэй шүү. Энэ бүр мааш чухал. Бусад бөөр сав, ямар өвчин байна бүгдийг эмчлүүлэх хэрэгтэй. Олгойгоо ч эход үзүүлчих хэрэгтэй.
9. Жирэмсэн байхад доошоо харж гэдсээрээ хэвтэхийг л их хүсдэг тул залхатлаа доошоо харж хэвтээд огт сайхан байгаагүй дурсамжтай болж авах хэрэгтэй.
10. Хөхний толгойгоо аль болох эртнээс бэлдэх хэрэгтэй. Өдөр бүр аль чадахаараа гар нүүрний алчуураар үрэх ч юм уу, гараараа имрэх ч юм уу толгойг гаргаж авахгүй бол төрсний дараа хөх асуудалтай байх өөрийг чинь ч, хүүхдийг чинь ч маш их зовоодог шүү.
11. Мөн өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулах хобби ч юм уу, бясалгал ч юм уу, хөгжим ч юм уу нэг зүйлийг заавал олж авах хэрэгтэй. Энэ нь гормоны өөрчлөлтийн үеүдийн сэтгэл хямралаа дарахад чинь дараа хэрэг болно.
12. Мөн хүүхдийн хүйс эрэгтэй хүнээс шууд хамаардаг тул үүнд сэтгэл санаа чилээх огт хэрэггүй. Сонирхуулахад, бариу трусик өмсдөг, хол зайнд гүйдэг эрэгтэй хүнээс охин төрдөг гэх юм билээ. Та нар анзаарсан бол хөнгөн атлетикийнхан дандаа охинтой байдаг гэсэн. Kylie, Kendall Jenner-үүдийг л харах нь ээ.
13. Өөрөө хүүхэд байж хүүхэдтэй болсон хүмүүс илүү их ядарч, илүү их стресстдэг юм шиг санагдсан болохоор өөрийгөө өлхөөн аваад явчихаар болсны дараа бүхэл бүтэн хүн бүтээх итгэл найдвартай болохыг зорих хэрэгтэй. Энэ нь гэр бүл салалт, хүүхэд өнчрөл гэх мэт олон зүйлээс сэргийлнэ.
14. Мөнгөний асуудал бол хамгийн хамгийн хамгийн сүүлийн санаа зовох асуудал өө угаасаа. Яг эхэндээ хамгийн санаа зовмоор зүйл шиг санагддаг ч мөнгөний асуудал тийм ч их хурцдахгүй ээ. Хүүхэд бүх юмаа өөрөө аваад ирдэг гэж үнэхээр үнэн байх. Хүүхэдтэй болсон хүмүүс яаж ийж байгаад л болчихсон л байдаг болохоор мөнгө бол яахав дээ. Болно оо л гээд бодчих хэрэгтэй.Мөн эртнээс бэлдмээр байвал гадуур байгаа даатгалын үйлчилгээнүүдийг сонирхож эртнээс бүртгүүлээд дор хаяж жил ч болох нь ээ хамрагдчихвал яг төрөх үедээ даатгалаа ашиглаж болох байж магадгүй. Ингэж л даатгалын үр шимийг хүртэх юм билээ. Аль нэг даатгалын комданид даатгуулсан бол нийт эмчигээний зардлын … хувийг нь даатгалын комданиас гаргадаг юм билээ шүү.
15. Найзуудтайгаа уулзмаар үедээ уулзаад, бүр жирэмсэн байхдаа ч тэр, цэнгэн хөгжилдөөд авах хэрэгтэй. Нялх хүүхэдтэй үед хүүхэд харах хүн тэрийн болгон олдоод байдаггүй юм.
За нэг иймэрхүү, яг бичихээр өмнө нь олон жил бодож явсан зүйлс санаанд ордоггүй ээ. Ер нь бол нэгд хариуцлага хүлээх гэж байгаа эх хүн та яг ямар хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгох, хоёрт өөрийгөө хамаг чадлаараа хайрлаж, дураараа цэнгэж авах, гуравт хайртай хүмүүстээ өөрт чинь ямар их хэрэгтэйг мэдрүүлэх.
Тэгээд эх хүн болсон өдрөөс эхлээд та нар минь ид шидтэн болно. Аз жаргалыг одооныхоосоо тэс өөр зүйлээс мэдэрдэг болно. Энэ бүхэн ямар ч утга учиргүй байсныг ойлгодог болно. Бүх зүйл цоо шинээр, илүү гэгээлэг, илүү хайрламаар, илүү салмааргүй, илүү л гоё болно. Амлая. Чи илүү ухаантай, энэрэнгүй, яг л сахиусан тэнгэрийн сэтгэл зүрхтэй, илүү үзэсгэлэнтэй болно. Яг л үүний төлөө төрсөн мэт мэдрэгдэнэ.
Хайртай шүү та нартаа,
CHEERS and MERRY CHRISTMAS