Улс төр оролдох нь
Гэртээ арай удаан суучиж уу? Улс төр мөр оролдоод… Хаха Гэхдээ сонгуулийн жил ойртож байгааг хэлэх үү, эртнээс хүмүүсийг бэлдэж нэгдсэн ойлголттой болохгүй бол бас дахиад 4,8,12 жил гэж явсаар хүүхдийнхээ ирээдүйг утаж таарах нь ээ.
Юуны өмнө улс төр өө яг юу хийдгийг нь ойлгоцгоох хэрэгтэй л дээ. Манай тогтолцоо нь юу юм, тэр дарга сайд гээд байгаа шүдний завсар орсон нэртэй хүмүүс яг юу хийж чадах хүрээнд ажилладаг эсэхийг ойлгох хэрэгтэй. Яг сонгуулийн жилдээ амласнаа хэрэгжүүлэх боломж нь хуулиараа олгогдох уу? гэдгийг ч мэддэг байж байж сонгох хэрэгтэй. Уг нь намайг арван жилд байхад нийгэм гэж хичээлд ордог л байсан. Одоо заадаг эсэхийг мэдэхгүй байна. Манайх шиг улсын хувьд ерөнхийлөгч бол юу хийж чадах, гүйцэтгэх засаглал нь юу хийж чадах, тэдгээрийг нэг нам бүлэг байх нь юуг гүйцэлдүүлж чадах гээд… Мэддэг байж байж сонгох хэрэгтэй. Мэдэхгүй бол арван жилдээ буцдаг юм уу яадаг юм. Хэхэ Мэдэхгүй байснаас болоод бараг гэрийн цахилгаан тасарвал төр буруу, ус алдвал төр гээд сууцгаах болж. Үгүй шүү дээ, та цахилгааны төлбөрөө цагт нь төлөөгүйгээс эсвэл дээд айл ус алдсанаас асуудал үүссэн байж болно. Та өөрөө хялбархан шийдчих асуудал ч байж болно. Ажиглаад байхад иргэдийн асуудлын ихэнх бараг сайд дарга, яам тамга гэхээсээ бараг хороон дарга, дүүрэг, сумтайгаа ярьж шийдэх асуудал их бийг заавал хэлмээр байдаг юм.
Тэгвэл улс төр нь юу хийдэг юм бэ? Гэвэл, Жишээ ярья.
Намайг арван жилд сурч байхад ардчилсан нам ид гараад Сайханбилэг гэж нүдний шилтэй залуухан ах орой болгон зурагтаар гардаг байсныг санадаг юм. Мэдээлэл харилцаа холбоо ч билүү тийм албан тушаалтай. Тэр ах хоолойгоо сааралттал нэг л юм яриад байдаг байсан. Дэлхийн глобалчлал, шилэн кабель, интернет гээд л… Их л хэрэгтэй юм байх. Шилэн кабелиар улсаа сүлжихгүй бол бараг дэлхийгээс зайлах юм байх. Тухайн үед интернет эдр нь бараа сураг ч үгүй. Аймагт лав холбооны байранд очиж компьютер дээр мэйл шалгадаг байсан санагдаж байна. Тийм хэрэглээгүй байхад л тэр ах шилэн кабельтай л бол дэлхийн улс шүү гэж ирээд л ухаж тунхаглаад тэр жилүүдэд улсаараа шилэн кабельжиж одоогийн үүрэн холбооны интернет цэцэглэж хөгжсөн шиг санагддаг юм. Магад үүрэн холбооны компаниудын ашиг сонирхлын зөрчил явагдсан эсэхийг үгүйсгэхгүй ч энэ лав бидний өнөөдрийг бүтээсэн байгаа шиг санагддаг. Биднийг үнэхээр дэлхийн улс болгосон шиг… Тэр үед хэн ч түүнийг тоогоогүй байх, бараг ярьж байгааг нь ч ойлгоогүй. Ямар ч аргаар хамаагүй хэрэгжүүлсэн ажлынх нь ачаар Монгол орон даяар харилцаа холбоо, интернеттэй, хүн бүр дэлхийг халааслаад явж байна. Үүнийг улс төр гэдэг байх гэж би боддог. Тухайн үед нь хэн ч ойлгохгүй, харагдахгүй зүйлсийг, алсын алсыг харж ирээдүйг нь бүтээх том шийдвэрүүдийг гаргах чадварыг хэлдэг байх гэж боддог.
Бас Монголыг цөлмөсөн дахиад нэг нүдний шилтэй ах байгаа даа. Баярцогт гээд. Бас л цагаан самбар дээр пламастераар зурж байгаад л Оюу Толгойн гэрээ бол гээд л бөөн юм болж байж гэрээг нь байгуулсан. Чадсан шүү дээ. Өвөр түрийдээ орж гарч хувааж есөн шид болсон ч эцсийн дүндээ сайн ч бай, муу ч бай Оюу Толгойн гэрээг байгуулаад ажиллуулаад эхлүүлчихсэн. Өнөөдөр Монголыг хэн тэжээж байна. Оюу Толгой ажиллаагүй бол бас л энэ олон жил дараалсан хямрал зутралд тэсч үлдэхэд бэрх л байх байлаа. Оюу Толгой өөрөө хөрөнгө мөнгө, татвар төлөхөөс гадна Монголын бизнесийн орчин, ажиллах хүч, хүний нөөц, гадаад харилцаа холбоо гээд нүдэнд үзэгдэхгүй ямар олон зүйлд хөрөнгө оруулалт болж байгааг бүгд л мэдэж байгаа байлгүй. Монгол хүмүүс дэлхийн цалин ч авч үзлээ шүү дээ. Одоо ч сайн, муу гээд хэл ам дагуулдаг ч энэ уул уурхай дэлхийтэй их ч ойртуулж их ч олон залуусыг дэлхийн хүмүүс болгож байгаа даа. Эрдэнэт ийм ажил хийснийг бол мэдэхгүй юм. Надаас өмнөх зүйл болохоор. Хичнээн авлигачин, хөгийн амьтан болж улс эх орноо худалдсан ч эцэст нь харвал тэр үлдээснээр нь хэдүүлээ өнөөдөр хооллож л явна. Идэхэд учир бий гэж боддог шд. Эзэнгүй юмыг хэн ч яаая гэж боддог л байлгүй. Гэхдээ эх оронч иднэ гэж ийм юмыг хэлдэг байх гэж… Ядаж хийсэн юмтай идэх нь ийм байдаг байх нь гэж… Угаасаа хэдүүлэнд нь юу ч таалагдахгүй шд. Яаж Таван толгой шиг өөрсдөө гэж тэнэгэрч замхруулаагүй юм. Аргагүй хэл устай, гадаад дотоодын боловсрол эзэмшсэн байхын ялгаа байгаа байхгүй юу. За энэ мэт тухайн үедээ нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй ч хийж эхэлсэн ажил нь хэрэгжээд ирэхийн цагтаа хэзээ хойно үр шимээ үзүүлдгийг улс төр гэдэг гэж би боддог. Улс төрч хүн бас ийм их алсын хараатай, холын бодолтой хүн байдаг ч байх гэж боддог. Бараг энэ ах нар байсан бол утааг бууруулах аргаа олчихсон уже атомын цахилгаан станц, байгалийн хийн станц гээд төсөл бэлдчихсэн Оростой ана мана үзчихсэн явж л байх байсан байх. Гэтэл төсөл байтугай бэлдэж мэдэхгүй, бэлдээд өгсөн текстийг нь ч гүйцэд уншиж чадахгүй хүмүүс бас байдаг юм байна. За тийм хувь хүний чадамжгүй, боловсролгүй нь дүүрч гэхэд, энэ 8 жилд юу бүтээсэн юм бэ? Ямар улс төрч нь бидний мэдэхгүй нэр томьёо санаа гаргаж ирж танилцуулсан юм? ОПСО. Харин ч бараг ард иргэд “түгжрэл” гэхээр нь ногоон автобус, “утаа” гэхээр коксжуулсан нүүрс, “үер” гэхээр далангийн судалгаа, “хотын даац” гэхээр нийслэлийн захиргааг яармаг руу гэсэн маягийн байр суурьтай л ажиллаж байгаа биш үү? Малын хөлийн татвар, нийгмийн даатгал гээд ажиллаж байгаа нь ихийг төл, ангалзаж байгаад нь байгаагаа тараа гэх зарчмаар л ажиллаа даа. Үүний үр дүн нь дараагийн 8 жил дээр инфляци л болж илрэх байлгүй дээ. Хэхэ.
Би дээр дурдсан ах нарыг хүнийх нь хувьд бас нам мам яриагүй шүү. Зүгээр ажиллаж байгаа механизм, арга барилыг нь л ойлгуулах гэж. Монголд хэдэн сая ч билээ жуулчин авах гэж байгаа бол эхлээд жуулчлалын бүс, төв цэгүүд гаргаад орон нутгийн нислэгийн баазуудтай болгоод, тухай бүрд дэлхийн стандартын баазууд байгуулаад ашиг орлогогүй 3 жил ажллахад нь эрсдлийг нь үүрэлцээд гэх мэт ажил хийчихээд гоё гэгээн мөрөөдлөө ярих чинь бас улс төр шүү дээ. Хэхэ
Метро барина л гэнэ. Тийм мэргэжил, метроны судалгаа, тунелиэр мэргэшсэн мэргэжилтэн ч үгүй зүтгэх нь яг зөв үү бас? Эхлээд мэргэжилтнүүдээ гадагшаа бэлдээд, судалгаа зураг төсөлдөө орох ёстой ч байх. Зүгээр л метро чинь техник юм чинь засвар үйлчилгээний цех, метро хяналтын тавцан, түүний холбооны баг гээд метро гэдэг нь Улаанбаатар төмөр зам шиг бүтэц үүсэх байтал зүгээр л барих тухай ярих нь худлаа сонсогдоод байгаа юм л даа.
За 10 жилийн дараа цахилгаан станцтай болох бол одоо цахилгааны инженерийн сургуулиудыг гадагшаа олон улстай холбоод, сайн мэргэжилтэн бэлдэхэд нь хөрөнгө зараад, багшийн сургуулийн оюутанг үнэгүй сургах гээд байсан шиг зүйлээ цахилгааны инженерийн ангид олгоод гээд хүмүүс одоо яагаад ингээд байгааг нь ч мэдэхгүйгээр дэвшлийн бодлогод нь өртөж байдаг байлгах хэрэгтэй болохоос зүгээр л багшийн чанар муудахаар сургалтын төлбөрөөс нь чөлөөлөх чинь үр дүн нь? Мэдэхгүй юм даа.
Ковидын үеийн бодлого гээд юм гарчихсан одоо хэрэгжиж баймаар. Манай улс юуны хараат байна? Түүнийг дотооддоо хэрхэн хангах, юуг нь хангадаг болж юуг нь арилжаалдаг болох гэж мэгээд… Гэтэл сонгуулийн мөнгө л явсан юм уу даа, хөөрхий. Гунигтай ч юм шиг… Тэгээд гуниглаж ханаад аргаа барахдаа ийм сүржин нэртэй дэмий юм хүртэл бичиж сууна даа. Өршөө. Хэхэ
Гэхдээ бүх зүйл үүрд оршихгүй нь сайхан юм даа. Нар мандана аа. Хэхэ
Cheers,