СЭВХТЭЙ АРЬС МООД БОЛОХ ӨДӨР ИРНЭ
Сэвхтэй арьс моодонд ороод сэвхгүй нь сэвх зурдаг болчихсон байсан даа? Сэвхтэйгээ илүү хөөрхөн биш үү?
Гэхдээ мэдээж юм санаснаар болдоггүй болохоор сэвхнүүд нь нээх хөөрхөн зурчихсан юм шиг байрлахгүй ээ тэ? Энд тэнд элгийн газар байрлачихна. Тэгээд арилгах ч хэцүү, байлгах ч хэцүү.
Миний сэвх арилгах
1. арга бол НАРНЫ ТОС. Сэвх гэдэг чинь ганцхан өдөр гадаа зогссоны зоргоор гарчихдаг зүйл чиш болохоор мөн маш удаан хугацааны арчилгаагаар алга болно. Ерөнхийдөө миний ойлгосноор арьс сэвхтэх нь нарны хэт ягаан туяанд арьсны давхарга цочирч өөрийгөө хамгаалах зорилгоор нөсөө ялгөруулж байгаа үзэгдэл. Бидний бие физиологи хэдүүлэнгээс нь ухаантай юм болохоор. Тэгэхээр арьсаа нарны хэт ягаан туяанаас л дээд зэргээр хамгаалж байх хэрэгтэй. Өвөл ч зун ч бүхий л улиралд өөрт таарах нарны тосоо олж аваад түрхээд л байгаарай. Тэгэхэд нэг л өдөр өнөө санаа зовоогоод байсан сэвх чинь алга болсон байх вий. Бүр алга болохгүй юм аа гэхэд дахиж огт сэвхтэхгүй шүү.
2. Сэвх арилах процессийг илүү хурдлуулмаар байгаа бол өөрт тохирсон гуужуулагчийг хэрэглэх зааврын дагуу хэрэглээд үзээрэй. Би цочромтгой хуурай арьстай болохоор гуужуулагч нэг их хэрэглэдэггүй ч зуны улиралд хаа нэг гуужуулагч хэрэглэдэг юм. Учир нь зун маш их хөлөрч арьс бохирдож, арьсны нүх сүв бөглөрдөг ба арьсны давхарга бусад улирлаас илүү хурдан нөхөн төлждөг. Тэгэхээр зундаа хаа нэг гуужуулж байх нь илүү, хэрэгцээгүй арьсны давхрагыг гуужуулж шинэ арьс нөхөн бий болохыг дэмжиж өгнө. Мөн дээр нь сэвхтэй арьсны давхарга илүү хурдан гуужиж унана шүү дээ.
3. Бүр хүнд хэлбэрийн арьсны гүний давхарга хүртэл сэвхтсэн эсэхээ мэргэжлийн гоо заслын эмнэлэгт оношлуулаад хэрэв гүндээ хүртэл сэвх нэвчсэн байвал заавал мэргэжлийн гоо заслын газарт лазердуулах ч юм уу тохирсон эмчилгээгээр арилгуулна.
4. Мөн хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн түрхэх, тэдгээр нь нарны туяанд харшилснаас болж сэвхэддэг тул гоо сайхны бүтээглэхүүнүүдийнхээ хугацааг заавал шалгаж байгаарай. Ялангуяа улирал солигдоход.
Хайртай шүү,
CHEERS and MERRY CHRISTMAS