“ХУВИЙН АСУУДАЛ” Кэнзобүро Оэ номын тэмдэглэл

expert.bunny
2 min readOct 11, 2019

--

7 хоногийн кино байлаа.

Юуны өмнө энэ номын орчуулагч Ц.Онон д алга ташилт бэлэглэх нь зүйтэй. Зохиолын гол дүр Шувуу гэх хочоороо гардаг болохоор ч тэр юм уу, орчуулга нь ч ийм сайн юм уу, юутай ч энэ номыг уншихдаа жаргаж уншсанаа тэмдэглэе. Огт орчуулгын зохиол уншиж байгаагаа анзааралгүй л дуусгачихсан. Аль эсвэл би маш удаан уран зохиолын ном уншаагүй болохоор ингэж их таалагдсан ч юм уу бүү мэд. “Норвегийн Ойг энэ орчуулагч орчуулсан бол…” гэж хүртэл бодогдсон шүү. хэхэ

Номын гол баатрын дотооддоо зөрчилдөж байгаа зөрчлөөр хүний төрөхдөө тээж төөрдөг зугатах бултах мэдрэмжүүдийн шаналгаатай талуудыг маш нарийн үзүүлсэн зохиол байлаа. Ер нь надад Япон кинонууд, зохиолуудын яг мөн чанар нь гардаггүй, чимэглэх зорилготой олон нуршсан, удаан хөвөрсөн кадр, хэсгүүд нь уйтгартай санагдаад байдаг боловч энэ номын орчуулгаас тэр boring хэсгүүдийг ганган болгож, мэдрэмжүүдийг бүтэн болгодог үгний уянгын, хөгжмийн аялгууны талаар анх удаа бүрэн ойлголоо.

Тэгээд нэг их олон юм ярилгүй киногоо тавтай үзэхийг санал болгоё. Хамгийн таалагдсан нь энэ ном миний хамгийн дуртайгаар, аз жаргалтай төгсдөг юм. Хэхэ

Л.Өлзийтөгс “Хувь хүний хөгжлийн номнууд нэг хүний, нэг үзэл бодлыг тулгасан, нэг өнцгөөс харж бичигдсэн байдаг бол уран зохиол илүү өргөн цар хүрээгээр олон дүрийн өнцөг бүрээс харж, дүгнэлтийг уншигч өөрөө хийхээр задгай орхиж бичигдсэн байдаг юм.” гэсэн утгатай үг хэлсэн байдаг шиг.

Уран зохиол гэмээнэ уран зохиол юм аа.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet