Унтах, идэх, сэрэх — өдөр бүрийн уйтгарт амьдралаас хэрхэн салах вэ?
Та нар яг одоо юу хийж байна?
Эсвэл
Эсвэл
Яг үнэндээ
Хүн бүр л сэрдэгээрээ сэрүүлгээ үзэн ядаж сэрээд, ыэлдэхэд амархан өглөөний цай, цаг бага орох нүүр будалт, үс засалт, хувцасаа өмсөөд, явдаг замаараа л явж, ажил дээрээ бүтэн өдрийн 1/3 цагийг хийдэг ажлаа хийж, харьдаг замаараа хариад, амардаг хэвшлээрээ амраад гэж явсаар нэг л өдөр “Би юу хийгээд байна аа?” “Би яаж ингэж нэг л хэмнэлээр амьдраад байна аа”, Надад олдсон богинохон амьдрал минь ингээд л танилын танил зүйлсийг хийсээр, танил царайнуудыг л харсаар, танил замаараа л алхсаар дуусчихад харамсалтай яа гэж шүүрс алддаг.
Тэгээд л мөрөөдөж эхэлнэ. Өөр улс орон, өөр газарт аялвал, өөр хүмүүстэй танилцаж, өөр орчинд амьдарч, өөр зүйлсийг идэж туршиж, өөр өөр зүйлс таньж мэдэх байх даа гээд…
Дээрх мөрөөдлийн аяллууд бидний өдөр бүр хийдэг нэгэн хэвийн амьдралын хэмнэлээсээ залхаж, өөр мэдрэмж авах хүсэл эрмэлзэл дээр ихэвчлэн төрөн гардаг.
Дээрх хайрцаг бол бидний өдөр бүр хийсээр, сар, жил, хэдэн арван жил хийж амьдардаг, амьдарсаар байх хайрцаг. Гэтэл бид үүнийг анзаараад аажим аажмаар амьдралынхаа утга учрыг алдаж, нэг л хэвийн уйтгартай зүйлс хийгээд байгаа нь залхмаар үнэ цэнэгүй санагдаж эхэлдэг. Гэхдээ энэ хайрцаг бол бидний тув тухтайгаар өөртөө зассан амьдарч болохоор орчин боловч … Яг юу бас дутаад байна аа?
Тэр дутагдаад байгаа сонирхолтой зүйлийг юу гадгийг нь яг хэлж мэдэхгүй байгаа болохоор цоо шинэ гялтайсан сүүлийн загварын машин худалдаж аваад үзье.
Ажлын газрын Бат ийм машин авчихаад онгироод байсан болохоор сонирхож судлаад үзүүлэнд байх цагаас нь хэчнээн удаан харж хүсч мөрөөдөж авав аа? Урааааа
Сайхан машинаа унаад ажилдаа илүү хурдан ирж очоод байх шиг ч санагдаад, бүх хүмүүс намайг анзаарч хараад байгаа ч юм шиг санагдаад…
Хэсэг хугацааны дараа анх машинаа худалдаж авч байсан үеийн сэтгэл ханамж бага багаар буурсаар, нэг л мэдэхэд өнөөх өчнөөн жил харж хүлээж, тэсэж авсан машин маань хуучин цэнхэр машин шиг санагдах болно.
Дээрх байдлаас дүгнэвэл шинэ машин миний өдөр бүрийн нэгэн хэвийн амьдралын хайрцагны дотор оршиж байгаа эдлэхүүн болохоор миний өөрчлөхийг хүссэн нэгэн хэвийн залхам амьдралд өөрялөлт гарсангүй. Харин миний анх авсан үеийн сэтгэл ханамж буурахаас өмнө л машины зээл минь дуусаасай билээ!
OMG, одоо тэгэхээр яах вэ?
Бүтэн жил, хэдэн арван сар мөнгөө цуглуулж, интенетээр очиж үзэж харах сайхан бүхнийг жагсаагаад аялалд гарлаа.
Энэ богинохон аялал үнэхээр сайхан санагдсан болохоор эргээд нөгөө л хайрцагны амьдрал руугаа буцна гэхээс түгшинэ. Энэ гайхалтай аяллын хонгууд өшөө илүү урт байсан ч болоосой…
Дахиад 200 хоног сар жил мөнгө цуглуулаад хэдхэн хоногийн аялал хэтэрхий бага санагдсан болохоор “цуцашгүй, дуусашгүй” шуналын хүчээрээ таалагдсан улсдаа ажиллангаа амьдрах урт удаан хугацааны аялалд гарахаар шийдлээ.
Байраа олох, ажилдаа орох, шинэ хүнсний дэлгүүр олох, шинэ шинэ хоол турших, шинэ найзуудтай болох гээд эхэндээ бүх зүйл маш адал явдал ихтэй, сонин сайхан байна.
Гэтэл хэсэг хугацаа өнгөрсний дараа
Эцэст нь би өөр улсад л болохоос биш өнөө л нэгэн хэвийн уйтгарт, залхмаар зугтаж ирсэн амьдралаараа амьдарч байх болно.
Одоо би яах вэ? Дахиад амьдрах газраа өөрчлөх үү?
Дахиад л өөр газар өнөөх хайрцагтаа амьдрах уу? Гэхдээ юу гэхээр, дүгнэлт нь хайрцагны гадна талыг ч , дотор талыг ч өөрчилсөн чи эндээ байсаар л байх болно.
Хайрцаг хийгээд түүний гадна, доторх байдал, хайрцагнаас гарах гэдэг бол цэвэр оюун санааны зүйл юм.
Аялал бол гайхалтай зүйл. Өөр сонирхолтой соёл, ёс заншил, үндэс угсаатай танилцаж туршлага хуримтлуулдаг. Гэхдээ аяллын хамгийн үнэ цэнэтэй ойлгуулах зүйл нь “яг тэр цаг мөч хоромд” үлдэж байгаад байгаа юм.
Үүнтэй адил өдөр тутмын амьдралынхаа хайрцагнаас зугтаж, гарч эвдлэх гэлгүй түүний хором бүрт амьдарч байгаа нь л утга учир нь юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өдөр бүр хийдэг зүйлээ “өнөөх л хийдэг зүйл” гэж үл тоомсорлолгүй, харин илүү таньж мэдэж илүү ойроос гүн шинжилж ойлгож, хүлээж авч өнөөх л өдөр тутмын амьдаралаараа амьдрах хэрэгтэй.
Хэрэв энэ бүхнээс амьд байгаагаа мэдэрч хайрлаж, хязгааргүй талархан хүлээж авбаас өдөр тутмын амьдралын танил дасал хэмнэл чинь залхмаар уйтгартай, хагацаж салмаар төвөгтэй тээртэй хайрцаг шиг харагдахгүй болно.
Энэхүү талархлыг өөртөө сануулж үйлдэл болгох нь чухал бөгөөд өөртөө сануулж байхын тулд хүмүүс бясалгал хийдэг байна.
Ийнхүү байгаа зүйлдээ талархан хүлээн авах нь таныг зугатах шаардлагтай сөрөг бодлуудаас тань чөлөөлнө.
- Миний сүүлд уншсанаар хүн өөрийнхөө хийх дуртай / зурах, хөгжимдөх, бүжиглэх, дуулах, оёх хатгах, урлах, угаах арчих, хоол хийх гэх мэт/ зүйлсэд багахан цаг гаргаж хийж байх нь энэ хорвоод утга учиртай төрсөн гэж итгэж хайж байдаг мэдрэмжийг нь дардаг байна. Ингэж амьдралынхаа утга учрыг хайж, стресстэх, сандрах мэдрэжийг дарснаар илүү тав тухтай одоо байгаа нөхцөл байдалдаа талархан амьдрах үндэс болдог байна.
- Хүн угаас хязгааргүй шуналын амьтан хийгээд, энэхүү зовлонгийн шалтгаанаас ангижрахын тулд насаараа тэмжэгч байх шаардлагатай тул хэзээ гэнэт аялах, хайрцагаа эдвэх хүсэл төрөхийг таашгүй. Энэхүү гэнэтийн сэтгэл мэдрэмжээс зайлсхийх бас нэгэн арга нь бясалгахаас гадна ном зохиол унших ордог байна. Ном зохиол их унших нь очиж байгаагүй газарт зочлуулж, уулзаж байгаагүй хүмүүстэй танилцуулж, төсөөллөөрөө цоо шинэ мэдэхгүй зүйлсийг сурч мэдэх хүслийг нь хангадаг байна.
- Бид аав ээж ахан дүүсээс аваад ажлын, их сургуулийн, 10 жилийн найз нөхдөөр хүрээлүүлж өдөр тутамдаа тэдэнтэй эз жаргал, гуниг гутралаа хуваалцан амьдардаг. Үүнтэй адил шинэ найз нөхөдтэй болох хийгээд ойр дотныхонтойгоохарицах явцдаа маш их мэдээлэл солилцдог байна. Бараг сошиал медиа… Гэхдээ сошиал медиагаас илүү бид бодит харицан ярианаас олсон мэдээлэлдээ илүү итгэх, үнэмших, өөртөө тусгаж авах магадлал өндөртэй байдаг нь батлагджээ. Тиймээс илүү их ярилцаж, хайрлаж, сайхан түүхүүдээ хуваалцаж бие биедээ тус болох ёстой юм байна.
Тэгэхээр эцэст нь хэлэхэд өдөр бүрийн “нэгэн хэвийн, уйтгартай” амьдрал гээч чинь бид нарт байгаа хамгийн үнэ цэнэтэй талархууштай зүйл бөгөөд “үүнээс илүүг эрж хайна” гэдэг нь түүнийг илүү сайн таньж мэдэж, талархан хайрлаж дээдлэхэд байх ажээ.